Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 01200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2016/01200

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-22-26 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Батсайхан /ФМ:63091811/

Ажилласан байдлаа тогтоолгох тухай  хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч П.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1963 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 1980 онд Эрдэнэтийн Техник мэргэжлийн сургуульд ороод 1981 онд тус сургуулийг төгсөөд Эрдэнэт үйлдвэрт баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт суусан. Гэвч 1988 оноос 1995 оны хоорондох тушаал орчуулгын алдаа гарч буруу бичүүлсэнийг залруулж өгнө үү. 1988 оны 08 дугаар сарын 10-наас 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Боржигон овогт Пүрэвжавын Батсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

П.Батсайхан нь 1980 онд сургалтын төвийн тоног төхөөрөмжийн засварчны мэргэжилээр суралцан төгсөж, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-н Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Баяжуулах фабрикийн хүний нөөцийн мэргэжилтэний  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3250 дугаартай тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны төрөлжсөн архивын 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн 469875 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн  болон 077129 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, П.Батсайханы 14208 дугаартай хувийн картны хэсэгчилсэн орчуулга, 1977 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн Баяжуулах Фабрикийн тоног төхөөрөмжийн засварчдын онолын мэдлэг шалгах комиссийн хуралдааны 1934 дугаартай тэмдэглэлийн хэсэгчилсэн орчуулга, гэрч Л.Баасанчулууны тодорхойлолт түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Иймд Боржигон овогт Пүрэвжавын Батсайханыг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвжавын Батсайхан нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ