Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1458

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч М.Үүрийнтуяа, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05069 1929 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд иргэн Б.Нарангэрэлтэй маргалдаж улмаар пивоны шилээр толгой хэсэгт нь цохиж биед тархи доргилт, чихэнд зүсэгдсэн шарх, эрүүний баруун булан, чихний ар хэсэгт зулгаралтууд гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Б.Нарангэрэлийн гаргасан гомдол /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нарангэрэлийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-7, 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 11/, Б.Нарангэрлийн хийлгэсэн компьютер томографийн шинжилгээ /хх-н 12/ Чих, хамар хоолойн шинжилгээ /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/, хохирлын баримтууд /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, хохирогч Б.Нарангэрэлийн хүсэлт /хх-н 34/, яллагдагч Б.Мгийн хүсэлт /хх-н 35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд иргэн Б.Нарангэрэлтэй маргалдаж улмаар пивоны шилээр толгой хэсэгт нь цохиж биед тархи доргилт, чихэнд зүсэгдсэн шарх, эрүүний баруун булан, чихний ар хэсэгт зулгаралтууд гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.Мг 2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд иргэн Б.Нарангэрэлтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нарангэрэлийн хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 21:00 цагийн үед найз Дашням, Шижирболд, Дамдинчулуун, Шинэбаатар, Хатанбаатар, Бандиа, Дэчиннямбуу, Нямка нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” коно театрын ард талын “Андууд” нэртэй караокед орсон. Караокед ороод бид нар 0.5 литрийн “Титэм” нэртэй 3 шил архи хувааж уусан. 02:00 цагийн үед “Андууд” караокеноос гараад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд найз Дашнямтай орсон. Парис бааранд ороод бид хоёр 0.33 литрийн 2 шил “Тайгер” нэртэй пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Бүжиглэж байх үед миний ам цангаад ширээ рүү очиж пивоо уух үедээ  бүжгийн талбай дээр бүжиглэж байсан залуутай мөргөлдсөн. Тэгтэл тэр залуу над руу муухай харахаар нь би “Чи яах гэсэн юм бэ? гадаа гарч тамхилах уу? гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал тэр залуу миний ард талаас пивоны шилээр баруун чихний ойролцоо цохьсон. Тэгээд миний чихнээс цус гараад нөгөө залууг хайгаад гадаа гартал миний хойноос гарч ирсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлтэл хэдэн талаас залуучууд гарч ирээд манай найз Дашням бид хоёрыг цохьсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний толгой баруун чих, хоёр гар хөхөрч шалбарсан, өвдөг шалбарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би тэр хүмүүсийн биед гэмтэл учруулаагүй. Болсон явдлын талаар бүгдийг санаж  байна. Би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээгүй байсан. Тэр хүмүүсийн согтолтыг хэр байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,      

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 02:00 цагийн орчим найзууд болох Мөнхтэмүүлэн, Мөнхөө, Тэгш нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд бүжиглэж байсан.  Баарнаас захиалсан хоёр хүний шил пиво уугаад байж байсан. Би бааранд юу болсон талаар хараагүй. Баарнаас хүмүүс гараад араас нь манай найзууд дагаад гарч байхаар нь би араас нь дагаад гартал манай найз Мөнхтэмүүлэн нэг залуутай маргалдаж байсан бөгөөд манай найз тэр хүнд чи өөрөө эхлээ биз дээ гээд хэрэлдэж байсан. Манай найз Мөнхтэмүүлэн нөгөө залуугаа хавсарч унагаад цохьсон. Бид нар Мөнхтэмүүлэнг тэр залуугаас салгаад авсан бөгөөд баарны хамгаалагч нар салгаад байсан. Мөэс бусад нь хэн нэгэнд гар хүрч цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10306 дугаартай:

1. Б.Нарангэрэлийн биед тархи доргилт, чихэнд зүсэгдсэн шарх, эрүүний баруун булан, чихний ар хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуудахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-н 11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 02:00 цагийн орчим найзууд дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баараар орж үйлчлүүлсэн юм. Баараар үйлчлүүлээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байтал араас нэг эрэгтэй хүн мөрлөөд байсан. Намайг эргээд хартал нөгөө залуу муухай хараад намайг гарах уу гээд байсан. Би тэр залуугийн биеийн хүзүү хэсэгт нь түлхсэн. Тэр залуу эргээд над руу дайраад байхаар нь гартаа бариад ууж байсан пивоны шилээр хүзүү хэсэгт нь нэг удаа цохисон. Миний тэр эрэгтэйг цохисон шил газарт унаад хагарсан. Тэр залуу цааш явсан бөгөөд хэсэг хугацааны дараа найзууд болох 4  хүн дагуулаад ирсэн байсан. Би энэ үед ширээндээ сууж байсан. Тэр залуу намайг гаръя гэсэн. Би баарнаас гараад иртэл надад цохиулсан залуутай хамт явсан нэг залуу над руу дайраад байсан бөгөөд баарны хамгаалагч нар салгасан. Цаана надад цохиулсан залуу нэг найзын хамт байсан бөгөөд би очиж тэр залуутай уулзаад маргалдаад байхаар нь би хавсарч унагаад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Би хохирогч Б.Нарангэрэлд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.   

Шүүхээс шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдав.