| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/02259/И |
| Дугаар | 207/ма2026/00059 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 207/ма2026/00059
| 2026 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 207/МА2026/00059 |
С.”““““ы нэхэмжлэлтэй,
хариуцагч Н.”““““, С.”““““ нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 312/ШШ2026/00472 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.”““““ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.”““““, С.”““““ нарт холбогдох,
Н.”““““аас 1,700,000 төгрөг гаргуулах, С.”““““аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,
Нэхэмжлэгч С.”““““ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.”““““, хариуцагч С.”““““, хариуцагч С.”““““ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.”““““ шүүхэд “...хариуцагч Н.”““““аас 1,700,000 төгрөг гаргуулах, С.”““““аас 12,000,000 төгрөг гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.”““““ ”... “““““ хэмээх хүн “ахдаа зарчих. Би 12,000,000 төгрөгөөр шууд авъя” гэж гуйгаад байхаар нь өмнө зарахаар тохирсон тохиролцоог болиулан байж худалдсан. Худалдаа нь аман хэлцлийн үндсэн дээр явагдсан, төлбөрийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд хавсаргасан, С.”““““ы шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар, хариуцагч Н.”““““ нь “...Би энэ хүнтэй гэрээ хийгээгүй учир мөнгө аваагүй, тухайн объект “““““тэй гэрээ хийж, түрээслүүлж сар бүрийн 25-нд мөнгөө авдаг байсан. С.”““““ыг заалыг чөлөөлж өг гэсэн боловч одоо болтол чөлөөлөөгүй. Миний ажилд саад болж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй. Би “““““д түрээслүүлсэн, Жагаад түрээслэхгүй гэж олон удаа хэлсэн... “ гэх тайлбар тус тус гаргаж маргасан байна.
3. Шүүх хариуцагч Н.”““““аас 1,700,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.”““““аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч С.”““““ нь 2025 оны 4 дүгээр сард нийтийн караоке ажиллуулах зорилгоор хариуцагч Н.”““““аас караокены зориулалт бүхий 9 хос сандал, ширээ, 4 зурагт, 2 хөргөгч, камер, караоке төхөөрөмж, 4 том цонхны хөшиг, 10 инчийн 4 өсгөгч зэрэг эд зүйлийг 12,000,000 төгрөгөөр тооцож авахаар тохирч уг мөнгийг шилжүүлсэн, мөн Н.”““““ын эзэмшлийн дансанд, 1,700,000 төгрөгийг 04 дүгээр сарын 14-ний өдөр бэлэн бусаар шилжүүлсэн, Тод жаргал ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2025.07.21-ний өдрийн 312/ШШ2025/01280 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.
5. Нэхэмжлэгч С.”““““ анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд “...хариуцагч С.”““““т караоке ажиллуулахаар дээрх тоног төхөөрөмж, эд зүйлийн барьцаа болгож мөнгө шилжүүлсэн, түрээсийн төлбөр төлбөрийг төлөх ёсгүй байсан, тэр 2 нийлж намайг луйвардсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байх ба энэхүү үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч С.”““““ нэхэмжлэгч С.”““““ нарын хооронд эд хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэлт хийсэн, харин Н.”““““аас нэхэмжилсэн төлбөр 1,7000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
7.Нэхэмжлэгч С.”““““ нь Н.”““““д түрээсийн төлбөр гэх 1,700,000 төгрөгийг “Төмрөө” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, тэрээр түрээсэлж байсан заалыг цаашид караокены чиглэлээр ажиллуулж түрээслэх талаар түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож чадаагүй, С.”““““ нь гэрээний дагуу түрээсэлж байсан заалыг бусдад дамжуулан түрээсэлж байгаа талаар түрээслүүлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч С.”““““ нь түүний өмнөөс түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой төлбөрийг төлсөн байх тул хариуцагч Н.”““““аас төлбөр 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагч Н.”““““ нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу авах төлбөрөө дутуу авсан гэж маргаан үүсгэж түрээслэгчээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
8.Нэхэмжлэгч С.”““““ нь караокены тоног төхөөрөмж, эд зүйлийг өөрийн эзэмшилдээ аваагүй, цаашид ажиллуулах боломжгүй болгож тог тасалсан, хөөж гаргасан тул дээрх компанийн зааланд караокены тоног төхөөрөмж, эд зүйлийг үлдээсэн, уг эд зүйлүүд нь анхнаасаа тэр зааланд байсан гэдгийг би сайн мэдэх учраас тоног төхөөрөмжийн барьцааны мөнгө гэж ойлгоод мөнгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, шүүхэд үзлэг хийлгэх, гэрч оролцуулах эсэх талаар хүсэлт гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.
9. Давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.Иймд нэхэмжлэгч С.”““““ы тус шүүхэд гаргасан “...шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 312/ШШ2026/00472 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Н.”““““аас 1,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.”““““д олгож, хариуцагч С.”““““аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.”““““аас 42,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.”““““д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.”““““ы давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,100 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ