Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1649

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,     

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03210 2032 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, Б.Ц, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 57-08 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Г.Ганболдыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхонд хүргэн өгч, иргэн Г.Ганболдын өмчлөлийн цэнэглүүлж үлдээсэн байсан “Huawai Y6 blue” маркийн гар утас, биет 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван, бусдад 523.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ганболдын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10/, Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Цээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 57-08 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Г.Ганболдыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхонд хүргэн өгч, иргэн Г.Ганболдын өмчлөлийн цэнэглүүлж үлдээсэн байсан “Huawai Y6 blue” маркийн гар утас, биет 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван, бусдад 523.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

            Шүүхээс шүүгдэгч Б.Цийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 57-08 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Г.Ганболдыг хүргэж өгөхдөө цэнэглүүлж үлдээсэн байсан “Huawai Y6 blue” маркийн гар утас, биет 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 523.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганболдын өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 30 минутын үед Хан- уул дүүрэг 11 хороо Оргил худалдааны төвийн урд зам дээрээс такси бариад Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баянзүрх хотхонд 19 цагийн үед ирсэн. Тэгээд би таксины жолоочийн хамт дэлгүүр орж сүү аваад Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 10 давхарт таксины жолоочийн хамт найз болох Батболдын гэрт ороход манай найз гадны хүн оруулаад дэмий гэсний дагуу таксины жолооч доошоо буугаад явсан. Таксинд ирэх явцад өөрийн эзэмшлийн “Huawai Ү6 blue” маркийн гар утсыг цэнэглэж байгаад буухдаа мартаад орхиж буусан. Би найз Батболдын гэрт орж архи өгчихөөд буцаад тэр такситайгаа гэр рүүгээ явах байсан юм. Тэгэхэд би утсаа цэнэглэж үлдээсэн юм. Би таксины жолооч доошоо буугаад би найз Батболдын гэрт байж байгаад өөрийнхөө утас руу залгаад "аваад ороод ир гэж хэлэх гэсэн чинь" миний гар утас холбогдох боломжгүй байхаар нь би өөрөө буугаад гадаа гараад ирэхэд уг таксины жолооч байхгүй, явсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагаан өнгийн приус 30 маркийн автомашинтай жолооч байсан. Тухайн үед автомашины зүүн талын хойд дугуй нь запас шар дугуйтай байсан. 5708 УБМ улсын дугаартай автомашин байсан. Таксины жолоочтой юм ярьсан. Өөрийгөө Цээпил гэж танилцуулсан юм. Би тэгэхээр нь Цээпил гэж нэр Увсын гаралтай нэр байна гэхэд тэр таксины жолооч өөрийгөө би Увс нутгийнх гэж хэлсэн. “Huawai Ү6 blue” маркийн хар хөх өнгийн хавтастай гар утас. Хавтас дотор нь 20.000 төгрөгийн дэвсгэрт нугалаад хийсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн таксины жолооч манай найзын хаягийг мэдэж байгаа гээд би буцаагаад миний утсыг авчираад өгчих байх гэж бодоод 2 хоног хүлээсэн. Тэгэхэд буцаж өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Цийн өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 120-н Оргил худалдааны төвийн урдуур нь өөрийн эзэмшлийн 57-08 УБН улсын дугаартай приус-30 автомашинтайгаа харих гээд явж байтал нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь зогсоод суулгаад Офицерын зүүн урд талд байрлах тэнгэр худалдааны төвийн хойд талд байрлах байранд хүргэж өгсөн. Тэгээд би тэр ахыг найзынх нь гэрт нь цуг оруулж өгөөд машиндаа суугаад явж байтал нөгөө ax гар утас унтарсан гээд миний машины цэнэглэгчээр цэнэглэж байсан юм. Тэгсэн би Жуковын орчим явж байхдаа нөгөө ах утсаа орхисныг мэдсэн. Тэгээд тэр чигтээ гэр рүүгээ харьсан. Би тэр үед буцаад очье гэж бодож байсан гэхдээ манай ээж над руу залгаад даралт жоохон ихсээд байна гэхээр нь би гэр рүүгээ яаралтай явах хэрэгтэй болсон. Тэгээд тэрхэн зуур мартаад гэртээ харьсан байсан. Тэр гар утсыг би өөрөө барьж байгаад автомашинаасаа, алга болгосон өөрөөр хэлбэл хулгайд алдсан." гэх мэдүүлэг /хх-н 26-27/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 13-14/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Хохирогч Г.Ганболдод 523.100 төгрөг учирсан боловч шүүгдэгч 550.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүхээс шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.       

          Мөн шүүхээс шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.