Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1513

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00811 0346 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Э, 1

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Их тэнгэр"-ийн амны зүүн хойд замд "Тоёота креста" маркийн, 89-39 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", мөн дүрмийн 7.2-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.", 2 дугаар хавсралтын 1.3-т "Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэснийг зөрчсөн эсрэг урсгалд Т.Билгүүний жолоодон явсан "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчин явсан зорчигч Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-21/, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-27/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Цанлигбалаас авсан гэрчийн мэдүүлэг /хх-н/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8513 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 43/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 47/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8517 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 51/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8519 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 55/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 77-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаж байсан хуудас /хх-н 79/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 80-81/, авто тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-н 85-90/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 91-96/, хохирлын баримт /хх-н 98-99, 101-102, 104-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас   Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Их тэнгэр"-ийн амны зүүн хойд замд "Тоёота креста" маркийн, 89-39 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", мөн дүрмийн 7.2-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.", 2 дугаар хавсралтын 1.3-т "Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэснийг зөрчсөн эсрэг урсгалд Т.Билгүүний жолоодон явсан "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчин явсан зорчигч Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Э.Эийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Их тэнгэр"-ийн амны зүүн хойд замд "Тоёота креста" маркийн, 89-39 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Т.Билгүүний жолоодон явсан "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчин явсан зорчигч Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Билгүүний өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны оройны 18 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Их тэнгэр”-ийн амны зүүн хойд замд найз Т.Билгүүний хамт түүний эзэмшлийн "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхад өөдөөс эсрэг урсгалаас “Тоёота креста” маркийн автомашин урсгал сөрж, зүүн гар тийшээ эргэж миний сууж явсан машинтай мөргөлдсөн." гэх мэдүүлэг /хх-н 18-21/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Т.Билгүүний өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Э.Билгүүний хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Их тэнгэр”-ийн амны зүүн хойд  ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхад өөдөөс эсрэг урсгалаас “Тоёота креста” маркийн автомашин урсгал сөрж, зүүн гар тийшээ эргэж миний жолоодон явсан машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,          

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны оройн 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Тоёота креста” маркийн, 89-39 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон, охин Э.Маргадыг суулган Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Их тэнгэр”-ийн амны зүүн хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад зочих хэсгийн урд тал руу зүүн гар тийш эргэх үйлдэл хийх өөдөөс яваа эзэмшлийн "Тоёота приус-20" маркийн 94-99 УНА улсын дугаатай автомашинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 8513 дугаатай:

          1. “Э.Билгүүний биед хүзүүний 5-6, 6-7-р нугламын хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, дух, зүүн шанаа, зүүн тохойд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун өвдөгт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 43/ зэрэг нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Эийг автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Э.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Хохирогч Э.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 420.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүгдэгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул гомдол саналгүй гэх хохирогчийн хүсэлт /хх-н 141/, мөн иргэний нэхэмжлэгч Т.Билгүүний хохирлыг төлөхөө илэрхийлсэнээр харилцан тохиролцсоноор гомдол саналгүй гэсэн баримт /хх-н 142/ хэрэгт авагдсан болохыг тус тус дурдав.

Харин хохирогч Э.Билгүүн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.