Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1480

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07878 1812 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Г.Э, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч Г.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн У.Баянжаргалыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсыг худалдааны төвийн ард байрлах 69 дүгээр байранд таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “Huawei P smart” загварын гар утсыг завшиж 383,400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.Буянжаргалаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-29/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Эаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51, 61-62/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баянжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс  шүүгдэгч Г.Э нь нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн У.Баянжаргалыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсыг худалдааны төвийн ард байрлах 69 дүгээр байранд таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн Huawei P smart загварын гар утсыг завшиж 383,400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Эыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн У.Баянжаргалын гээгдүүлсэн “Huawei P smart” загварын гар утсыг завшиж, түүнд 383.400 төгрөгний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Баянжаргалын өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төмөр замд найзуудтайгаа уулзаад жаахан ууж байгаад тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан гэж бодож байна алхсаар байгаад Бөхийн өргөөний уулзвар дээр явж байхад серийг мэдэхгүй байна 75-85 гэсэн дугаартай марк нь тодорхойгүй машин ирж зогсоод “...суучих ганцаараа явж байгаа юм байна” гэхээр нь орж урд талын суудал дээр суусан. Ингээд л ороод унтчихсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороо Нарантуул захын арын 69 дүгээр байрны гадна ирээд “буу” гэхээр нь буугаад шууд гэртээ орсон. Тэр жолооч надаас мөнгө төгрөг нэхээгүй. Ингээд унтаж байгаад 04 цагийн үед гэнэт сэрээд цүнхээ уудлаад үзэхэд гар утас байхгүй байсан тул 102 дугаарт залгаж хэлсэн. Миний цүнхэд Хуавэй P смарт загварын хар хөх өнгийн гадаргуутай дотроо 80020010 дугаартай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр юнителээс 580,000 төгрөгөөр лизингээр авсан гар утас, 30 доллар алдагдсан” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Э яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард яг хэдэнд байсныг бол санахгүй байна 23 цагийн орчим таксинд явж байгаад бөхийн өргөөнөөс 13 явж байх замд 40 орчим насны эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан тухайн хүн миний машины урд талын суудал дээр суугаад найз нартайгаа маргалдаад ганцаардаад явж байна би чамтай хамт явж болох уу гэж хэлэхээр би зөвшөөрөөд гадуур явж байгаад тэр эмэгтэй миний гуяыг илээд байхаар нь би 2 буудалд орох уу гэж асуухад тэр эмэгтэй зөвшөөрөөд 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хараагүйчүүдийн төвийн ойролцоо нэрийг нь сайн санахгүй байна нэг буудалд орсон. 04 цагийн үед буудлаас буцаж гараад Нарантуул захын хойно байрлах байрны үүдэнд буусан. Тэгээд өглөө машиндаа ороод машинаа цэвэрлэж байтал машины хойд талын шалавчин дээр хуавэй маркийн хөх өнгөтэй утас байсан.” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд шүүгдэгч Г.Эыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн У.Баянжаргалыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсыг худалдааны төвийн ард байрлах 69 дүгээр байранд таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “Huawei P smart” загварын гар утсыг завшиж 383.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.