| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01111/И |
| Дугаар | 01224 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 01224
| 2016 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 142/ШШ2016/01224 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг Хангал сум 4-р баг Хялганат тосгоны Ойчидын 1-р гудамж 3-2 тоотод оршин суух Шарнууд овогт Пүрэвжамцын Бат-Эрдэнэ /ГЮ:81092318/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хабитатын 2А-9 тоотод оршин суух Боролзойн Оюун-Эрдэнэ /ФМ:78122987/
1 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 02 дугаар сарын 10-нд Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйд байшин барих зорилгоор Орхон аймагт блок хийдэг гэхлээр нь 2 000 ширхэг блок нэг ширхэгийг 900 төгрөгөөр бодож 1 800 000 төгрөг шилжүүлсэн. Байшин барих явцад Орхон аймгаас блокыг Хялганат тосгон руу тээвэрлэх явцад үйрч бутран эвдрэн хүндрэл гарсан. Энэ хугацаанд 400 ширхэг блокыг авсан боловч ихэнх нь хагарсан. Ингээд утсаар ярилцан үлдэгдэл 1 600 ширхэг блокын үнэ болох 1 440 000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон. Гэвч одоог хүртэл өгөхгүй байгаа утсаар хэд хэдэн удаа холбогдсон боловч өгнө гэдэг байсан боловч одоо утсаа авахаа больсон. Иймд Б.Оюун-Эрдэнээс 1 440 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан 1 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар болон татгалзаж байгаа үндэслэлийн талаар хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан ба зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 2 000 ширхэг блок нэг бүрийг 900 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөгийг төлсөн байна. Тохирсон хугацаанд авсан блок нь чанарын шаардлага хангаагүйн улмаас талууд хэлэлцэн тохиролцож 1 440 000 төгрөгийг буцаан авахаар болсон боловч мөнгийг Б.Оюун-Эрдэнэ өгөхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзлын үндэслэл, тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэж утсаар илэрхийлсэн хариултыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 1 440 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 37 990 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 37 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ