Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 131

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: А.М,

Шүүгдэгч Б.Б, Э.Ба нарын өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.Б, Г.Х, Э.Б, Э.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Э.Б, Г.Х, Э.Б нарт холбогдох 1828001790080 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Б, регистрийн дугаар

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Б, регистрийн дугаар

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Г.Х, регистрийн дугаар

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмж мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Б, регистрийн дугаар:

Шүүгдэгч Б.Б, Э.Б, Г.Х, Э.Ба нар нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж С.Б, А.М нарт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б, Э.Б, Г.Х, Э.Ба нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Z бааранд 23 цаг өнгөрч байхад бүжиглэж байсан. Бүжиглэж байхад М хүрч ирээд мөрлөсөн. Намайг гадаа гараад тамхи татаад байх зуур  самардаж мангасдаж унагаасан. Тэгээд би гэртээ харих гээд Марал дэлгүүрийн хажуугаар явж байсан. Ард хүн хашхирах шиг болохоор нь хартал Б байсан. Б-ыг хоёр хүн зодоод, би наанаас нь гүйж очиход тэр хоёр хүн зугтаасан. Б дээр очоод яасан бэ гэхэд сая намайг ингэчихлээ гэж хэлсэн. Ямархуу хүмүүс байсан бэ гэхэд тэр хоёр байна гэж заахад намайг баарны гадаа мангасдсан хүмүүс байсан. Тэгээд очъё гээд Б-ыг дагуулж яваад таксины зогсоол руу явж байхад биллиардаас хоёр, гурван таньдаг хүн гарч ирсэн. Тэгээд яасан бэ гэж асуухаар нь учраа хэлсэн. Таксины зогсоол дээр оччихоод дэлгүүрийн гадаа нэг цохиж авахад намайг таньдаг хэд намайг татаж авсан. Тэгээд харахад Бийг машинаас буулгаад ирсэн байсан. Тэгэхээр нь би Б дээр очиж доороос нь өшиглөөд тарцгаасан. Тэгээд сааданд очоод байж байхад энэ хэд Багаа гэдэг нь  хаана байна гээд хашхираад манай хэдийн нэгийг нь барьж авсан.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө би найз Б-тай 21 цаг 30 минутын үед хальт баараар орчихоод гарсан. Хоёр хүнтэй уулзчихаад цуг караокед орчихоод караокеноосоо гараад явж байхад Б таксины зогсоолын тэнд байсан. Бид хоёр уулзсан хоёр хүнээ хүргэж өгчихөөд буцаад хүрээд ирэхэд хойшоо саад руу явж байсан. Бид дөрөв байж байхад энэ хэдэн залуучууд орж ирсэн. Сааданд нэг, хоёр цохилччихоод салж явсан. Хохирогч нарын мэдүүлгээс харахад Б бид хоёр таксины зогсоол дээр байгаагүй. Энэ хоёр мэдүүлэхдээ бид хоёрыг таксины зогсоол дээр байсан гээд байгаа.

Шүүгдэгч Э.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед би ажлынхантай өөр газар төрсөн өдөр тэмдэглэчихээд ажил дээрээ 23 цагийн үед оччихоод ажлын байрнаасаа 23 цаг 35 минутын үед гараад гэр лүү харих гээд такси барих гээд явж байсан. Марал дэлгүүрийн урдуур ороод явсан. Тэр өдөр би бааранд орсон зүйл байхгүй. Хохирогч талын хүмүүстэй өмнө нь уулзаж байгаагүй. Хамт яллагдагчаар татагдсан 3 хүнтэй ч уулзалдаагүй явж байсан. Тэгээд такси авах гээд явж байтал Марал дэлгүүрийн баруун урд талын явган хүний зам дээр хоёр танихгүй хүн гүйж ирээд үгийн зөрүүгүй унагаагаад зодсон. Тэгээд хүн андуурчихлаа гээд орхичихоод яваад өгсөн. Тэгэхэд хажуугаас Б гүйж ирээд тухайн үйл явдал болохоос өмнө бид нартай муудалцчихаад намайг бас зодчихоод явсан гэж хэлсэн. Бид нар таксины зогсоол руу явахад биллиардаас Б-ын таньдаг дүү нар гээд залуучууд гарч ирсэн. Бүгдээрээ таксины зогсоол дээр очоод Б, М хоёрыг машинаас буулгаж ирээд учраа олох гэсэн боловч боломж гараагүй. Зүв зүгээр явж байсан хүнийг хоёр хүн хүрч ирээд зодчихоод яваад өгөхөөр нь би ярилцах гэж очоод машины хаалга нээгээд ороод очих гэтэл өмнөөс шууд нүүр ам руу өшиглөсөн. Тэгээд машинаас гарч ирсний дараа би биеэ хамгаалах зорилгоор нэг удаа өшиглөсөн. Өөр биед нь халдсан зүйл байхгүй. Сааданд болсон зодоонд би оролцоогүй. Энэ хоёр намайг ирж зодоход миний хавирга өвчтэй байсан. Хөдлөхөд биед зовуурьтай байсан учраас сааданд болсон зодоонд оролцоогүй. Хоёр хохирогчийн мэдүүлгийг сонсоход зарим нэг зүйл нь хүнтэй андуурсан байдлаар худлаа байна гэж үзэж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: М миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б найзтайгаа цуг бааранд орсон. Бааранд ороод 0.5 литрийн архи, 2 пиво, 2 ус захиалсан. Тэрийг ууж эхлэнгүүт Б М ахаа би архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд Б пивоныхоо талыг уусан. Би бас пивоо уусан, 0.5 литрийн архиа талд нь оруулж уугаад усаа уусан. Тэр үед баар хаахаас 20 минутын үед босч бүжиглэсэн. Тэр үед би бүжгийн талбай дээр Б-тай мөргөлцөөгүй. Б-тай мөргөлдчихөөд гарсан. Баар хаах болоод жоохон сууж байгаад 23 цаг 40 минутын үед гарсан. Бээ бие засах гээд гарсан. Би баарнаас түрүүлж гараад тамхи асаасан. Б баарны гадаа “ах хүү яасан ширүүн атаман байна” гэхээр нь би “дүү хүү яасан бүжгийн талбай дээр мөрлөлдсөн гээд уур чинь хүрж байна уу” гэж хэлсэн. Би тухайн үед Б-ыг сайн таньж байсан. Би 0.5 литрийн архи, пиво уусан байсан ч гэсэн хүн таних, өөрийгөө хянах чадамжтай байсан. Тухайн үед зодоон болох шинжтэй хоёр, гурван залуучууд байсан. Харанхуй байсан болохоор би тэр хүмүүсийг танихгүй байсан. Б-ыг тэгж ирэхээр нь би 102-луу залгаад энд зодоон болох гээд байна, хүн зодох гээд байна гээд дуудлага өгөхөд жижүүрийн дуудлагын цагдаа 5, 6 минутын дараа хурдан ирсэн. Цагдаа баарны урд талын караоке, буудал, дэлгүүртэй газрын доогуур нь тойрч орж ирсэн. Машины гэрэл тусангуут Б гэх залуу байхгүй болсон байсан. Цагдаа хүрч ирээд дуудлага хэн өгсөн бэ гэхэд нь би хэдэн  залуучууд зодох гээд байхаар нь би дуудлага өгсөн, нөгөө хэдэн залуучууд явчихлаа би одоо харьж амарлаа гэж хэлсэн. Тэгэхэд жижүүрийн цагдаа намайг явж амар гэж хэлсэн. Тэгээд Бээ гарч ирэнгүүт бид хоёр хойшоо Марал дэлгүүрийн хажууд такси байна уу гээд очсон. Тухайн үед такси байгаагүй. Тэгтэл Б Марал дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан. Тэгэхээр нь Б-ыг дүү хүү ер нь яах гээд байна, зодох сэдэлтэй байна уу гээд Б дээр хүрч очиж хавсарч унагаагаад босоод ирэнгүүт нь нүүр лүү нь түлхэж мангасдчихаад яваад өгсөн. Худалдааны төвийн гудамжаар явж байхад араас Б наанаа зогсож бай гээд хашхирсан. Бичлэг дээр ч тодорхой байгаа. Би эргэж хараад зогсож бай нэг юм хэлье гэсэн сонсогдоогүй. Тэгээд биллиардаас хэдэн залуучууд гарч ирсэн. Тэгээд такси дөнгөж ирээд зогсохоор нь орж суухад машины урдуур танихгүй залуу орж ирээд машины хамар дээр гараараа дараад зогсоосон. Бид хоёрыг гараад ир гэхээр нь зодоон болох нь таксины ахыг явчих эд нар хүмүүс андуураад байна гэж хэлсэн. Б таксины урд талд зогсоод такси явуулахгүй байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор Б-ыг байсан юм болов уу гэж бодоод байгаа. Тэр дээр миний андуурсан зүйл байж болох талтай. Таксины жолооч хаалгаа онгойлгоод тамхи татаж байхад нь жолоочийн талаар нь очоод хаалгаа нээ гэхэд жолооч маань хаалгаа нээсэн. Нэг нь миний хаалгыг татаад онгойлгосон. Би буцаж хаалгаа татаж хаагаад цоожилсон. Бээгийн цаад талаас Б, Б нар өшиглөж цохиод татаж байсан. Хөөе та нар хүн андуураад байна шүү дээ юу яриад байгаа юм бэ гэхэд Б, Б-ын ард зогсчихоод цаад талынх нь яг мөн, тэрийг машинаас буулгаад ир гэж хэлсэн. Бээгийн гутлыг нь суг татаад чирээд машинаас буулгасан. Бээг яаж цохьсоныг би сайн мэдэхгүй. Тэгээд миний талаар эргэж тойрч хүрч ирээд машины хаалга дахиж онгойлгоод татсан. Би машинаас буухгүйн тулд машины урд суудлыг гараараа тэврээд нүүрээ цохиулах гээд доош нь дараад байж байхад толгойны ар тал руу цохиод татаад хар куртикний сугыг нь урагдтал татсан. Би шилэн хүзүүн дээрээсээ чирүүлээд машины хаалгаар Б, Б нар толгой руу өшиглөсөн. Би босоод хойшоо гутлын дэлгүүрийн харанхуй руу гүйсэн. Гүйж байх үедээ таварцаглаад ойчсон. Дээрээс хүмүүс ирээд цохиж мэднэ гээд хамгийн эхэнд нүүрээ хамгаалаад доошоо харж хэвтсэн. 2, 3 залуучууд ирж дээрээс цохиж байсан. Эд нар цохиж зодож байгаад намайг орхичихоод яваад өгсөн. Бээ худалдааны төвийн ард талаас М ахаа гээд уйлаад гарч ирдэг. Яасан бэ гэхэд миний эрүүний яс сонин болчихлоо гээд амаа хөдөлгөхөд чамархай нь таг таг гээд дугарч байсан. Одоо энэ хүмүүсийг явуулж болохгүй, дараа нь олдохгүй, барьж аваад цагдаад өгөх ёстой гэж бодсон. Ижилмөнх, Мөнхболд гэх хоёр залуугаас тэд нар хаашаа явсан бэ гэхэд саад руу явсан байх гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр саад руу явж очиход эд нар байсан. Тэгээд би та нар хүн зодчихоод зүгээр явна гэж бодоо юу, би та нарыг явуулахгүй гээд ойрхон байсныг нь барьж авсан. Тэр нь Б байсан юм билээ. Цагдаа иртэл тавихгүй байж байя гээд Быг хоёр гарыг нь оруулахгүй дотуур нь бүтэн биеэрээ тэвэрчихсэн бариад зууралдаад байж байхад намайг баруун гараараа хоёроос гурван удаа цохьсон. Цагдаа ирэхгүй зодуулаад зогсоод байлтай нь биш дээ гээд Б-ыг түр тавиад сааданд суусан. Эд нарыг хойшоо саад давъя гэхэд нь явуулахгүй хугацаа хожихын тулд би тамхи гаргаж ирчихээд та нар хүрж ирээд тамхи асаагаад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Х буцаж хүрч ирээд тамхи асааж өгчихөөд чи яасан ядаргаатай пизда вэ гээд намайг баруун гараараа зүүн шанаа руу 3 удаа цохьчихоод, Бээд энэ нэг далдайсан ахыгаа аваад яв гэж хэлчихээд явсан.  Тухайн үед худалдааны төвөөс явахдаа цагдаа дуудах боломжгүй байсан. Энэ хэдийг явчих вэ гэдэг байдлаар саад руу хурдан явж очсон. Тэгээд эд нарыг Борын талбайн тийшээ гарангуут нь бид хоёр цагдаа дуудсан.  Би цагдаа дуудах гэтэл миний утас байгаагүй. Тэгээд Ижилмөнхийн утсаар цагдаа дуудсан. Цагдаа Борын талбайн тэнд хүрээд ирэнгүүт нь бид хоёр мөн Борын талбай дээр очсон байж байсан. Цагдаа та хоёр машинд суу гээд хэн хэн байсан бэ гэхэд нь Б, Б хоёрыг барьж аваад бид дөрвийг цагдаагийн хэлтэс рүү хамт авч явсан. Б, Б нарыг драгерь багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг ихтэй байна гэж гаргаад энэ хоёрыг эрүүлжүүлэх байранд оруулсан. Б бид хоёрыг өргөдөл бичиж өгөөд маргааш хүрээд ир, одоо эмнэлэг рүү яв гээд бид хоёр явцгаасан. Тухайн үед миний Samsung G7 гэдэг утас алга болоод Ижилмөнх, Мөнхболд гэдэг хоёр залуу маргааш надад олж өгөөд би тухайн үед 100.000 төгрөг шилжүүлээд утсаа авсан баримтыг өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдөр өгсөн. Одоо хэрэг болсны маргааш нь эмнэлгээр яваад Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвийн тархины MR зураг авахуулсан. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримт хавсаргасан. Тэр үед зодуулснаас болоод миний баруун гар луу жирвэгэнээд хүзүү рүү хатгуулж өвдөөд байсныг 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод Энх-Ундарга гэх эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн баримт байгаа. Замын зардлын мөнгийг хавсаргаж өгч чадаагүй. Яагаад гэвэл би хувийн унаагаар явсан учраас баримт байхгүй. Тухайн ирж, очих зардлыг 30.000 төгрөгөөр бодож бичиж өгсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих орой би гэртээ байж байгаад би өөрийн найз ах болох М-той хамт төвд байдаг бааранд 22 цагийн үед ороод 0.5 граммын нэг шил архи, 2 шил пиво, цэвэр устай захиалж аваад уусан. Бид хоёр ууж шалиагүй М архинаас 2 хундагыг л уусан, би архинаас уугаагүй пивоноос ууж байгаад баар хаах дөхөөд 23 цаг 30 минутын үед гарч таксины зогсоол руу яваад бараг очиж байсан чинь араас баахан залуучууд хөөе гээд хашгираад байхаар нь бид хоёр шууд яваад таксины зогсоол дээр байсан нэг машинд ороод суусан чинь баахан залуучууд ирээд хаалга нүдээд байсан. Тэгэхэд нь М бид хоёр хаалгыг нь дотроос нь цоожилчихсон чинь тэдгээр залуучууд хөгшөөн хаалгаа нээчих гээд байсан чинь жолооч нь хаалганыхаа түгжээг нээчихсэн. Тэгээд нөгөө залуучууд үгийн зөрүүгүй л шууд М бид хоёрыг өшиглөөд цохиод эхэлсэн. Тэгэхээр нь та нар андуураад байна шүү дээ гээд хэлсэн чинь намайг зодож байсан нэг залуу нь эргээд хамт байсан бас нэг залуугаасаа \ одоо нэрийг нь мэднэ Б\ энэ мөн үү гэж асуусан чинь Б мөн гэж хэлсэн. Тэгээд нэг залуу нь миний гутлаас татаад гутал тайлчихсан. Тэгж байсан чинь нэг залуу нь андуураагүй бол чи гараад ир ярилцъя гэхээр нь би гараад гутлаа өмсөөд суусан чинь Б гэдэг залуу нь миний эрүүн доороос өшиглөсөн. Тэгснээ бүгд нийлээд зодоод цохиод байсан. Би машины баруун талаар хойшоо ухраад зодуулаад явж байсан чинь 2-3 залуу нь намайг чирээд таксины зогсоол дээрээс худалдааны төвийн талбай руу нь оруулсан. Тэгэхэд Б гэдгийн найзынх нь ах гэх нэг залуу нь намайг заамдаад өшиглөж зодоод байхад хажууд нь байсан нэг залуу нь хориод салгаад намайг зодсон залуу явчихсан. Миний хамраас цус гарсан. Би цусаа гоожуулаад урагшаа яваад таксины зогсоолын хавьд очсон чинь Мийн нүүр ам нь цус болчихсон нүүр нь хавдчихсан байж байсан. Бид 2 тэдгээр залуучуудыг хайгаад төв сааданд орсон чинь нөгөө залуучууд сааданд байж байгаад бид хоёрыг дахиад баахан зодож цохьсон. Гомдолтой байна. Тухайн үед таксины жолооч гэх танихгүй залуу хөдөлж шинжгүй зогсож байгаад тэдгээр залуучуудад хаалгаа нээж өгснөөс болоод бид хоёр зодуулсанд гомдолтой байна. Миний хувьд эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргана. /хх-ийн 22-23-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цаг 40 минутын үед Гандирс худалдааны төвийн хажууд байрлах бааранд найз Бий хамт ороод Б 1 шил пиво, би 1 шил 0.5 грамм архи цэвэр устай захиалж авч уусан. Тухайн үед нэлээд олон хүмүүс бааранд байсан. Б бид хоёр ширээнээс босож бүжиглэсэн. Би нэг залуугийн хажуу талаас нь мөрлөсөн. Бүжиглэх хугацаанд хэн гэдгийг нь таниагүй. Тэгээд юм болоогүй өнгөрсөн. Намайг түрүүлээд гарсан чинь гадаа хэсэг залуучууд зогсож байсан. Тэд нарын нэг нь намайг ах яасан сагсуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү нар яах гээд байна зүгээр байгаарай зодчих гээд байна уу. Би та нарт тийм амар зодуулахгүй шүү гэж хэлээд цагдаад баарны гадаа хүмүүс зодох гээд байна гэж дуудлага өгсөн. Тэгсэн чинь тухайн үед эргүүлийн цагдаа ирэхэд нөгөө залуучууд тараад алга болчихсон. Тэгээд би цагдаа нарт энд хэсэг залуучууд байсан. Одоо явчихлаа гэсэн. Б дотроос гарч ирэхээр нь бид хоёр хамт таксины зогсоол руу явж байсан чинь баарны гадаа байсан залуучуудын нэг нь \сүүлд нэрийг нь мэддэг болсон Б гэдэг залуу\ хажууд ирээд надтай муудалцаад байхаар нь би тэр залууг хавсарч унагаад босоод ирэхээр нь нүүр рүү нь мангасдаж түлхчихээд бид хоёр таксины зогсоол руу явж очоод нэг машин дээр ирээд суух гэж байхад араас хөөе байж бай гэж хүн хашгирахаар нь би юу гэнээ яах гээд байна гэж хэлсэн чинь хажуугаас баахан залуучууд цуглаад эхлэхээр нь нэг машинд суугаад яваарай гэж хэлээд машины хаалгыг дотроос нь цоожлоод суусан. Тэгсэн чинь нөгөө залуучууд машиныг тойрч зогсчихоод бид нарыг буугаад ир гээд байсан. Тэгж байгаад таксины жолоочийг хөдөлчих явчих гэж хэлсэн чинь жолооч явахгүй зогсоод байсан. Тэгж байгаад жолооч хаалганыхаа цоожийг нээчихсэн чинь хаалга нээгээд гаднаас гар хөлөөрөө өшиглөж цохиж байгаад Бийг нэг нэг залуу нь хөлөөс нь татаад буулгасан. Тэгсэн чинь нэг залуу машинд миний хажууд орж ирж суучихаад намайг зодоод байсан чинь нэг залуу нь миний хувцасны шилэн дээрээс татаад машинаас чирээд гаргасан. Нэг залуу намайг бариад зогсож байхад би гарыг нь тавиулаад худалдааны төв рүү зугатаад орох гэж байхдаа бүдрээд газар унасан чинь нөгөө залуучууд ирээд дээрээс өшиглөж дэвсээд байсан. Би толгойгоо дараад доошоо хараад хэвтэж байсан. Хэн зодсоныг мэдэхгүй. Намайг баахан зодож байгаад бөөнөөрөө хойшоо явчихсан. Тэгээд би босоод Бээ гээд дуудсан чинь Б худалдааны төвийн талбайгаас гарч ирээд миний эрүү болохоо байчихлаа гээд гарч ирсэн. Бид нар нөгөө залуучуудын араас гарч төв сааданд орсон чинь нөгөө залуучууд зогсож байхаар нь би очоод та нар хүн ийм болгочихоод зүгээр явна гэж байхгүй шүү гэж хэлсэн чинь нэг залуу нь чи ямар ядаргаатай пизда вэ гээд намайг заамдаж аваад хажуугаас хэдэн залуучууд цохиж зодоод эхэлсэн. Тэгэхэд Бийг бас хэдэн залуучууд унагаад зодож байсан. Тэгээд нөгөө залуучууд цаашаа явах гэхээр нь би цагдаа иртэл байлгаж байя гэж бодоод хөөе та нар тамхи асаагаад өгчих гэж хашгирсан чинь нэг залуу нь \нэрийг нь Б гэсэн\ эргэж ирээд намайг 3 удаа шанаа руу цохьчихоод, Бийг нэг удаа цохьчихоод явсан. Тэдгээр залуучууд 10 гаруй хүн байх шиг байсан. Тэднээс 2 залуу нь бид нарыг зодоогүй. Бусад нь бол бүгд зодсон. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөн, зүүн чихний дээд хэсэгт язарсан, баруун хавирга хөхөрч няцарсан их хөндүүртэй байсан. Би гомдолтой байна. Эмнэлгээр явсан зардлаа гаргуулж авмаар байна. /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай найз Э-ын төрсөн өдөр болоод Очир төвийн доод талын биллиард руу хүрээд ир гэж утсаар ярихаар нь орой 21 цаг өнгөрөөгөөд би ганцаараа биллиард руу очсон. Бид хоёр тоглож байгаад 00 цагийн үед байх хаах цаг нь болоод тэнд тоглож байсан хүмүүс бүгд гарцгаасан. Бид нарын хажууд танихгүй 3-4 залуу тоглож байсан. Тэнд бас PC ажиллуулдаг болохоор хүмүүс байсан. Э бид хоёр гадаа гараад таксины зогсоолын хажуугаар явж байсан чинь нэг машин зогсчихсон гадуур нь хэсэг залуучууд тойрчихсон тэр машины хаалга цонхыг тогшоод нээлгэх гээд байгаа бололтой байхаар нь би сонирхоод харсан. Тэгэхэд Э явъя гээд урагшаа зам хөндлөн гараад явчихсан. Би ганцаараа таксины зогсоолын хойд талд нь зогсоод харж байсан чинь тэр машины хаалгыг нь нээгээд нэг залууг гаргаж ирээд нүүр рүү нь өшиглөөд цохиод байсан. Тухайн үед тэр зодоод байсан залууг нөгөө залуучууд нь Багаа гэж дуудаад байсан. Тэгсэн чинь тэр зодуулсан залууг Багаа гэж дуудаад байсан залуу нь бас нэг залуутай хамт дагуулаад худалдааны төвийн талбай руу аваад явахаар нь би араас нь очоод тэр зодох гээд байсан хүнийг нь салгаад хорьсон чинь тэр Багаа гэдэг залуу нь явчихсан. Тэгээд тэр зодуулсан залууг харсан чинь манай таньдаг найзын ах нь байсан. Би танай дүүг танина гэж хэлээд тэр залуутай таксины зогсоол руу гарсан чинь тэр зодуулсан залуутай хамт явсан гэх нэг залуу ирсэн. Тэгээд тэр хоёр нөгөө зодуулсан хүмүүсийнхээ араас явна гээд бид нар хамт яваад худалдааны төвийн хойд талын гэрэлт гудамжинд орж очиход нөгөө Багаа гэдэг залуу таксины зогсоол дээр байгаагүй. 2-3 залуу, бас 2 эмэгтэй нартай хамт байж байсан. Тэгэхэд тэд нар дахиад нөгөө хоёр залууг зодох гээд дайраад байхаар нь би болиулах гээд хориод байсан чинь тэнд байсан залуучууд нөгөө зодуулсан хоёртой муудалцаад нэг хоёр цохилцсон. Тухайн үед тэд нар тарчихсан байсан болохоор би яг хэн нь хэнийг нь цохиж зодсоныг нь мэдээгүй тэгж байгаад би явсан /хх-ийн 52-53-р хуудас/

Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр найзуудтайгаа биллиард тоглохоор Очир худалдааны төвд очиж тоглож байгаад 12 цагийн үед биллиард хаах үеэр гараад ирэхэд Очир худалдааны төвийн зүүн урд талд засмал гараад бөөн залуучууд замын урд талаас гарч ирж байсан. Тэр хүмүүсийн урд талд явж байсан Б гэх миний зүс таних залуу над дээр ирээд намайг сая хүмүүс нийлээд зодчихлоо гэж хэлээд тэнд явж байна гээд таксины зогсоол дээр таксинд суух гэж байсан 2 залууг заасан. ...Би найзуудтайгаа тамхи татчихаад араас нь яваад очиход нөгөө 2 залуу таксинд суугаад хаалгаа дотроос нь түгжчихсэн байсан чинь Б очоод хаалгаа нээ гээд уг таксины хаалга руу цохиж аваад бариулыг нь татахад жолооч нь цонхоо нээгээд машин тэрэг эвдлээ цаашаа бай гэж хэлээд хөдлөх гэж байсан чинь цонхоор нь нэг залуу тонгойж байгаад машиных нь түлхүүрийг сугалаад авахад жолооч нь гарч ирэхэд түүний хажуугаар нь нэг залуу жолоочтой зөрж ороод машины хаалгыг дотор талаас нь цоожийг нь нээхэд Б баруун rap талын хойд талын хаалгыг нээгээд гараад ир гээд хашгираад байж байхад Б-тай хамт явж байсан залуучууд машинаас уг 2 залууг татаж буулгах гээд зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би баруун гар талд машины дотор сууж байсан залуугаас юу болсон юм Б-ыг зодсон хүн мөн үү бууж ирээд хэл амаараа учраа ол гэж хэлэхэд тэр залуу би хүн зодоогүй хүн андуураад байна гэж хэлсэн. Тэгэхэд Б наадах чинь мөн гээд хэлэхэд нь би яг мөн юм уу гээд яах гээд байгаа юм бэ өмнөх хэрэг чинь хаагдаагүй байж гээд хэлэхэд мөн байна гэж хэлсэн. Тэгээд Би Б-тай хамт байж байгаад эргээд харахад нөгөө 2 залуу буугаад ирчихсэн байсан чинь Б гүйж очоод нэг залууг нь зодоод байхаар нь би араас нь очоод гараас нь татаад хэрэгт орж ханахгүй байна уу одоо болио гэж хэлсэн. Тэгээд Б-ыг салгаж аваад хойш нь авч яваад нэгдсэн бие засах газрын ард талд аваачсан. Удалгүй би гэртээ харьсан. /хх-ийн 60-61-р хуудас/

Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би баар хааж байх үеэр Гандирс худалдааны төвийн гадна талд ганцаараа очиход баар хаагаад хүмүүс нь гараад ирцгээж байсан. Би баарны гадаа найзтайгаа уулзчихаад байж байхад Б гэх залуу баарны гадна талд байж байгаад надтай мэндэлсэн. Тухайн үед Б баарны гадна Б гэх залуутай хамт байж байгаад бид нараас түрүүлээд баруун хойд зүг рүү чиглээд явсан. Тэгээд би гэртээ харих гээд таксины зогсоол дээр очих гээд явж байхад Марал дэлгүүрийн гадна талд баруун хэсэгт нь өөрийгөө спортын мастер гээд нэг залуу хашгираад Б-ыг цохиод газарт унагаасан. Тэд нар хоорондоо маргалдаад таксины зогсоол руу явж байхад Очир худалдааны төвийн биллиарднаас баахан залуучууд гарч ирээд Б, Б нартай нийлээд нөгөө спортын мастер гээд байсан залуутай хамт явж байсан залууг цохиод газарт унагасан. Яг хэн нь цохьсон талаар нь мэдэхгүй байна. Би очоод газарт уначихсан байсан нөгөө спортын мастер гээд хашгираад байсан залуутай хамт явсан залууг босгоод нөгөө хэдэн залуучуудыг больцгоо гээд салгасан. Тухайн үед тэр залуучууд хоорондоо зодолдохоо болиод маргалдаж байх үед нь би таксинд суугаад гэр рүүгээ харьсан. /хх-ийн 62-63-р хуудас/

Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би 21 цаг өнгөрөөгөөд ганцаараа “Z” бааранд орсон. Намайг очиход 10 гаруй хүн бааранд байсан ба хүмүүс талбай дээр бүжиглэж байсан. Би 2 шил пиво аваад сууж байтал нэрийг мэдэхгүй зүс таних залуу таарсан чинь мэнд мэдээд бид 2 нэг шил архи аваад байж байтал гаднаас Б, Х нар орж ирээд бид 4-лээ сууж байхад Б орж ирсэн. Тэгээд бид 5 нөгөө Тайга нэртэй нэг шил архиа хувааж уугаад дуусгасан. Би тамхины өрөөнд ороод тамхи татаад зогсож байсан чинь бааран дотроос нэг залуу орж ирээд хэрүүл өдөөд /чөлөөтийн спортын мастер гээд яриад байсан/ байхаар нь би тухайн хүнтэй зууралдаж, заамдалцах үед хамт явж байсан найз нь гээд шар царайтай, буржгар урт үстэй залуу уг залууг салгасан. Би баар руу ороод байж байхад над руу нөгөө залуу пивоны шил бариад дайраад байсан. Тэр үед манай дүү Отгонбаатар /Бааранд DJ хийдэг/ намайг салгаад баарны арын өрөөнд оруулж байж байгаад баар хаахаар нь гэр рүү авч явсан. /хх-ийн 65-66-р хуудас/

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би архи тамхи хэрэглэдэггүй болохоор найз Ижилмөнхийн хамтаар Очир худалдааны төвийн биллиард тоглохоор шөнийн 22 цагийн үед ороод 2 цаг тоглоод тухайн тоглоомын газар 00 цаг болчихлоо гээд хаахад нь тэр газраас гараад ирсэн чинь үүдэн дээр Б таараад намайг 2 залуу зодчихлоо гэсэн. Нөгөө 2 залуу яваад такси зогсоогоод суугаад явах гэж байсан чинь Б таксины өмнө очиж зогсоод жолоочийн эсрэг талын ард талын хаалгыг онгойлгоод нэг залууг Б нүүр болон толгой руу нь гараараа цохиод буугаад ир гээд татаад нөгөө талд суусан залууг нь Баагий /өөрийгөө телевизийн зураглаач гээд байдаг залуу/ зууралдсаар байгаад буулгахад нөгөө залуу тонгойгоод буугаад ирэхэд Баагий гэх залуу толгой руу нэг өшиглөсөн чинь нөгөө залуу хойшоо Хос гутлын дэлгүүрийн баруун талаар гүйгээд таварцаглаад газар унахад Б гүйж очоод нүүр рүү 1-2 удаа гараараа цохиход тэнд байсан залуучууд салгасан. Тэгээд тэнд байсан залуучууд тарсан чинь нөгөө 2 зодуулсан хүний нэг нь миний гар утас алга болчихлоо гээд төв нойлын ард таарахаар нь хойд сааданд утсыг нь эрээд усны шуудуунд унасан байсныг би олоод маргааш өлгөө нь Баруун сайханд хүргэж өгсөн. Хаягийг нь би санахгүй байна. /хх-ийн 167-168-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.Мийн биед тархины доргилт, зүүн чихний язарсан шарх, баруун дээд, доод, зүүн доод зовхи, эрүү, цээжний баруун хэсэг, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 68-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 500 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: С.Бий биед тархины доргилт, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 72-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 500 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: С.Бий биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. С.Бий биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Бий биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, уруулын язарсан шарх гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 75-р хуудас/

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө худалдааны төвийн хойд талын сааданд байдаг гэрэлт гудамжинд Б, Х, Б нартай хамт байж байтал Б, М /тухайн үед таньдаггүй байсан, сүүлд нэрийг нь мэддэг болсон юм/ нар ирээд Б гэдэг нь хаана байна ална шүү гэхээр нь би өмнөөс нь босоод би байна гэж хэлсэн чинь М чи хэн бэ гээд миний хажууд байсан Хаш-Эрдэнийг билүү Быг билүү нэгийг нь цохих шиг болсон. Тэгээд би Мийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа I 3-4 удаа/ цохьсон. Намайг зөрүүлээд цохиж авсан. Тэгж байгаад газар унаад зууралдаж байгаад боссон чинь Б надаас жаахан зайтай Б гэдэг залуутай нь зууралдаад зодолдож байхаар нь би очиж салгаад саднаас гарч явсан. /хх-ийн 89-90-р хуудас/

Шүүгдэгч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цаг 40 минутын үед ажлаасаа гараад такси авах гээд Марал дэлгүүрийн урд талд алхаж байсан чинь 2 танихгүй залуу гүйж ирээд намайг газар унагаагаад зүүн хавирга хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд цохих гэхээр нь би хорьсон чинь хүн андуурсан байна гээд яваад өгсөн. Тэгээд хойд талаас Б гүйж ирээд сая намайг хоёр залуу зодохоор нь би зугтаагаад чамайг зодож байхаар нь хүрээд ирлээ нөгөө 2 хүн хаашаа явсан гэхээр нь би таксины зогсоол руу заасан чинь араас нь Б гүйгээд явсан. Би араас нь алхаад очсон чинь Очир дэлгүүрийн биллиарднаас баахан залуучууд гараад ирсэн чинь Бын дүү нар гэсэн. Тэгээд Б М наад хоёроо бариад ав гээд Б гүйж очоод нөгөө явах гэж байсан таксины өмнө зогсоод 2 талын хаалгыг нээсэн. Би машины буруу талын ар талын хаалгаар суусан залуугийн хаалган дээр очсон чинь өөдөөс цээжин хэсэг рүү өшиглөөд авахаар нь би нөгөө залууг буугаад ирэхээр нь цээжин хэсэг рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд нөгөө залуу чигээрээ хойшоо гүйгээд явсан. Х, Б, Б мөн 2-3 эмэгтэй хүнтэй хамт нэрийг нь мэдэхгүй хэдэн залуучуудтай саад руу ороод сууж байсан чинь нөгөө 2 залуу дөрвүүлээ болоод Б гэдэг залуу хаана байна гээд хашгираад ороод ирэхээр нь өмнөөс нь Б, Б, Х нар зодолдсон. Тэнд зодоон болоод дахиад салаад би Быг аваад ажил руугаа яваад очсон чинь ажлын түлхүүр байхгүй байхаар нь эргээд гараад ирсэн чинь хамт явсан хүмүүс Борын талбай дээр сууж байхаар нь уулзах гээд очиход Б М 2 цагдаа дагуулаад ирсэн. /хх-ийн 174-175-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогч нарын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, картын хуулбар /хх-ийн 122-128, 158-165-р хуудас/,

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 120-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн баримт /2хх-ийн 38-р хуудас/

CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 184-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б, Э.Ба, Г.Х, Э.Б нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, Э.Ба, Г.Х, Э.Б нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, өдөөн турхирч, бусдыг татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхаар хуульчилсан.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Э.Ба нар нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж С.Б, А.М нарт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Ба, Б.Б нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Б надтай таарчихаад чи тийм сүрхий спортын мастер юмуу гэж намайг өдөж хоргоосон. Таксины зогсоол дээр байхад Б болон Б нар өдөж хоргоож, илүү их цохиж зодсон. Нэг залуу нь Багаа чинь байна гээд зодоод байсан. Энэ зодоон Б, Б гэх 2 залуугаас болсон... /хх-ийн 31-32-р хуудас/, хохирогч С.Бий гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...нэг залуу нь та нар миний дүүг зодсон. Тэр чинь миний дүү байгаа юм гээд намайг зодох гээд дайрсан. М бид хоёрыг зодсон гол хоёр хүн болох Б, Б хоёр архи уучихсан байсан... /хх-ийн 37-р хуудас/, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэгт: ...Б гэх миний зүс таних залуу над дээр ирээд намайг сая хүмүүс зодчихлоо гэж хэлээд таксины зогсоол дээр таксинд суух гэж байсан 2 залууг заасан. Тухайн үед зам хөндлөн гарч ирэхдээ хойно нь явж байсан хүмүүс таксины зогсоол руу явж байсан. Б очоод хаалгаа нээ гээд уг таксины хаалга руу цохиж аваад бариулыг нь татсан... /хх-ийн 60-р хуудас/, гэрч Т.Э-ын мэдүүлэгт: ...намайг харж байхад Б, Ба 2 гар хүрч зодсон. Бусад залуучууд хараад боль гээд зогсоод байсан... /хх-ийн 167-р хуудас/ гэх мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

Гэрч болон хохирогчийн мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Б, Э.Ба нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Э.Ба нарын үйлдсэн гэмт хэрэг дээрх байдлаар тухайн цаг хугацаанд таксины зогсоол дээр үйлдэгдэж төгссөн ба таксины зогсоол дээр болсон дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Х, Э.Б нар оролцоогүй, тухайн цаг хугацаанд Г.Х, Э.Б нар байгаагүй ба дээрх үйл явдал болоод дууссаны дараа таксигаар үйлчлүүлэн улмаар таксины зогсоол дээр ирж буусан талаараа мэдүүлж буй шүүгдэгч нарын мэдүүлгийг хохирогч А.М үгүйсгээгүй бөгөөд шүүгдэгч Г.Х, Э.Б нар таксины зогсоол дээр болсон үйл явдалд оролцоогүй болохыг хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн болно.

Хохирогч А.М-ийн мэдүүлэгт: ...Цагдаа дуудчихаад хойд талын саданд сууцгааж байсан хүмүүс дээр очоод ...та нар хүн зодчихоод зүгээр явна гэж бодоо юу, би та нарыг явуулахгүй гээд ойрхон байсныг нь барьж авсан. Тэр нь Б байсан юм билээ. Цагдаа иртэл тавихгүй байж байя гээд Б-ыг хоёр гарыг нь оруулахгүй дотуур нь бүтэн биеэрээ тэвэрчихсэн бариад зууралдаад байж байхад намайг баруун гараараа хоёроос гурван удаа цохьсон. ...Би тамхи гаргаж ирчихээд та нар хүрч ирээд тамхи асаагаад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Х буцаж хүрч ирээд тамхи асааж өгчихөөд чи яасан ядаргаатай пизда вэ гээд намайг баруун гараараа зүүн шанаа руу 3 удаа цохьчихоод, Бээд энэ нэг далдайсан ахыгаа аваад яв гэж хэлчихээд явсан... гэснээр шүүгдэгч Э.Б, Г.Х нарыг Гэрэлт гудамж гэх газарт найзуудын хамт сууж байхад нь хохирогч А.М, С.Б нар очиж, хохирогч А.М нь шүүгдэгч Э.Б-ын эрх чөлөөнд халдаж, улмаар шүүгдэгч нар биеэ хамгаалан хохирогч А.М-ын эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Х бид 2 хоёулаа баарнаас гараад Баруунсайханд нэг айлд очиж Х-ийн найз эмэгтэй гэх 2 эмэгтэйг аваад Дэлгэрэх буудлын караокед орж дуулцгаасан. Уг караокеноос 23 цаг 40 минутанд гарч такси барьж хамт яваа хоёр эмэгтэйгээ хүргэж өгөх гээд явж байхад Худалдааны төвийн ард зам дээр Б ганцаараа алхаж яваа харагдсан. Зогсож авах гэж байснаа болиод эргэж ирээд авъя гээд явцгаасан. ...Бид нар Гэрэлт гудамжинд сууж байхад урд хаалгаар 4 залуу орж ирээд нэг залуу нь Багаа гэдэг пизда хаана байна гээд ороод ирсэн. Яах гэж байгааг нь асуухад чамд хамаагүй гээд түлхсэн. Тэгэхээр нь би барьж аваад зууралдсан... /хх-ийн 42-43-р хуудас/, шүүгдэгч Г.Х гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Б бид хоёрыг таксигаар ирэхэд Б би сая энд хэдэн гаруудад зодуулсан гэж ярьж байсан. Б бид хоёрыг ирэхэд таксины зогсоол дээр юм болоогүй хэдэн залуучууд байж байгаа харагдсан. Сааданд очоод сууж байсан чинь хэдэн залуучууд ирээд нэг нь Б гэж хэн бэ гэж асуусан. ...Тухайн үед М Б-ыг бариад явуулахгүй байхаар нь зодсон юм /хх-ийн 48-р хуудас/ гэжээ.

Иймд шүүгдэгч Э.Ба, Б.Б нар нь таксины зогсоол дээр хохирогч А.М, С.Б нарын эрх чөлөөнд халдаж, олон нийтийн амгалан тайван алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд шүүгдэгч Э.Б, Г.Х нар байгаагүй болох нь тогтоогдсон гэж үзсэн ба харин шүүгдэгч Э.Б, Г.Х нарыг Гэрэлт гудамж гэх газарт сууж байхад нь хохирогч А.М шүүгдэгч Б-тай андууран, улмаар иргэн Э.Б-ын эрх чөлөөнд халдсанаар дараагийн гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Б, Г.Х нарын үйлдэлд танхайрах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөр орон зай, өөр цаг хугацаанд шүүгдэгч нар тус тусдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг тохирох зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.  

Хохирогч А.М-ын зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Учир нь: Хохирогч А.М нь шүүгдэгч Э.Ба-ыг Марал дэлгүүрийн урд талд өдөөн хоргоож хавсарч унагах үйлдэл хийсний дараа шүүгдэгч Б.Б, Э.Ба нар бүлэглэн хохирогчийн эрх чөлөөнд халдсан, энэ гэмт хэргийн дараа хохирогч А.М нь Гэрэлт гудамжинд сууж байсан иргэн Э.Б-ын эрх чөлөөнд халдаж тэвэрч аван, чамайг явуулахгүй гэх үйлдэл гаргаснаар шүүгдэгч Э.Б барьцыг тавиулах үйлдэл хийсэн, шүүгдэгч Г.Х нь өөрийн найз Э.Б-ыг тавиулах зорилгоор хохирогчийн шанаан тус газар нь тус тус цохих үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Э.Б, Г.Х нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б, Э.Ба нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл бий болно гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б, Г.Х нар нь 2018 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч С.Б, А.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон байх тул шүүгдэгч Э.Б, Г.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах боловч хорих ялын дээд хэмжээг 5 жил байхаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Б, Э.Ба нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Э.Ба, Э.Б, Г.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 500 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: С.Бий биед тархины доргилт, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 72-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 500 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: С.Бий биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. С.Бий биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Бий биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, уруулын язарсан шарх гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-ийн 75-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 783.663 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч С.Бий эрүүл мэндэд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан ба уг гэмтэлтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 8000 төгрөг, томограффикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, компьютер томограффикийн зураг дахин авахуулсан 100.000 төгрөг, Улаанбаатар явах, ирэх зардлыг нэг талдаа 28.000 төгрөгөөр тооцож 56.000 төгрөг, сээр нурууны зураг авахуулсан 76.000 төгрөг, эм авсан 1300 төгрөг, нийт 361.300 төгрөгийг эмчлүүлэхтэй холбоотойгоор зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх баримтууд /188-191-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч С.Бий нэхэмжлэлээс 361.300 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан олгохоор шийдвэрлэж, илүү нэхэмжилсэн 422.363 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Компьютер томограффикийн зураг авахуулсан 100.000 төгрөгийн баримтыг давхардуулж өгсөн ба уг 2 баримтын 1 баримт дээр нэр, регистрийн дугаар, хаяг, ямар эд эрхтнийг оношлуулсан талаар бичигдээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.

Мөн Улаанбаатар хот явсан нэг талын зардалд 28.000 төгрөг нэхэмжилж, хамт явсан иргэний зардлыг нэмж нэхэмжилсэн боловч Улаанбаатар хот руу хохирогчтой хамт явсан гэх иргэнд шүүгдэгч нар хохирол учруулаагүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй тул шүүх шүүгдэгч нараас уг зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.

Хэрэгт ирүүлсэн хохирол төлбөрийн баримтад бензиний баримтууд авагдсан ба уг шатахууныг хэн, хэзээ, ямар зорилгоор, ямар машинд хэдий хугацаанд хэрэглэсэн талаарх нотлох баримт байхгүй байна. Мөн тэмдэглэлийн дэвтрийн цаасанд гар бичмэлээр бичигдсэн А, Т, Н гэх жолооч нараар такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн гэх гар утасны дугаар, зарцуулсан мөнгөн дүнг бичсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэдэг тул таксигаар үйлчлүүлсэн гэх зардлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч С.Б нь Гялс анагаах ухааны төвд шинжилгээ өгсөн 113.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар ирүүлж, уг зардлаа нэхэмжилсэн байх боловч  шинжилгээний жагсаалтад тухайн хүний хелико бактерийн шинжилгээ, В, С вирусийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шүлтлэг гэх мэт шинжилгээнүүд бичигджээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хелико бактери, элэгний В, С вирус, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шүлтлэгийн хэмжээг тогтоосон шинжилгээ нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Э.Ба, Э.Б, Г.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.Мийн биед тархины доргилт, зүүн чихний язарсан шарх, баруун дээд, доод, зүүн доод зовхи, эрүү, цээжний баруун хэсэг, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 68-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.М нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт шинжээчийн дүгнэлт гаргуулахад тушаасан төлбөр 8000 төгрөг, томограффикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 385.000 төгрөг, гар утас алдагдсаны шагналын мөнгө 100.000 төгрөг нийт 648.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч А.Мийн эрүүл мэндэд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан ба уг гэмтэлтэй холбоотойгоор Мөнгөн гүүр эмнэлэгт зураг авахуулсан 35.000 төгрөг, томограффикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 8000 төгрөг нийт 163.000 төгрөгийг эмчлүүлэхтэй холбоотойгоор зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх баримтууд /120-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирогч А.М нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гар утас алга болсон талаараа мэдүүлж 100.000 төгрөг шагналд нь өгч гар утсаа авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн учир уг зардлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэн хохирогч А.Мийн нэхэмжлэлээс нийт 263.000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Хохирол төлбөр нэхэмжилсэн баримтад ирүүлсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр төлсөн гэх 385.000 төгрөгийн баримтад өвчтөний нэр, регистрийн дугаар, хаяг, утасны дугаар, онош, эмчилгээний заавар гэх мэт мэдээллүүд бичигдээгүйн зэрэгцээ   гэмт хэрэг гарснаас хойш 5 сарын дараа энэхүү эмчилгээг хийлгэсэн нь түүний эрүүл мэндэд шүүгдэгч нарын учруулсан хөнгөн хохирол гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байх тул хохирогч А.М-ын нэхэмжилсэн 385.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ба нь хохирогч тус бүрт 200.000 төгрөг, шүүгдэгч Э.Б нь мөн хохирогч тус бүрт 200.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт ирүүлсэн хохирол төлбөр төлсөн талаарх баримт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирогч нарыг гэм хорын хохиролд тус бүр 400.000 төгрөг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, Г.Х нарын зүгээс хохирол төлбөр төлөөгүй хэдий ч хохирогч нар нь хохирол төлбөрийг илүү хэмжээгээр төлүүлж авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б, Г.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай учир хохирол төлбөрийг шүүгдэгч Э.Ба, Б.Б, Э.Б, Г.Х нар тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт төлсөн 800.000  төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваахад нэг хүнд 200.000 төгрөг оногдох ба шүүгдэгч Э.Б хохирогч нарт илүү төлсөн 200.000 төгрөгийг шүүгдэгч Г.Хэс, шүүгдэгч Э.Ба хохирогч нарт илүү төлсөн 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с тус  тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ба, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ба, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Э.Ба нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Э.Ба нь шүүгдэгч Б.Баас, шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч Г.Хэс тус тус 200.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Г.Х, Э.Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Г.Х, Э.Ба нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Э.Ба, Э.Б, Б.Б, Г.Х нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Э.Б нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Э.Б, Г.Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Х, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Э.Ба нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жил, шүүгдэгч Э.Ба-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Ба нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Э.Ба нь шүүгдэгч Б.Б-аас, шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч Г.Х-ээс тус тус 200.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Хохирогч С.Б-ий нэхэмжлэлээс 422.363 төгрөгний нэхэмжлэл, хохирогч А.М-ийн нэхэмжлэлээс 385.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Х, Э.Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.8-д зааснаар хэрэгт ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Х, Э.Ба нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Э.Ба, Э.Б, Б.Б, Г.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.М, С.Б нар нь тус бүр 400.000 төгрөгийн хохирол төлбөр авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА