| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1462/Э |
| Дугаар | 1481 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1481
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч П.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03736 1943 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.О,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр хэсэг 1927 тоотод иргэн Ө.Батбүргэдийн нүүр болон уруул руу гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Ө.Батбүргэдийн өргөдөл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ө.Батбүргэдийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-14/, мөрдөн шалгах ажиллагаанд П.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Эрдэнэхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас П.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр хэсэг 1927 тоотод иргэн Ө.Батбүргэдийн нүүр болон уруул руу гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Оыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ө.Батбүргэдийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Батбүргэдийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би зүс таних Эрдэнэхуяг ахын гэрт очиход хүргэн Отгонбаатар нь согтуу архи уугаад сууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаас хийж өгөхөөр нь уусан. Тэгтэл Отгонбаатар намайг одоо та харьж амар гэж хэлэхээр нь би одоо удахгүй явлаа гэсэн чинь Отгонбаатар босч ирээд миний нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд би газар унаад духаа халцалсан. Тэгэхэд Эрдэнэхуяг хүргэн Отгонбаатарыг боль гээд хориглосон. Тэгэхээр нь би гэрээс нь гарч шууд хариад толинд харахад миний дээд уруул сэтэрсэн цус гараад тогтохгүй байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд зүгээр байна, та гэмтэл орж оёдол тавиул гэхээр нь би яваагүй.” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Эрдэнэхуягийн гэрчээр өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа тараад 18:00 цагийн үед гэртээ ирэхэд манай хүү Мөнхтөр гадаадаас ирсэн гээд манай хүргэн Отгонбаатартай нэг шил архи ширээн дээр тавьчихсан уугаад сууж байсан. Тэр үед Отгонбаатар чи манай гэрт 4 удаа орж ирлээ гэж хэлж байсан. Отгонбаатар Батбүргэдийн дээд уруулд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд Батбүргэдийн уруулнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 17-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7125 дугаартай:
1. Ө.Батбүргэдийн биед духанд зулгаралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Оын өгсөн: “...би тэсэхгүй уурандаа ямар чамд өртэй юм уу? гээд босоод хохирогч Батбүргэдийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь уруул нь сэтэрч цус гарсан. Батбүргэд гараад явсан. Би цагдаад өргөдөл өгсөн гэж мэдээгүй. Хэрэг гардаг өдөр би хохирогч Ө.Батбүргэдийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан минь үнэн. Миний буруу. Би өөрийн буруугаа хүлээж байгаа. Мөн хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Онь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.О ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.