Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1661

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч М.Үүрийнтуяа, шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05015 2316 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Бнь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны гадаа автомашины зогсоол дээр машин хааж тавьлаа гэх шалтгаанаар иргэн М.Бямбасүрэнтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, М.Бямбасүрэнгийн гаргасан гомдол /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Бямбасүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-14, 42-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9978 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, Г.Баяртогтохын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 30-33/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баяртогтохын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 52-53/, хохирогчийн хүсэлт /хх-н 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас Г.Бнь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны гадаа автомашины зогсоол дээр машин хааж тавьлаа гэх шалтгаанаар иргэн М.Бямбасүрэнтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Г.Бг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны гадаа иргэн М.Бямбасүрэнтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Бямбасүрэнгийн хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн хамаатны гэрт 21.00 цагийн орчим ирж байрны гадаа машинаа байрлуулаад 1 цаг орчим болоод гарч ирсэн. Намайг байрнаас гарч ирэхэд нэг эрэгтэй хүн чи утасны дугаараа тавихгүй яасан юм, би чамайг 2 цаг орчим хүлээлээ гэхээр нь би уучлаарай гээд учраа хэлээд машинаа онгойлгох гээд зогсож байхад “чи муу пизда” гээд араас татаад миний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиж зодсон. Би тэр хүнд цохиулаад үүдэн нэг шүд унасан.” гэх мэдүүлэг /хх-н 10-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9978 дугаартай:

1. М.Бямбасүрэнгийн биед дээд уруулын дээр зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний булгарал, 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдуулна.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдав.