Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01259

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээ, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т/2547 тоот шинжээчийн үнэлгээ зэргийг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээ, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т/2547 тоот шинжээчийн үнэлгээ зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

2.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад тухайн үнэлгээний тайлан, шинжээч томилсон тухай тогтоол, шинжээчид даалгасан үүрэг, үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ тохиолдолд үнэлгээний ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх, шинжээч эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан эсэх, үнэлгээний тайлан хуульд нийцсэн эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүхээс тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Мөн анхан шатны шүүх зөвхөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариу мэдэгдэх хуудсанд тулгуурлан нотлох баримтын үнэлгээ хийсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр зохицуулсан боловч энэ нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй.

 

3. Дээрх алдааг залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ