Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1575

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч А.А, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03592 1958 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Т.Энь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кофе Бийн” кофешопын урд иргэн Б.Отой маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, газарт чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эмэдүүлэхдээ: “...Би тухайн үед таксинд явж байсан бөгөөд 3-н эмэгтэй машинд суусан. Тэгтэл Б.О гэх эмэгтэй согтуу байсан ба миний машины толийг өшиглөж хугалахаар нь уурандаа цохичихсон. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Ооос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Болороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7497 дугаартай дүгнэлт /хх-н 15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Т.Эрдэнэмандалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас шүүгдэгч Т.Энь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кофе Бийн” кофешопын урд иргэн Б.Отой маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, газарт чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Т.Эг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 05 цагийн орчимд кофешопын урд иргэн Б.Отой маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оы хохирогчоор өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 өндөрийн “Кофе бийн” урд талд найзууд болох Болор, Болортуяа нарын хамт сууж байсан чинь нэг такси ирээд унаа авах уу гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр жолооч харин энд нэг хүн хүргэж өгсөн чинь мөнгөө өгөхгүй зугтаачихлаа гэж уурлаад бууж ирээд намайг шууд жийж унагаад зодоод эхэлсэн. Одоо миний уруул сэтэрсэн, шүд эмтэрсэн. Мөн газар чирсэн учир бие зулгарсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Болорын гэрчээр өгсөн: “...Тэгсэн чинь Орхон орилоод уйлаад эхэлсэн. Тухайн үед Орхоны амнаас нь цус гарч байсан. Тэгсэн таксины жолооч залуу Орхон дээр очоод уучлаарай миний дүү гэж байснаа цагдаа ирэхээс өмнө машиндаа суулгаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-н 11/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7497 дугаартай:

1. Б.Оы биед доод уруулд шарх, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Э11 эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Б.О нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.