Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1574

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч И.А, шүүгдэгч Э.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Э.Охолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04584 1966 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.О, 1

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Онь согтуугаар 2017 оноос 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэ толгойн 3-21 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Пг байнга зодож, хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Омэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

             Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Б.П мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр /хх-н 34/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 35/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 805 дугаар шийтгэвэр, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Оийн өгсөн мэдүүлэг /хх-н 47-48/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Э.Онь согтуугаар 2017 оноос 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэ толгойн 3-21 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Пүрэвжаргалыг байнга зодож, хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Э.О согтуугаар 2017 оноос 2019 оны 08 дугаар сарын хооронд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Пүрэвжаргалыг байнга зодож, хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пүрэвжаргалын хохирогчоор өгсөн: “...2015 оноос хойш архи уух болгондоо агсам тавьж харааж зүхэж, олон нийтийн газар ч бай зөндөө зодож цохиж байсан. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр согтуудаа намайг түлхэж тавилгын ирмэг дээр бөгсөөр маань унагааснаас хойш миний нуруу өвдөөд нуруугаа дагаж зүүн хөл явж чадахаа больсон. Мөн миний эгэм рүү цохисноос болж миний эгэм гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Оийн өгсөн: "... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна." гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

            АСАП сангийн мэдээлэл /хх35/, Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Шүүхийн шийтгэвэр /хх37-38/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Э.О ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.