| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01102/И |
| Дугаар | 01125 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 01125
| Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 22 дугаар байрны 03 тоотод оршин суух Төгөлдөр овогт Жигжидын Дамдинжамц /ОК:75111911/ Хариуцагч: Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 3-23-21 тоотод оршин суух Алаг адуу овогт Чулууны Дашболд /ИЛ:68071110/ 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцлан, гэрээний дагуу төлөгдсөн 83 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Дамдинжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагч Ч.Дашболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дамдинжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Жигжид овогтой Дамдинжамц, Баатарпүрэв овогтой Наранцэцэг бид өөрийн гэр орон амьдрал ахуйгаа сайжруулах зорилгоор орон сууц худалдан авахаар иргэн Ч.Дашболдтой “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулан, төлбөрөө банкны зээлэнд хамрагдан төлж, түүний бариулсан Орхон аймаг, Баян-өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас 2 өрөө, 52 м.кв талбай бүхий сууцыг 1 м.кв-ыг 1 600 000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөгөөр, нийт 83 200 000 төгрөгийн тооцоог хийж дуусган худалдан авсан. Худалдан авсан уг орон сууц нь 3 сарын дараа хэд хэдэн газар хана нь хагарч, цууралт өгсөн ба энэхүү хагарсан хэсгээрээ гаднаас нэвт салхи орж байгаа нь мэдрэгдэж байсан учир тухай үед худалдагч буюу “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний гүйцэтгэгч тал болох иргэн Ч.Дашболдод харуулж, салхи орж байгааг үзүүлсэн ба энэ талаар арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсэхэд энэ нь барилгыг захиалан бариулсан надад хамаагүй, харин барилгыг барьж гүйцэтгэсэн Мөнхтөр, Улаанаа гэх хүмүүст хамааралтай гээд тухайн үед шийдвэрлэж өгөхгүй явсаар байсан. Нэмж хагарч цуурсаар байна. Дурьдсан нэр бүхий хүмүүсийг нь олж уулзан энэ талаар тайлбарлахад мөн л надад хамаагүй, бид барилгыг барьж хүлээлгэн өгсөн, Дашболд мөнгөө гаргавал засвар хийж өгч болох юм, тэгэхгүй тохиолдолд нэгэнт улсын комисст хүлээлгэн өгөөд, дараа нь захиалагчид нь хүлээлгэн өгсөн учир түүнээс хойш худалдсан эзэн нь уг асуудлаа хариуцна гэх байдлаар барилгын хагарч цуурсан энэ байдлыг бие бие рүүгээ түлхэн хариуцлагаа ухамсарлахгүй, иргэн намайг хохироосон байдлаа засаж залруулахгүй байсан болно. Иймээс эдгээр хүмүүстэй удтал хөөцөлдөн асуудлаа шийдүүлж чадахгүй байсан тул арга буюу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж гомдол гаргасан ба тус байгууллагаас газар дээр нь ирж үзэж танилцахдаа гомдол гаргагч орон сууц захиалан авсан иргэн намайг болон орон сууцыг худалдагч, гүйцэтгэгч болох иргэн Ч.Дашболд нарыг байлцуулан үзлэг, хяналт шалгалтыг явуулж 6-22-3 тоот айлын гадна, дотор даацын бус хананд үүссэн цууралтуудыг засаж өгөх үүргийг Барилгын тухай хуулийн 12.4, 15.1.7 дахь заалтыг баримтлан захиалагч, гүйцэтгэгч хамтран хариуцах нь зүйтэй, гомдолтой асуудлыг талууд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн хариуг гаргасан байдаг болно. Ийнхүү засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шаардаж хүлээж ирсэн боловч арга хэмжээ авахгүй байсаар дахин өвлийн хүйтнийг өнгөрөөж засвар хийж өгөхгүй байх тул цаашид хүлээх боломжгүй болоод байгаа болно. Уг байр нь бидний насан туршийн өв хөрөнгө болох учир чанарын шаардлага хангахгүй байгаа тул...Барилгын захиалагч хөрөнгө оруулагч нь өөрийн захиалан бариулсан барилгын чанарын асуудлаар Барилгын тухай хуульд зааснаар 3 жилийн баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засаж өгөх үүрэгтэй, өөрөө буюу тухайн барилгыг барьсан гүйцэтгэгч компаниараа уг засварын ажлыг гүйцэтгүүлэх энэ үүргээ биелүүлэхгүй, улмаар барилгын хөрөнгө оруулагч захиалагч иргэн Ч.Дашболд нь өөрөө гэрээ байгуулан худалдаж, орон сууц худалдсан мөнгийг авсан атлаа хариуцахгүй гэх нь хууль зүйд нийцэхгүй байх тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандах нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Иргэн Ж.Дамдинжамц болон иргэн Ч.Дашболд нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний гүйцэтгэгч тал болох иргэн Ч.Дашболд нь Барилгын тухай хууль болон энэхүү гэрээний 6.9-д заасан хүлээсэн үүргээ биелүүлэхгүй захиалагчийг илтэд хохироож байгаа тул гэрээг цуцлан, гэрээний дагуу төлөгдсөн 83 200 000 төгрөгийг иргэн Ж.Дамдинжамцад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Дашболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Дашболд нь уг барилгын эзэн, уг барилгыг гүйцэтгэсэн иргэн нь Н.Мөнхтөр энэ шавар цементийн жижиг засварыг хийж өгнө гэсэн. Энэ эвдрэл, цууралт, гэмтэл нь үндсэн хийц, даацын хана, туургыг хийсэн хүмүүсийг хуулийн дагуу шалгуулж иргэн Ж.Дамдинжамцын гомдлыг барагдуулах ёстой. Гэвч иргэн Н.Мөнхтөртэй амаар ярьж жижиг засварыг хийлгэхээр тохирсон байгаа. Ийм учраас энэ гомдлыг би хариуцахгүй гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч иргэн Ж.Дамдинжамц, нөгөө талаас хариуцагч иргэн Ч.Дашболд бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг байгуулав. 1.Нэхэмжлэгч нь хариуцагчтай дараах байдлаар эвлэрснийг баталгаажуулахад оршино. 1.1 Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан талууд эвлэрч хариуцагч Ч.Дашболд нь нэхэмжлэгч иргэн Ж.Дамдинжамцын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-р хороолол 22-р байрны 3 тоот 52 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор засварыг иж бүрэн хийж , аливаа эвдрэл, цууралт, гэмтэл доголдолгүй болгон хүлээлгэн өгөхөөр тохиролцов. 1.2 Дээрх байдлаар тохиролцсоны дагуу Ж.Дамдинжамц нь уг байрыг засвар хийхээс өмнө Ч.Дашболд урьдчилан мэдэгдсэнээр сууцаа бүрэн суллаж, засвар хийх боломжоор ханган өгөх 1.3 Ийнхүү харилцан тохиолцсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг цуцлаж, 83 200 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцов. 1.4 Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэйг талууд ойлгож, зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд эвлэрэл баталсан шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжинэ гээд талууд гарын үсэг зуран баталгаажуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дамдинжамц нь хариуцагч Ч.Дашболдод холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцлан, гэрээний дагуу төлөгдсөн 83 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд дараах нөхцөлтэйгөөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан талууд эвлэрч хариуцагч Ч.Дашболд нь нэхэмжлэгч иргэн Ж.Дамдинжамцын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-р хороолол 22-р байрны 3 тоот 52 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор засварыг иж бүрэн хийж , аливаа эвдрэл, цууралт, гэмтэл доголдолгүй болгон хүлээлгэн өгөх, Ж.Дамдинжамц нь уг байрыг засвар хийхээс өмнө Ч.Дашболд урьдчилан мэдэгдсэнээр сууцаа бүрэн суллаж, засвар хийх боломжоор хангаж өгөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг цуцлаж, 83 200 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, талууд хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэйг ойлгож, зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд эвлэрэл баталсан шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжинэ гээд гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Ийнхүү зохигчид эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар талууд тусгайлан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| ||||
| |