Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1530

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ц.Хашбаатар, хохирогч З.Халзан, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00702 0325 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч Э.Днь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын хойд талын замд Тоёота Приус маркийн 8128 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөны чиг өөрчлөхдөө аюулгүй байдлаа хангаагүйгээс З.Халзан жолоочтой Тоёота Приус маркийн 1074 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.Халзангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дмэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зүүнээс баруун нисэх рүү чиглэлтэй явж байсан. Ажлынхаа бичиг баримтаа мартсан байсан учраас буцаж явах хэрэгтэй болсон. Зам дээр хурдаа хасаад эргэх дохио өгөөд эргэсэн. Тэгээд эргэх үед маш хурдтай машин ирж мөргөөд замаас гарч зогссон. Би өөрийгөө замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хохирогчийн машин маш хурдтай явж байсан.  Би 20 км цагийн хурдтай явж байхад нөгөө машин ирж мөргөөд 10 км явах боломжгүй юм гэж тогтоосон. Энэ хохирогчийн машин ийм хурдтай явч байгаагүй бол ийм осол гарахгүй байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Халзан мэдүүлэхдээ: “...Би “Монгол транс ХХК”-ийн тээврийн хэрэгсэл барьдаг. Тэр өдөр зайсан гарсан. Манай гэр Улиастайд байдаг. Богино хугацаанд тэр замаар буцаад явдаг. 2 цагийн үед явж байсан. Гэнэт урдуур ороод ирсэн. Би уулын замд хэдэн км цагийн хурдтай явах уу гэдгийг мэднэ. Миний бие 1977 оны жолооч юм. Энэ залуу намайг мөргөсөн. Би ч машин мөргөөд хүн гэмтээчихвий гэж санаад дагуулж мушгаад замын хажуугаар эргээд зогссон. Тэгээд шүүгдэгчийн машинд сууж явсан хүн, шүүгдэгч 2 орилоод чи замаа харахгүй яасан юм бэ? гээд хоорондоо маргаад байсан. Би хөдөлж чадахгүй түргэн дууд гэхэд дуудаж өгөөгүй. Нэг цагдаа руу ярьсан. Машинтай цагдаа ирээд ачилгын 2 машин ирээд ачсан. Намайг зөнөг тэнэг өвгөн гээд загнаад байсан. Хүн хараад худлаа ориллоо, баашилаа гэсэн. Би арга ядаад мөрдөн байцаагчид хэлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ залуу ямар ч ухамсар байхгүй. Машин барих мэдлэг байхгүй. Шүүгдэгч шөнө над руу утасдаад машин аваад өг гэдэг. Би өөрийнхөө зардлаар машиных нь төлбөрийг төлж авсан. Би маш их гомдолтой байна. Энэ залууд ямар ч сэтгэл алга.” гэв. 

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-11/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 13-14/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, хохиролын баримт /хх-н 29-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7571 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 50/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 53-58/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 65/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 74-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76/, иргэний үнэмлэхийн лавалгаа /хх-н 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатараас Э.Днь  2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын хойд талын замд Тоёота Приус маркийн 8128 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөны чиг өөрчлөхдөө аюулгүй байдлаа хангаагүйгээс З.Халзан жолоочтой Тоёота Приус маркийн 1074 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.Халзангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Ц.Хашбаатарыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 81-82 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын автомашиныг жолоодон явахдаа 10-74 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын автомашиныг  мөргөж жолооч З.Халзангийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Халзангийн өгсөн: “...Улайстайгаас зайсан орохоор явж байсан. Баянзүрх дүүргийн нутаг Богдхан уулын хойд талын зүүнээс баруун чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байхад миний урд барагцаалбал 20 орчим метрийн зайнд цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин явж байгаа харагдсан. Тэгээд тэр машин замынхаа баруун гар талыг шахаад хурдаа хасаж байснаа ямар ч дохио өгөлгүй зүүн гар тийш эргэнгүйт нь тормозоо гишгээд тэр машины зүүн урд крыло руу нь мөргөж цааш явж зогссон. Миний өвчүүний яс хугарсан, машины зүүн урд тал эвдэрсэн байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна." гэх мэдүүлэг /хх-н 17-18/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Тэгшжаргалын өгсөн: “...энэ ослоос болж манай байгууллагын машинд ихээхэн хэмжээний эвдрэл учирсан байгаа, буруутай жолоочоос хохирлоо нэхэмжилж байна, хохирлоо хурдан барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-н 36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 7571 дугаартай:

1. З.Халзангийн биед өвчүү ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 50/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Доржпаламыг автотээврийн хэрэгсэлийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчин “Тоёота Приус” маркийн 1074 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.Халзангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Д ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Халзанд 1.862.658 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Тэгшжаргалд 4.860.000 төгрөг тус тус учирсаныг шүүгдэгч Э.Днь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шийдвэрлэв.