Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/44

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэж өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1328 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...шүүгдэгч С.О-ыг “үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...шүүгдэгч С.О-ыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,...” гэж, 4 дэх заалтын “...тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 14 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “...тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Б.ЦОГТ