Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01194

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 6 дугаар гудамжны 09 тоотод оршин суух Ямааранз овогт Хуушааны Үүрцайх /ГИ:72060309/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-50-16 тоотод оршин суух        Ганхуягийн Алтанцэцэг  /ГЭ:79111408/

            21 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Алтанцэцэг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр надаас 23 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай ямар нэгэн хүү, алданги тооцохгүйгээр авсан. Энэ зээлийг авснаасаа хойш нэг удаа 1 500 000 төгрөг өгсөн боловч дахиад төлбөр тооцоогоо хийхгүй элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч Г.Алтанцэцэгээс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 21 500 000 төгрөг гаргуулан авах болно. Иймд Г.Алтанцэцэгээс 21 500 000 төгрөг гаргуулан Х.Үүрцайх надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцно. Хариуцагчид эрх үүргийг тайлбарлаж нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Алтанцэцэг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Х.Үүрцайх нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Г.Алтанцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  байгаа эсэх талаар болон татгалзаж байгаа үндэслэлийн талаар хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан ба зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 23 000 000 төгрөгийг 17 хоногийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр зээлийн гэрээ байгуулсан байна. Г.Алтанцэцэг нь 1 500 000 төгрөгийг буцааж төлсөн одоо үлдэгдэл 21 500 000 төгрөгийг гаргуулна гэсэн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч байгаа бол татгалзлын үндэслэл, тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шүүхийн мэдэгдэх хуудас хүргэх ажиллагааг багийн засаг дарга болон бичиг хүргэгчээр дамжуулан удаа дараа хүргүүлж байсан, мөн хуулийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагч Г.Алтанцэцэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангид байгаа талаараа мэдэгдээгүй боловч уг хаягаар шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Алтанцэцэгт шүүхээс хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/493 дугаартай албан тоотоор нотлогдож байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар болон нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар хүсэлт гаргаагүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Г.Алтанцэцэгээс 21 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхад олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 265 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгээс 265 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхад олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Алтанцэцэгээс 21 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 265 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгээс  265 450 төгрөг гаруулан нэхэмжлэгч Х.Үүрцайхад олгосугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ