| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01362/И |
| Дугаар | 1244 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1244
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2016/01244 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, 25-08 тоотод оршин суух Х.Очирмөнхийн
Ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Очирмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Халтар овогтой Очирмөнх нь 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс 1981 оны 05 дугаар сарын 30 мөн 1984 оны 07 дугаар сарын 09-нөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 1 дүгээр цуваанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал Завхан аймгийн “Цамхаг” компани, ББХК-д шавар будагчнаар тасралтгүй ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Очирмөнх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Завхан аймгаас лавлагаа бүрдэж ирэх болсон тул материалаа буцаан авах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Очирмөнх нь ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч Х.Очирмөнх нь Завхан аймгаас холбогдох лавлагаа ирж материал бүрдсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.Очирмөнх нь ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Очирмөнхөд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ