Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1644

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02641 2109 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Т,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар нийтийн байранд хохирогч Х.Баярсайхантай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Х.Баярсайханы гаргасан гомдол /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Баярсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5245 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 19/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 26-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 45-46/, хохирогчийн хүсэлт /хх-н 52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас шүүгдэгч С.Тнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар нийтийн байранд хохирогч Х.Баярсайхантай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд хохирогч Х.Баярсайхантай маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Баярсайханы өгсөн: “...Миний гэрийн цоожийг чи яахаараа сольдог юм гэж хэлээд нүүрэн хэсэгт гараараа хоёр удаа цохиод миний шүд унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Тэр залуу маш их согтсон орилоод байсан. Манай нөхөр Х.Баярсайхан нь амнаас нь цус гарсан байдалтай шүд уналаа гээд ороод ирэхээр нь шүдийг нь хайхаар гарсан. Намайг гарахад Тэмүүжин гэх залуу гэртээ хаалгаа эвдээд орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5245 дугаартай:

1. Х.Баярсайханы биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуудахгүй.” гэх дүгнэлт /хх-н 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн яллагдагчаар өгсөн: “...Би 5 номерын өрөөний хаалгыг тогшиж байгаад нээхгүй болохоор нь дээд давхарт гарахаар шатны дээш гардаг 2 дахь хэсэгт явж байгаад нээхгүй болохоор нь дээд давхарт гарахаар дээш гардаг хоёр дахь хэсэгт явж байгаад доош өнхөрч унасан байсан. Шатнаас унахад миний хамар хэсгээс цус гараад байсан. Намайг Баярсайхан татаж босгох гэхээр нь би намайг татаж унагалаа гэж бодоод нүүрэн хэсэгт нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 46/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.   

Шүүхээс шүүгдэгч С.Тял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдав.