| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1427/Э |
| Дугаар | 1531 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1531
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч /томилолтоор/ Э.Ундраххэрлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00632 0309 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.Б,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Р.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо нутаг дэвсгэр Зүүн-Алтайн-Өлгийн 7-152 тоот хашаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт заасна “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээрийн хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчин “Hyundai Porter” маркийн 04-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ асаалттай орхиж буусны улмаас тээврийн хэрэгсэл нь өнхөрч хөрш айл болох, 153 тоот хашааруу унаж, явган зорчигч З.Оыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдожээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Тэр өдөр машинаа асаагаад 2 дугуйн доороо тоосго эвээд гадаа хүйтэн байсан болохоор гэр рүүгээ орж цамцаа аваад ирэхэд ийм хэрэг болсон байсан. Энэ хэрэг миний буруугаас болсон. Та бүгдээс уучлалт хүсч байна.” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батсуурь мэдүүлэхдээ: “...Хохирогч манай эхнэр. Манайх дөрвүүлээ амьдардаг байсан. Манай хүн сургуульд үйлчлэгч хийдэг. Манайх өндөрлөг газар амьдардаг. Өөрийнхөө эзэмшлийн газрыг 2 жилийн өмнө ухаж тэгшилсэн. Шүүгдэгч хохирлын мөнгө гэж 9.500.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна. Хохирогч одоо байсан бол 7 жил ажиллаад тэтгэвэртээ гарах байсан. Цалингийн доод хэмжээг 400.000 төгрөг гэж үзээд 7 жилийн цалинг үржүүлээд гарсан мөнгийг нэхэмжилж байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-13/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 14/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 19-23/, хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-32/, гэрч Б.Баярзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/, гэрч Б.Амгаланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/, гэрч Б.Оюунбилгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-45/, Д.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1299 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 49-52/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70/, иргэний үнэмлэхийн лавалгаа /хх-н 72/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 73/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 74-75/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 78/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 76/, автотээврийн хэрэгсэлийн тээврийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-н 81/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх-н 83-84/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Р.Б нь нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо нутаг дэвсгэр Зүүн-Алтайн-Өлгийн 7-152 тоот хашаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт зааснаар “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээрийн хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчин “Hyundai Porter” маркийн 04-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ асаалттай орхиж буусны улмаас тээврийн хэрэгсэл нь өнхөрч хөрш айл болох, 153 тоот хашааруу унаж, явган зорчигч З.Оюунбялхааныг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Быг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 04-23 УНЕ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашинаа асаалттай орхиж буусны улмаас явган зорчигч З.Оюунбялхааг мөргөж амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч Б.Батсуурийн өгсөн: “...Тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд над руу танихгүй утаснаас залгаад утсаа автал манай охин Б.Баярзул зүүн хажуу талын хөрш айлын автомашин хашаа руу унаж онхолдон манай талийгаач эхнэр З.Оюунбялхааныг мөргөж унаган гэмтээr 103 түргэн тусламжийн авто машинаар гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн би сахиж байна гэж хэлээд ааваа та яаралтай хотруу ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би шууд ажлынхаа хүмүүст хэлж дуулган Улаанбаатар хотруу машинд сууж ирсэн. Би тэгж л анх талийгаач эхнэр З.Оюунбялхааг осолд орсныг мэдсэн. Би өөрийн талийгаач эхнэр З.Оюунбялхааны оршуулгын зардалд нийт 5,000,000 төгрөгийг жолооч Р.Баас хүлээн авч ажил явдалд нь зарцуулсан. Уг баримтууд манай талийгаач эхнэр З.Оюунбялхааны төрсөн дүү У.Оюунтуулд байгаа. Мөн манай талийгаач эхнэр З.Оюунбялхааны банкнаас зээлсэн мөнгө болох 1,700,000 төгрөгийг жолооч Р.Б төлсөн байгаа. Миний хувьд эхний ээлжинд оршуулгын зардалд нийт 5,000,000 төгрөгийг Р.Баас хүлээн авч ажил явдалд нь зарцуулсан, цаашид гарах хохирлын зардлыг холбогдох баримтын дагуу нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн манай 2 хүүхэд өнчирч үлдсэн, тийм болохоор миний хувьд гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-н 27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Баярзулын өгсөн: “...Би тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хичээл орохгүй гээд гэртээ амраад унтаж байхад ээж З.Оюунбялхаан маань бие засчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан тэгээд удалгүй тэр дороо гадаа тар, няр хийх хүчтэй чимээ гарсан, тэгээд би сандраад юу болов гээд гэрээсээ гарч иртэл манай зүүн талын хашаанд амьдардаг айлын автомашин манай хашаа руу унаж ээж З.Оюунбялхааныг маань мөргөсөн юмуу, аль эсвэл цохисон юмуу сайн хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан ээж З.Оюунбялхаан маань ертөнцийн зүгээр уг автомашины хойд талд буюу автомашины зүүн талын хойд дугуйны харалдаа 2 хөл нь зүүн талын тэвшний гол хавьд толгой нь зүүн тийш харчихсан хэвтэж байсан. Тэгээд би ээж З.Оюунбялхаан дээр гүйгээд очтол ээж маань ухаангүй байсан, тэгээд би ээжийгээ сэргээх санаатай зүүн хацар руу нь баруун гараараа алгадаж сэрээхэд манай ээж З.Оюунбялхаан надаас би хаана байна гэж асуусан, тэгэхэд нь би ээж та гэрийнхээ гадаа байна гэж хэлсэн, тэр үед манай ээж З.Оюунбялхааны ам, хамар толгойноос нь цус гойжоод байсан тэгээд би гэр рүү гүйж орон дэр авчирч ээжийн толгой доор нь тавьж өгсөн. Тэр үед хажуу айлын хөрш хүмүүс болох ах, эгч хоёр манай хашаанд ороод ирчихсэн зогсож байсан. Тэгээд хажуу хөрш айлын эзэгтэй болон нөхөр нь цагдаагийн байгууллагын 102 болон 103 түргэн тусламж руу залгаад дуудлага, мэдээлэл өгөөд байсан, зүүн хөл нь баруун хөлийнхөө доор орчихсон байсан, тэгээд 30 гаран минутын дараа 103 түргэн тусламжийн автомашин ирээд манай ээж З.Оюунбялхааныг насилькан дээр өргөж тавин машиндаа оруулсан. Тэгээд би хөрш айлын эгчийн хамт 103 түргэн тусламжийн автомашинаар гэмтлийн эмнэлэг дээр очсон, тэгээд гэмтлийн эмнэлэгийн хүлээн авахын эмч нар ээжид үзлэг хийж, рентген зураг авч байхад би хөрш айлын эгчийн гар утсаар аав Б.Батсуурь руу залгаж болсон явдалын талаар хэлж дуулгасан, тэгээд ээжийн маань бие нь муудаад дээрдэхгүй болохоор нь гэмтлийн эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж байгаад амьсгал хураасан,” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1299 дугаартай:
1. Талийгаач З.Оюунбялхааны цогцост 2 талын бүх хавирганы далд хугарал гялтанд цус хуралт, цээжний хөндийд цус хуралт, голтод цус хуралт, сээрний 4 дүгээр нугалмын салсан хугарал, нугас тасрал, сээрний 12 дугаар нугламын бяцарсан хугарал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн чамархайн ясны цууралт, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралд, эрүү зүйн чамархайн хуйх баруун шагай, шилбэнд язарсан шарх, зүүн мөр хэвлий, 2 өгзөг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан. Хүчний үйлчлэлээр буюу зам тээрийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна.
3. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил, судас хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөхгүй.
4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн цээжний битүү гэмтлийн улмаас шоконд орж газар дээрээ нас баржээ.
5. Талийгаач нь АВО системээр (III) бүлгийн цустай байна.
6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ ” гэх дүгнэлт /хх-н 49-52/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Р.Быг Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээрийн хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчин “Hyundai Porter” маркийн 04-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ асаалттай орхиж буусны улмаас тээврийн хэрэгсэл нь өнхөрч хөрш айл болох 153 тоот хашааруу унаж явган зорчигч З.Оюунбялхааныг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Р.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батсуурь нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг хүлээн авсан, харин цаашид гарах зардалд 28.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлуүүлэгт шүүгдэгч цаашид гарах зардал болох 28.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэв.
.