| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1510/Э |
| Дугаар | 1551 |
| Огноо | 2019-10-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1551
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Ц.Г шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Мн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01900 1772 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 48 дугаар гудамж 24 тоотод иргэн Б.Э биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Эрдэнэбаатараас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6, 37-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3504 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 48 дугаар гудамж 24 тоотод иргэн Б.Эрдэнэбаатарын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Эг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Эрдэнэбаатарын биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эрдэнэбаатарын хохирогчоор өгсөн: “...Манай урд талын хашаанд амьдардаг 30 орчим насны залуу тааралдаад хамт архи уухаар болоод дэлгүүрээс 0.75 граммтай архи 1 шилийг аваад танил залуугийн гэрт нь орсон. Ингээд архиа хувааж ууж байхдаа эхнэрийнх нь талаар ярьж байгаад маргалдаад тэр залуу босч ирээд лантуугаар миний зүүн гар руу цохисон. Би тэр залууг мөргөсөн. Миний зүүн гар хугарсан. Намайг нүүр рүү мангасдаж унагаагаад лантуугаа аваад далайхаар нь гараараа хаатал зүүн гарын шуу руу цохиод дахиад зүүн гарын бугалга руу цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 5-6, 37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Эы өгсөн: “...би нүүр рүү нь түлхсэний улмаас Эрдэнэбаатар ах агсарч эхэлсэн. Би уг нь эхлээд унтуулах гэж явж байсан. Эрдэнэбаатар ах миний гэрт орж ирэхдээ ямар нэгэн шарх гэмтэл аваагүй байсан. Би Эрдэнэбаатар ахын хохирлыг яаж ийж байгаад барагдуулна гэж бодож байгаа. Би Эрдэнэбаатарын биед гэмтэл учируулсандаа харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Шүүхээс хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3504 дүгээр:
1. Б.Эрдэнэбаатарын биед зүүн шууны ясны далд хугарал, зүүн нүдний доод зовхи, духны зүүн тал, зүүн хацарт зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. дээрх гэмтэл нь хэрэг болсон гнх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-н 11/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч шүүхэд ямар нэгэн хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.