| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1412/Э |
| Дугаар | 1444 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюунэрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1444
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч М.Сэрээнэн, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00729 0314 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөны зүүн урд замд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 30 минутын үед 74-20 УНЭ улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сэрээнэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сэрээнэн мэдүүлэхдээ: “…Осол болсон өдөр өглөө гэрээсээ гараад явж байсан. Энэ хүн маш хурдтай явж байсан. Би их хохирсон. Би 64 настай хүн. Намайг зүүн талаараа мөргөсөн. Би том зузаан цүнх гартаа авч явж байсан намайг аварсан гэж боддог. Тэр цүнхний оосор тасарсан. Гоо сайханы зүйл, нүдний шил бүгд асгарсан. Би эргэж харахдаа нүүрээрээ машины копуд мөргөсөн юм шиг байна лээ. Тэгээд миний зүүн талын нилээн хэдэн яс хугарсан. Би оёо тавиулсан. Зулгаралт маш их авсан. Зүүн хөлны зулгаралт баруун гар одоо хүртэл эдгэхгүй байгаа. Шөрмөсний гэмтэл гэсэн. Зургийг нь авахуулсан удаандаа эдгэнэ гэсэн. Гар маань юм хийхэд их төвөгтэй байгаа. Тухайн үед эмчилгээ хийлгэж байхад хавдар хаван их байсан. Нүүрэнд их цус хурсан. Эрүү нүүрний зураг авахад эрүү нүүрний эмч хагалгаанд орно гэж байснаа 1 сарын дараа дахиад зургийн авъя босоо яс учраас их зөрүүгүй эдгэчих боломж байдаг. Нүүрний маань цус хуралтыг харъя гэсэн. Сая зураг авахуулсан. Энэ нүүрний цус хуралт шимэгдсэн байна, хагалгаа хийх шаардлагагүй гэсэн. Нүүрний босоо яс учраас зөрөөд эдгэсэн юм алга. Шанааны яс цаанаа цөмөрөөд эдгэсэн байна. Шанааны ясыг маань татаад хадуулах шаардлагатай гэсэн. Хэрвээ ингэж удаан байвал тархи толгой, нүдний хараанд чинь муу гэж эмчийн дүгнэлт гарсан. Одоо хүртэл би хагалгаанд орж чадаагүй явна гэв. Одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие нь барилгын компанид хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан зөвлөх инженер хийдэг. 2 сарын цалингаа нэхэмжилж байгаа. Шүүгдэгч надаа 1.000.000 төгрөг өгсөн. Би эмчээс зөвлөгөө авсан. Надад сүүлийн үеийн шинэ эм бичиж өгөөд 3 сар дараалан уугаарай гэсэн би авч ууж чадаагүй. Нэг сарын уух хэрэглээ нь 75.000 төгрөг гэсэн.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2, 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор М.Сэрээнэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, гэрч Т.Алтантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7689 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 38/, Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтыг үзлэгийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 51152 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 43-46/, хохирлын баримтууд /хх-н 49-53/, хохирол төлсөн баримт /хх-н 54-55/, өвчний түүх /хх-н 57-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хягийн тодорхойлолт /хх-н 69, 77/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-н 88-89/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс С.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөны зүүн урд замд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 30 минутын үед 74-20 УНЭ улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сэрээнэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Б Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Жуковын хөшөөны зүүн урд замд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 30 минутын үед 74-20 УНЭ улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Сэрээнэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Сэрээнэнгийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 15 минутын орчим би Баянзурх дүүргийн 05 дугаар хороо 50-2-34 тоот гэрээсээ ганцаараа гараад Нэгдэлчин зочид буудал руу засварын ажил үзэхээр Жуковын хөшөөний зүүн урд талын нэг урсгалтай эргэлттэй замын явган хүний гарцаар гарах гэтэл эхлээд нэгдүгээр эгнээгээр дээшээ өгсөж явсан машин зогсож хөдөлгөөнөө сааруулаад надад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь би тэр машины урдуур нь гараад чигээрээ явган хүний гарцаар алхаад явган хүний гарц нэвтрэх гэж байтал /2-3 алхам/ гэнэт нэг машин урдаас гарч ирээд мөргөсөн. Надад ямар ч арга хэмжээ авах боломж гараагүй. Тэр машин миний араар гараад явах боломж байсан. Би замын осолд орсон талаараа нөхөр рүүгээ ярьж хэлсэн. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Миний өмнөөс 2 эмэгтэй ар араасаа цувраад ирж байгаа харагдсан. Түргэний эмч цагдаа нар ирснийг би мэдээгүй. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Би тэр өдрөөс хойш гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 6 хоногийн дараа гарсан. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Миний биеийн байдал дунд зэрэг байна. Зовиур их байгаа. Толгой, хүзүү өвдөж байгаа. Би гомдолтой байна. Би ажил хийдэг бөгөөд цалингаа нэхэмжилнэ. Тэр өдрөөс хойш би ажиллахгүй байгаа. Цаашдаа би тархи толгойгоо эмчлүүлнэ." гэх мэдүүлэг /хх-н 17-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7689 дугаартай:
1. М.Сэрээнэнгийн биед зүүн хоншоор ясны хажуу, урд ханын хугарал, зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн гадна дээд, гадна хажуу, доод хананы хугарал, зүүн нүдний гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, зүүн тохойн дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн сарвууны гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана.” гэх дүгнэлт /хх-н 38/, өргөдөл /хх4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-10/, С.Бат-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх32/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирончийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Хохирогч М.Сэрээнэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 1.000.000 төгрөг төлсөнийг хасч тооцон нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт хохиролтой холбоотой холбогдох баримтаа ирүүлээгүй, хавсаргаж ирүүлсэн баримт нь шаардлага хангахгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч М.Сэрээнэн дээрхи нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой холбогдох нотлох баримт болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэж илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.