| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/02111/И |
| Дугаар | 210/МА2026/00635 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00635
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 193/ШШ2026/00096 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 1,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед ******* нь Toyota prius 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* уулзварт замын хөдөлгөөнд оролцож явахад Toyota prius 20 маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодож явсан ******* замын хөдөлгөөнд оролцохдоо түүний автомашиныг нь мөргөсөн. Цагдаагийн байгууллага болон даатгалаа дуудах шаардлага тавихад ******* дуудах шаардлагагүй тохиролцъё, хохирол төлнө гэж тохироод автомашиныг засуулахаар засварын газар луу хамт явсан. Засварын газарт очиж *******гийн тээврийн хэрэгсэлд урд купер, зүүн урд дохио, урд тогтоогч зэргийг 1,320,000 төгрөгөөр авч тавьсан гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчид 200,000 төгрөг өгсөн, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн купер 280,000 төгрөгийн үнэтэй, засварын ажлын хөлс нь 30,000 төгрөг байсан. Би төлбөрийн чадваргүй бөгөөд нэхэмжлэгчийн купер хуучин хямд үнэтэй байсан тул шинэ куперийн мөнгө төлөхгүй гэж тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Хариуцагч ******* 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* уулзварт ******* улсын дугаартай, Toyota prius 20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэхэмжлэгч *******гийн унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан ******* улсын дугаартай Toyota prius 30 маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.
3.2. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг засварлахад урд купер 1,200,000 төгрөг, зүүн урд дохио 80,000 төгрөг, урд тогтоогч 40,000 төгрөг, нийт 1,320,000 төгрөгийн зардал гарсан, хариуцагч уг хохирлоос 200,000 төгрөгийг төлсөн болох нь зарлагын баримтаар тогтоогдсон. /хх-8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангажээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол гарсан, нэхэмжлэгчийн автомашинд гэмтэл учирсан байдал, уг гэмтлийн улмаас засварын зардал гарсан, хариуцагч хэсэгчлэн төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.
5.1. Хариуцагч ******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн купер нь хуучин, хямд үнэтэй байсан гэж маргасан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан.
Иймд анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцжээ.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төлсөн 200,000 төгрөгийг хасаж, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 193/ШШ2026/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.БАТЧИМЭГ