Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 687

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, И.С*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.С******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд иргэн Ишдаваагийн С******* миний бие Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн “Горгаз” ХХК-д 371 м.кв олгосон хэсэг, түүнийг үндэслэж 18645311648790 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшүүлсэн 000317125 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах, “Горгаз” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Ийнхүү нэхэмжлэгч И.С******* би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.С*******аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн “Горгаз” ХХК-д 371 м.кв газар эзэмшүүлэх эрх олгосон хэсэг, түүнийг үндэслэж 18645311648790 нэгж талбар дугаар бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон 000317125 дугаар гэрчилгээг хүчингүй болгох, “Горгаз” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах, И.С*******ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57.3 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх....” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч И.С*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.С-ийг “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн “Г” ХХК-д 371 м.кв газар эзэмшүүлэх эрх олгосон хэсэг, түүнийг үндэслэж 18645311648790 нэгж талбар бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон 000317125 дугаар гэрчилгээг хүчингүй болгох, “Г” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах, И.С-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57.3 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, И.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН