Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1573

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Мхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02332 1925 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Майхан толгойн” задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах Л.Б хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж хонины эм тавьдаг хайчаар цээжин тус газар нь нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Л.Батжаргаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-16/, БХ-ын ЭСШЭ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №74 дугаартай акт /хх-н 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Майхан толгойн” задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах Л.Бхүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж хонины эм тавьдаг хайчаар цээжин тус газар нь нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

          Шүүхээс шүүгдэгч Л.Мыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах Л.Б маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Б хохирогчоор өгсөн: “...Мөнхжаргал, ээжийн талын хамаатны дүү болох Сэргэлэн бид 3 хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад төрсөн ах болох Мөнхжаргал болон төрсөн хүү болох Эрхэмбаяр хоёрыг малаа эргүүлээд аваад ир гэсэн. Тэгсэн төд удалгүй манай хүү Эрхэмбаяр уйлаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “Яасан яагаад уйлаад байгаа юм” гэхэд Мөнхжаргал ах чулуугаар шидээд зодсон гэж Эрхэмбаяр хэлсэн. Тэгээд би Мөнхжаргалыг “Чи яагаад хүүхэдтэй таарч тохирохгүй байнга уйлуулж загнаж байдаг юм бэ” гэхэд Мөнхжаргал танай хүүхэд үгэнд орохгүй байна гэж хэлээд Мөнхжаргал бид 2 муудалцсан. Тэгээд Мөнхжаргал хонины эм тавьдаг хайчийг миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хатгасан." гэх мэдүүлэг /хх-н 16/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №74 дугаартай

1. Л.Батжаргалд цээжний хэнхэрцгийн зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Мын өгсөн: "...Би хохирогч Л.Батжаргалын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Батжаргалын гэрт байсан. Батжаргалын хүү Эрхэмээтэй маргалдсан байсан. Тэгээд Батжаргал хотоос ирсэн найзуудтайгаа хамт архи ууж сууж байгаад эхнэртэйгээ нийлээд намайг “Чи яахаараа хүүхэд загнаж зодоод байдаг юм” гэх мэтчилэн хэл амаар доромжилоод байхаар нь өвөлжөөн дээр байсан цэнхэр иштэй төмөр хайчийг аваад Батжаргалын цээжний зүүн хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсэн." гэх мэдүүлэг /хх-н 38-39/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Л.Мыг гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн ах Л.Батжаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Л.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Харин хохирогч Л.Бнь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэм хорын хохирлын талаарх бусад нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.