Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1482

 

                                                                                                                      

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Одгэрэл, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Тайж овогт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04260 1849 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хууцин эцэст иргэн Б.Одгэрэлийг аав, ээжийн гэрт согтуу орж айлгасан гэж зодож, биед тархины зүүн духны дэлбэнд цус хуралт, тархи доргилт, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, дух, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хууцин эцэст иргэн Б.Одгэрэлийг аав, ээжийн гэрт согтуу орж айлгасан гэж зодож биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорхи цус харвалт, тархинд ясны цооног гаргаж цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, дух, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Одгэрэл мэдүүлэхдээ: “...Би тэр орой Пүүжээ гэдэг найз хүүхэн маань байхгүй болохоор хамаатных руу нь явж байсан. Эхний урд талын хашаа эргээд явж байсан чинь хашаанд хүмүүс инээлдээд Пүүжээ дугарах шиг болсон. Хашааны хаалгыг цохьсон чинь онгойлгоогүй. Тэгээд хашааг нь давж орсон. Байхгүй болохоор нь эргээд гарсан. Ээж нь хүүгээ дуудсан. Намайг нэг юмаар цохих шиг болсон би өнхөрөөд унах шиг болсон. Одоо миний биеийн байдал сайнгүй байна. Зүүн талын нүд орой болохоор бүрэлзээд харахгүй байгаа. Толгойндоо мэс засал хийлгэхээр болсон. 2 жил хөдөлмөрийн чадвараа алдсан. Миний бие нь группид байдаг ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Одоо нийт 21.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, хохиролын баримт /хх-н 4-12/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Б.Одгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.Энх-Отгоноос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Бямбагараваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1027 дугаартай дүгнэлт /хх-н 36-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8702 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 40/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-65/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, хохирол төлсөн баримт /хх-н 70/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 76-77/, эд хөрөнгтэй эсэх лавалгаа /хх-н 79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Б.Мг согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хууцин эцэст иргэн Б.Одгэрэлийг аав, ээжийн гэрт согтуу орж айлгасан гэж зодож, биед тархины зүүн духны дэлбэнд цус хуралт, тархи доргилт, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, дух, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хууцин эцэст иргэн Б.Одгэрэлийг аав, ээжийн гэрт согтуу орж айлгасан гэж зодож биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорхи цус харвалт, тархинд ясны цооног гаргаж цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, дух, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Б.Мг согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Одгэрэлийг зодож  эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Одгэрэлийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 23 цаг өнгөрч байхад найз хүүхэн Пүрэвсүрэнг хайгаад найз Цэндээгийн гэрт очсон байж магадгүй гэж бодоод хайгаад явж байтал Далай гэх хүний гэрт хоолой нь сонсогдсон. Тэгэхээр нь хашааны хаалгыг нь цохисон чинь онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод ирсэн чинь өөдөөс тэр Далайг гэх хүн гарч ирээд чи муу яахаараа айлын хашаанд хамаагүй орж ирдэг юм гээд нүүр рүү цохисон. Тэгээд би газар унасан чинь нүүр рүү дэвсэлсэн. Тэгээд би ухаан алдсан. Манай найз хүүхэн Пүрэвсүрэн гарч ирэхэд намайг нүүрэн дээр хоёр удаа дэвсэлсэн гэсэн. Хоёр нүд хөхөрсөн, уруул сэтэрсэн, хамрын яс гэмтсэн байна гэсэн. Баруун хавирга хүндүүртэй байгаа. Зүүн хөмсөг сэтэрсэн, зүүн хөл доглоод байгаа. Маш их гомдолтой байна. Найз хүүхнээ хайж айлд орсоноосоо болоод ингэтлээ зодуулсандаа гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-н 22-23/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Пүрэвсүрэнгийн өгсөн: "...Мөнхдалай тэр яахаараа айлын хашаа давж айл руу ордог юм гэж хэлээд гараад явахаар нь би араас нь гарахад Одгэрэл гудамжинд би чамайг хайгаад ирлээ гээд зогсож байсан. Одгэрэл согтуу байсан. Мөнхдалай духан дээрээ зүүдэг гэрэл зүүчихсэн гудамжинд Одгэрэл бид хоёрыг хайж явж байгаад тааралдаад “Одгэрэлийг чи яасан их айлын хашаа руу давж орж ирж хөгшин настай хүмүүсийг айлгадаг” гээд Одгэрэлийн нүүр рүү гараараа нэг удаа цохиход Одгэрэл газарт унаад босч ирээд өөрөө буцаад газарт унасан. Тэгтэл Мөнхдалай Одгэрэлийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Энх-Отгоны өгсөн: "...Пүүжээтэй хамт явж байсан эрэгтэйд зодуулчихлаа гээд ирсэн. Тэр зодсон эрэгтэй уучлал гуйх болов уу гэж бодоод Пүүжээгийн гэрт нь хоёр хоночихоод ирсэн гэж ярьж байсан. Гэрт ирэхдээ нүүрнийх нь зүүн хэсэг нь хавдаад цус болчихсон байсан. Цусаа дутуу угааж цэвэрлэсэн байдалтай байсан. Дотор халуу оргиод, толгой эргээд унах гээд байна гээд байсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагийн үед бие муудаад байхаар нь түргэн дуудаж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэг рүү авч явж хэвтүүлсэн... ” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бямбагаравын өгсөн: "...Одгэрэл гэдэг залууг гэрээс гарсанаас хойш 30-40 минутын дараа Мөнхдалай гэрт орж ирэхээр нь би Мөнхдалайгаас чи хаагуур яваад ирэв, нэг согтуу эрэгтэй хүн орж ирээд гарлаа гэж хэлэхэд Мөнхдалай надад харин тиймээ би бас таараад тэр эрэгтэйг хоёр удаа цохиод явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө аваад гэр рүүгээ явсан. Би хэд хоногийн дараа тэр залуугийн нэрийг Одгэрэл гэдэг болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1027 дугаартай:

          1. Шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 8702 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

          2. Б.Одгэрэлийн биед тархины эдийн хүндрэл зэргийн няцрал, зүүн талын бөмбөлгийн дух, чарамхай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цус харвалт, зөөлөн эдийн няцралт, зүүн хацар, шанаа, дух цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

          3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /хх-н 36-39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мгийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би Улайстайд байдаг өөрийн аавын гэрт эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд манай аавын гэрийн урд талд талын гудамжинд байдаг таньдаг Гансүх гэдэг ахын гэрт Гансүх ах, Лхагваа бид гурав нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад байж байтал манай ээж Эрдэнэчимэг хүн хашаа давж орж ирээд айлгаад байна гээд уйлаад ирэхээр нь би ээжтэйгээ хамт аавын гэрт ортол ээж, эхнэр хоёр нэг хүн орж ирээд асаагуурын гэрэл тусаагаад Пүрэвсүрэн гэдэг эмэгтэйг хайж байгаад гарлаа гэж хэлэхээр нь би тэр эрэгтэйг хайхаар духан дээрээ зүүдэг гар чийдэн бариад аавын гэрээс гарч яваад гудамжинд Пүрэвсүрэн, Одгэрэл хоёртой тааралдахаар би гар чийдэнгээ Одгэрэлийн нүүр рүү нь тусгаж байгаад нүүрэнд нь нэг удаа баруун талын гараараа цохиход Одгэрэл газарт унасан. Тэгэхээр нь би Одгэрэлийн нуруу цээж рүү хөлөөрөө 4 удаа өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Б.Одгэрэлийн биед учруулсан гэмтлүүдийг би учруулсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 63-65/

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар прокуророос Б.Мг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Одгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар нэг цаг хугацаанд нэг хүнд учруулсан хөнгөн, хүнд зэргийн гэмтэл учруулсаныг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл хэрэгт авагдсан шинжээчийн 8702 дугаартай дүгнэлт /хх40/, бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1027 дугаар шинжилгээ /хх36-38/ зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нэг өдөр, нэг цаг хугацаанд нэг хүний үйлдэл болох шүүгдэгч Б.Мгийн хохирогч Б.Одгэрэлийн биед учруулсан гэх гэмтэл болох шинжээчийн 8702 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, харин дээрхи гэмтлийн улмаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэс засалд орсоноор түүний биед шүүх эмнэлэгийн шинжээчийн 1027 дугаар дүгнэлт 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Олгэрэлийн биед учруулсан гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хохирогчийн биед учирсан гэмтлийг гэмтэл тус бүрээр нь салгах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Учир нь хохирогчийн биед өөр, өөр шүүгдэгч гэмтэл учруулаагүй харин шүүгдэгч Б.М ганцаараа нэг өдөр, нэг цаг хугацаанд учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал болох 21 сая төгрөг нэхэмжилсэнээс, нотлох баримтын шаардлага хангасан 1.520.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Харин хохирогч Б.Одгэрэл нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх бусад нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.