| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01448/И |
| Дугаар | 01292 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 01292
| 2016 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2016/01292 | Орхон аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-111 тоотод оршин суух Лянхуа овгийн Бүтэмжийн Аюур /ЛЮ 76090301/
31500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Аюур нь тус цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31 500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь Б.Аюурт холбогдох 31 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Аюур нь Орхон аймгийн цагдаагийн газарт төлөх 31 500 төгрөгийг Төрийн банкны 210012401 дугаарын дансанд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Төрийн банкны кассын орлогын баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжэлэлийн шаардлагыг хариуцагч Б.Аюур биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 31 500 төгрөгийг хариуцагч Б.Аюур биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ