| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01356/И |
| Дугаар | 01180 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 01180
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2016/01180 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоот 15-14 тоотод оршин суух Ж.Отгонбаяр
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг зураа 4-08 тоотод оршин суух Л.Ганбаатар
Нөхөн төлбөр болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ложоо овогтой Ганбаатартай 2012 оноос 2013 оны хооронд амьдрах хугацаандаа 2 ихэр хүүтэй болсон. Салах шалтгаан нь 2013 онд Л.Ганбаатар нь сургуульд явах нэрийдлээр сураггүй болж, салах шалтгаан болсон. 2013 оноос 2016 оны хооронд 2 хүүхдээ миний бие өөрийн асрамжинд өсгөсөн. Ийм учраас 2 хүүхдийнхээ эцэг Л.Ганбаатараас нөхөн төлбөр болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Отгонбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Жүгдэрнамжил овогтой Отгонбаяр нь 2016 оны 09 сарын 22-нд Л.Ганбаатарт нэхэмжлэл гаргасан. Гэтэл Л.Ганбаатар нь 2 хүүхдээ цаашид харж халамжилж байхаа хүлээн зөвшөөрч байгаа тул гаргасан нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонбаяр нь Л.Ганбаатарт холбогдуулж нөхөн төлбөр болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Ж.Отгонбаяр нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Л.Ганбаатарт холбогдуулан нөхөн төлбөр болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ж.Отгонбаяр нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ