Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банк

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин бан 3-6-22 тоотод оршин суух Боржигон овгийн Эрдэнэцогтын Батбаяр /ФА 92072871/

2 343 016,54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Батбаяр нь тус банктай 2014 оны 05 сарын 08-ны өдөр 2014/000386/0349 тоот “цалингийн ба барьцааны”-г байгуулан 6 000 000 төгрөгийг гэр бүлийн бизнес дэмжих зориулалтаар сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь цалингийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, Худалдаа хөгжлийн банкны 406084564 тоот цалингийн картын дансны орлогоо барьцаалсан юм. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 6 000 000 төгрөгөөс 4 024 650,99 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 1 688 726,01 төгрөгөөс 1 324 058,48 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч Э.Батбаяр нь 2016 оны 01 сараас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд 2016 оны 05 сарын 08-ны өдөр цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 975 349,01, үндсэн хүүгийн үлдэгдэл 319 953,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 44 713,65 төгрөг, хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 3 000 төгрөг нийт 2 343 016,54 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.Батбаяртай байгуулсан 2014/000386/0349 тоот цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, мөн хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт нийт 2 343 016,54 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 52 439 төгрөгийг тус тус зээлдэгч Э.Батбаяраас гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрийг тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Э.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Батбаяр нь 2014 оны 05 сард тус банктай гэрээ хийж цалингийн зээл авсан. Мөн гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрч байна. Тогтвортой, тогтмол орлоготой ажилд орж чадаагүй, мөн наля нойтон хүүхэдтэй, түрээсийн байранд хөлс төлөж амьдарч байгаа тул олсон орлого маань зээлийн эргэн төлөлтөө төлөхөд хүрэлцэхгүйд хүрсэн. Гэвч энэ байдал маань цаашдаа төлөх ёстой зээлээ төлөхгүй, зугтаах гэсэн санаатайгаар банкыг хохироох гэсэн үйлдэл биш. Иймд миний одоогийн нөхцөл байдал, санхүүгийн боломж муу байгааг харгалзан үзнэ үү. Яг одоогоор миний бие АПУ ХХК-ийн Эрдэнэт салбарт өдрийн 10 000 төгрөгөөр ачигч хийж байгаа, 10 хоногийн хугацаатай. Цаашдаа зараар тавигдаж байгаа аль нэг ажлын байранд ажиллана. Цалин хөлсний хувьд 300 000-400 000 төгрөгий.н хооронд хэлбэлздэг болохыг судалсан. Иймээс амьдралаа ч авч явах шаардлагатайг миьн хүндэтгэн үзэж энэ оныг дуутал сар бүр талах хэмжээг 100 000 төгрөгөөр тогтоож, цаашид буюу 2017 оны 01 сараас сар бүр 300 000 төгрөгөөр үргэлжлүүлэн төлж дуусгах саналыг минь хүлээн авна уу гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамбаравжаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөлөөгч Ц.Дамбаравжаа би хариуцагч Э.Батбаярын тайлбартай уншиж танилцлаа. Худалдаа хөгжлийн банкны зүгээр уг тайлбарын дагуу төлөхөд татгалзах зүйлгүй тул хариуцагчийн звөшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Э.Батбаяр нар нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 2 343 016,54 төгрөгийг 2016 оныг дуутал сар бүр 100 000 төгрөгөөр, 2017 оны 01 сараас сар бүр 300 000 төгрөгөөр үргэлжлүүлэн төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52 439 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 26 219,5 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 26 219,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 2 343 016,54 төгрөгийг хариуцагч Э.Батбаят нь 2016 оныг дуутал сар бүр 100 000 төгрөгөөр, 2017 оны 01 сараас сар бүр 300 000 төгрөгөөр үргэлжлүүлэн төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  52 439 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 26 219,5 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 26 219,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ