| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01903/И |
| Дугаар | 210/МА2026/00765 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/00765
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00130 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
орон сууцыг түрээсэлсний орлого128,700,000 төгрөг, хохирол 86,400,000 төгрөг, нийт 215,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******, ******* нарыг *******,,,, хаягт байрлах, 79.05 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******, ******* нарыг орон сууцны өмчлөгчөөс хасч, нэхэмжлэгч *******, ******* нараас орон сууцны ногдох хэсэгт 94,500,000 төгрөг, тавилга үнэ 4,112,815 төгрөг, нийт 98,612,815 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хуваарьт хөрөнгө тогтоох, 18,507,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг шүүхийн шийдвэр дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 98,612,815 төгрөгийг *******, ******* нарт төлөх үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч нар орон сууцны өмчлөгчөөс хасагдсан, төлбөл зохих мөнгийг төлж барагдуулсан байхад орон сууцыг чөлөөлж өгөхгүйгээр одоог хүртэл амьдарч байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бусдаас зээл авч төлсөн тул уг орон сууцыг яаралтай суллаж бусдад худалдах зайлшгүй шаардлага үүссэн.
1.2. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхийн тул дүү *******гийн амьдарч байсан эх ийн орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Хариуцагч нар орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс орон сууц хөлсөлж сар бүр 1,000,000 төгрөг төлж байна. Тиймээс орон сууц хөлсөлж төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч нар орон сууц чөлөөлж өгөөгүйн улмаас хохиролд тооцож гаргуулна.
Иймд *******,,,, хаягт байрлах, 79.05 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хохирол 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
******* би *******тэй 2007 онд гэр бүл болсон бөгөөд охин ******* төрсөн. Улмаар *******,,,, хаягт байрлах, 79.05 м.кв талбайтай гурван өрөө орон сууцанд өрх тусгаарлан амьдарсан. Гэтэл ******* нь Сингапур улсад үргэлжлүүлэн суралцах болж охин бид хоёрыг Эрдэнэт хотод өөрийн аав ээжийнд хамт амьдарч байхыг хүссэн бөгөөд тухайн үед хуримын хуримтлал, орон сууцны түлхүүрийг тэрээр өөрийн мэдэлд авсан. Бид хадмынд амьдрах хугацаанд ******* нь сургуулиа төгсөөгүй, суралцах хугацаа сунгагдсаар байсан. Энэ хугацаанд тэрээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, охиныг маань миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн.
Харин ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцнаас миний нэрийг хасуулах хүсэлтийг тус шүүхэд гаргаж захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн байсныг би мэдээгүй өнгөрсөн. Энэ талаар шүүхэд хандан хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэснээр орон сууцны өмчлөлийн эрхээ сэргээлгэсэн. Тухайн орон сууцыг *******ий ээж нь 2010 оноос эхлэн түрээсэлж орлогыг дангаар захиран зарцуулж ирсэн. 2012 оноос охин бид хоёр Улаанбаатар хотод шилжин ирж орон сууцандаа амьдрах гэхэд хадам ээж нь орон сууцыг түрээсэлсэн, чи охиноо өөрөө орон сууцаар хангах ёстой гэж хэлсэн. Ингэснээр бидний орон сууцаа эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарлан өөрсдөө ашиг шимийг хүртэж байсан. Улмаар 2014 онд той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 55,000,000 төгрөг авсныг надад мэдэгдээгүй.
Тухайн үед ******* орон сууц худалдах, худалдан авах хэлцэл дээр гарын үсэг зур гэж намайг дарамталж шаарддаг байсан ч зөвшөөрөөгүй. Гэтэл ******* нь охин *******ийн асран хамгаалагчийг өөрчлөх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Би орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хангаж шийдвэрлэсэн. Гэвч , нар бидний байранд 2014-2021 онуудад амьдарч орон байраар хангагдаж, орон байрыг дангаар эзэмшиж ашиг шимийг хүртсэн. Харин охин бид хоёр 2011-2022 оны хооронд ******* болон түүний ээж, дүү нарын шахалт, гадуурхалтад өртөж орон сууцныхаа өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарлуулан ашиг шимийг хүртэж чадаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Бидний хуримын ёслол дээр ирсэн зочдын өмнө хадам аав ******* нь бидэнд зориулан бэлэг болгон *******,,,, хаягт байрлах, 79.05 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг бэлэглэсэн. Гэвч *******ий ээж нь бидний орон сууцыг бусдад түрээсэлж орлогыг өөрсдөдөө авсан. Мөн ******* охин бид хоёрын зөвшөөрөлгүйгээр 55,000,000 төгрөг авч болон түүний гэр бүлийг 2012 оны 01 дүгээр сараас орон сууцанд амьдруулсан. Тиймээс 2012 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн орлогоор тооцсон эд хөрөнгийн үнэлгээг гаргуулахад 117,600,000 төгрөг болсон тул ногдох 50 хувийн орлого буюу 58,800,000 төгрөгийг гаргуулна.
Бид маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх үед 2010 оны 01 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл бусдад түрээслүүлэн олсон орлогыг өөрсөддөө авсан гэж шүүхэд мэдүүлсэн тул 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээслэх замаар олсон орлогын 50 хувь буюу 17,179,608 төгрөг, мөн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээгээр тооцоход 133,995,842 төгрөг болсон тул түрээсийн үнэлгээгээр тооцсон зөрүү төлбөр 16,395,852 төгрөгийн 50 хувь болох 8,197,926 төгрөг, мөн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар орон сууцны 1 сарын түрээсийн үнэлгээ 1,500,000 төгрөг буюу 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 143 сарын хугацаанд түрээсийн үнэлгээ нийт 214,500,000 төгрөг болсон. Түрээсийн үнэлгээнээс тооцсон зөрүү төлбөр 46,144,932 төгрөгийн 50 хувь болох 23,072,466 төгрөг, мөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар орон сууцны сарын түрээсийн үнэ 1,800,000 төгрөгт хүрсэн тул 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн шинэчилсэн үнэлгээнээс тооцсон орлогын 50 хувь нь 128,700,000 төгрөг болсон.
3.2. Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцыг 2014 оноос 2021 оны 12 дугаар сарын хүртэл , , нарт түрээслүүлж тодорхой хэмжээний төлбөрийг ******* авсан боловч буцааж өгсөн гэх бөгөөд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхдээ тухайн үед өмчлөгч байсан охин бид хоёроос зөвшөөрөл аваагүй учраас 2014 оноос 2021 оны 12 дугаар сарын хүртэл 96 сарын хугацаанд бусдын эзэмшилд дур мэдэн шилжүүлснээр тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч охин бид хоёрын эрхийг зөрчиж учруулсан хохирлын төлбөрт орон сууцны түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 86,400,000 төгрөгийг гаргуулна.
Иймд 2012 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад дур мэдэн түрээсэлсний орлогын 50 хувь болох 128,700,000 төгрөг, орон сууцны өмчлөгчийн эрхийг зөрчсөний хохирол 86,400,000 төгрөг, нийт 215,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцны төлбөрийг ******* бүрэн төлж авсан бөгөөд гэр бүл болж хамт амьдарч байгаа хосуудыг амьдрах орон байраар хангасан. Гэтэл 7 хоног уг байранд амьдарсан тэдний амьдрах эрхийг хязгаарлаж байгаагүй. ******* нь 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа охин *******ийг өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр 7 тоот хаягт байршилтай 79.5 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахыг зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. Харин ******* хариу тайлбартаа ...охин ******* нэг настайгаасаа хойш манай ээж, аавтай хамт амьдарч байгаа болохоор би өөрөө охиноо авмаар байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр 7 тоот хаягт байршилтай 79.5 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц 4 хүний өмчлөлд байгаа тул *******тай гэрлэлтээ цуцлуулж байгаа тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөс түүнийг хасуулахыг хүсч байна гэсэн.
Шүүхийн шийдвэрээр Э.Уянгын нэрийг хасуулах захирамж гаргасны үндсэн дээр нэр хасуулах үйл ажиллагаа явагдсан. 2012 онд гэр бүл салж, 2011 оноос тус тусдаа амьдарсан. Охин ******* *******ий эцэг, эх дээр 2008 оноос 2014 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2012 онд уг орон сууцыг худалдахын өмнө ******* нь *******тай уулзаж орон сууцыг худалдах гэж байгаа тухай мэдэгдэж 50 хувийн мөнгийг нь *******, ******* нарт өгье эсхүл 2 өрөө байранд урьдчилгаа төлбөр өгөөд үлдсэн төлбөрийг өөрөө төлөөд явах санал тавьсан. Гэтэл тэрээр 2018 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууцны өмчлөлөөс татгалзвал охиныг миний асрамжинд үлдээнэ гэсэн тул би аргагүй эрхэнд татгалзсан гэж худлаа хэлсэн. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдэхийг мэдэж байсан бөгөөд өөрөө ч энэ үед байсан н.Энхтайван мөн байсан болж таарсан. ******* нь уг гэрээнд гарын үсэг зурахаасаа татгалзан 50 хувийг биш 75 хувийг нэхэмжлэснийг ******* зөвшөөрөөгүй. Шүүхээр асран хамгаалагч ******* тогтоогдсон боловч ******* асран хамгаалж байсан. Гэрээ байгуулах үед Э.Уянгын аав н.Энхтайван үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг булаан авч явсан. Тиймээс 2018 онд худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээ зэргийг шүүхийн журмаар бүрдүүлэн уг гэрээг хүчин төгөлдөр бус болгох хүсэлт өгч байсан. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн худлаа ярьж байсан. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан н.Баттогтох болон нар амьдарч байсан. Бид гэрчилгээгээ хулгайлуулж уг зээлийн процессыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. *******тай дахин ярьсан боловч хэл амаа ололцоогүй.
2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг орон сууцанд амьдарч байсан , нарыг гарган өөрөө орж амьдарч байгаа. Гэрчийн мэдүүлэг дээр 2009-2010 оны намар хүртэл уг орон сууцыг түрээсэлж байсан түрээслэгч гарсны дараа Э.Уянгын ээж н.Сарантуяа нь бүх тавилгыг ачиж авч явсан гэж гэрч мэдүүлсэн. , ******* хоёр *******ийн хамт Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байсан тул Улаанбаатар хотод ирж орон сууцыг байнга түрээслэх боломжгүй байсан. *******, нар 2008-2010 оны 3 сар хүртэл нийт 42,888 ам.доллар, 2009-2012 хүртэл 27,120 ам.доллар тус тус шилжүүлж байсан. Тиймээс түрээсийн орлого олж байсан нь 2009-2010 он *******, ******* нарт оногдох хувь олгоогүй гэж худлаа ярьсан. 2012-2025 он хүртэл түрээсийн орлого олж байсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш уг байранд *******, ******* нар амьдарч байгаа бөгөөд 2025 он хүртэл түрээсийн орлого нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд түрээсийн орлогын 50 хувийг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр 7 тоот хаягт байршилтай 79.5 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох 215,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******, ******* нарын урьдчилан төлсөн 245,150 төгрөг, хариуцагч *******, ******* нарын урьдчилан төлсөн 1,115,234 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Э.Уянгын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хоорондоо эд хөрөнгийн харилцаагаар холбогдсон үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд урьд шүүхээр шийдвэрлэгдэж байгаагүй буюу маргааны зүйл болсон орон сууц нь гэр бүлийн гишүүн бус этгээд болох нэхэмжлэгч *******ын өмчлөлд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр хамаардаг бөгөөд орон сууцыг 2010 оноос 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд бусдад түрээслүүлж орлого олсон болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нар нь орон сууц эзэмших эрхийг дангаараа хэрэгжүүлж хариуцагч нарт мэдэгдэлгүйгээр буюу зөвшөөрөөгүй байхад дур мэдэн орон сууцыг бусдын эзэмшилд шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүхийн тогтоолд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий болж чадаагүй, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан бүхий шаардлагад хамаарахгүй гэх хариуцагч нарын гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.
Дээрх хугацаанд *******, ******* нар уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь зааснаар түүний үр шимийг хүртэх эрхтэй. *******, ******* нар ийнхүү олсон эд хөрөнгийн үр шимийн хуулиар ногдох хэсгийг хууль ёсны өмчлөгч нар болох *******, ******* нарт олгоогүй учир мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар ******* ******* нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж хариуцагч тал мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр түрээсийн орлогын нийт хэмжээг тогтоолгосны 50 хувь болох нийт 128,700,000 төгрөг болсныг гаргуулах авах хууль зүйн болон бодит үндэслэл бүрдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж давж заалдах гомдол гаргасан. 2010 онд гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын дундын өмч болох маргаан бүхий орон сууцнаас Э.Уянгыг татгалзсан болохыг дурддаг. Үүний дараа 2014 онд буюу Э.Уянгыг өмчлөгчөөс хасагдсан байх үед , нарт маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул шилжүүлж өгч чадаагүй боловч эдгээр хүмүүс тухайн орон сууцанд амьдарч байсан. 2021 оны шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж орон сууцыг өмчилж байсан , нарыг албадан чөлөөлүүлсэн.
2022 онд маргаан бүхий орон сууцны дундын өмчлөлийн асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тухайн үед гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, гэр бүлийн зарим гишүүд болох ******* болон Д.Ариундэлгэр нарт 4 гишүүнээс ногдох хувийг мөнгөн хэлбэрээр гаргуулж орон сууцыг *******, ******* нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч нарт холбогдох төлбөрийг төлж, орон сууц өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Хариуцагч нар маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөгүй учир шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар олох ёстой байсан орлого, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлүүдийг бусад гишүүдэд мэдэгдэлгүйгээр түрээслүүлж, худалдах борлуулж ашиг олсон. Үүнээс олсон орлогын үр шимийг хүртэх ёстой гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх 2022 онд дундын өмчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчид ногдох хувийг гаргуулж, олгох ёстой байсан орлого болон хохирлыг шаардах эрхгүй байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Уг орон сууцанд 2014-2021 он хүртэлх хугацаанд , нар нь амьдарч байсан бөгөөд энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгасан. Эдгээр этгээдүүд нь маргаан бүхий орон сууцанд амьдарч байх хугацаандаа орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 56,000,000 төгрөгийг авч чөлөөлсөн. *******, ******* нар нь маргаан бүхий орон сууцнаас үр шим хүртээгүй, бусдад түрээсэлж автомашин худалдан авсан зүйл байхгүй, энэ талаарх үйл баримт нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Э.Уянгын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг түрээсэлсэн орлогоос 58,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа ихэсгэн, түрээсэлсэн орлого128,700,000 төгрөг гаргуулах, мөн орон сууцны өмчлөгчийн эрхийг зөрчсөн хохиролд 86,400,000 төгрөг, нийт 215,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. *******, ******* нар нь гэр бүл болж, улмаар 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдгээрийн дундаас 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин ******* төрсөн.
3.2. *******, ******* нар гэрлэлтээ бүртгүүлсний дараа *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, *******, *******, ******* нар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /1-р хх-ийн 59/
3.3. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин *******ийг эх Э.Уянгын асрамжид үлдээж, эцэг *******ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс ******* татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн. /3-р хх-ийн 72-74/
3.4. ******* нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар *******ий хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргахдаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын хэн аль нь гаргаагүй байхад шүүхийн шийдвэрт дурьдсан асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх хуудсанд Э.Уянгыг улсын бүртгэлээс хасах гэж бичин гүйцэтгэх хуудсыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж огноолон олгосон нь илтэд үндэслэл муутай болсон гэж дүгнэж, тус шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож Э.Уянгыг хүсэлтийг хангаж, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 01957 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. /1-р хх119-121/
3.5.Нэхэмжлэгч ******* нь тэй 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн. Харин хариуцагч ******* нь уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, *******, *******, нарын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 954 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /4-р хх-ийн 85-90/
3.6. Үүний дараа *******ийн хууль ёсны төлөөлөгч ******* нь , , ******* нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр , ******* нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ын хууль бус эзэмшлээс *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1224 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /2-р хх-ийн 143-148/
3.7. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нь *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлж хариуцагч *******д хүлээлгэн өгсөн байна /1-р хх-ийн 110-116/
3.8. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарыг *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******, ******* нарыг орон сууцны өмчлөгчөөс хасч, нэхэмжлэгч *******, ******* нараас орон сууцны ногдох хэсэгт 94,500,000 төгрөг, тавилга үнэ 4,112,815 төгрөг, нийт 98,612,815 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хуваарьт хөрөнгө тогтоох, 18,507,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1-р хх7-16/
3.9. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж улмаар төлбөр төлөгч *******, *******д холбогдох гүйцэтгэх баримт бичигт заасан 99,583,829 төгрөгийг төлбөр авагч тал авахаас татгалзсан тул бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23-2/160 дугаартай тогтоол гарсан байна. Улмаар *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******, Б.Билгүүүн нар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлээс олгосон байна. /1-р хх-ийн 29-31/
4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4.1. Хэргийн баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, ******* нарыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Иймд нэхэмжлэгч *******, ******* нар нь *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
5. Талуудын маргаж буй *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу ын эзэмшлээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлж хариуцагч *******д хүлээлгэн өгснөөр түүний эзэмшилд шилжсэн байна.
5.1. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2740 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******, ******* нарыг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******д орон сууцнаас ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр *******, *******д нараас гаргуулж шийдвэрлэсэн.
5.2. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч *******, *******д холбогдох гүйцэтгэх баримт бичигт заасан 99,583,829 төгрөгийг төлбөр авагч тал авахаас татгалзсан тул бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23-2/160 дугаартай тогтоол гарсан байна. Иймд нэхэмжлэгч уг орон сууцыг шаардсан үеэс хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч *******ий эх , дүү ******* нар нь ******* нартай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Х,, хаягт байрлах 46.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.
6.1. Дээрх орон сууц худалдан борлуулсан 145,000,000 төгрөгөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 99,263,829 төгрөгийг ******* өөрийн данснаас 92-р тойрог төлбөр *******, ******* гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.
6.2. Харин ******* нь *******2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Х,, хаягт байрлах 46.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж үзэж хариуцагч нараас орон сууц хөлсөлсөн төлбөр гаргуулах үндэслэл болохгүй. Учир нь ******* ******* нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэнд Э.Уянгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо үгүй байна. Өөрөөр хэлбэл ******* дүү *******гийн амьдарч байсан, эх ийн орон сууцыг худалдан борлуулж шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө төлсөнд ******* буруугүй.
6.3. Анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
7.1. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлээ ...орон сууцыг дур мэдэн бусдад түрээсэлсний орлогын 50 хувийг хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 17,179,608 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 58,800,000 төгрөг болон 8,197,921 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 23,072,466 болон 21,450,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 128,700,000 төгрөг гаргуулах, мөн 2014 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл 96 сарын хугацаанд бусдын эзэмшилд дур мэдэн шилжүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг зөрчиж учруулсан хохиролд орон сууцны түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 86,400,000 төгрөг, нийт 215,100,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна... гэж тайлбарласан.
7.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, маргаж буй орон сууцны өмчлөгчөөр 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******, *******, *******, ******* нар улсын бүртгэлд бүртгүүлсэн, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсан, Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2740 дүгээр шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг *******, ******* нарт үлдээж, *******д ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Иймд *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2740 дүгээр шийдвэр гарах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан байна.
7.3. Харин маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр ******* өмчлөгч болж,улмаар *******, *******, *******, ******* нар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч *******ын хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нар нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас орон сууцыг бусдад түрээслүүлсний орлого буюу үр шимийг шаардах эрхтэй.
8. 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууц түрээсэлсний орлогын 50 хувийг гаргуулах тухайд:
8.1. Маргаан бүхий *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2010 оноос хойш түрээсэлж, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч *******ын эхнэр ийн дансаар авч байсан болох нь хэрэгт авагдсан түүний эзэмшлийн ХААН банкны тоот болон Худалдаа хөгжлийн банкны тоот депозит дансны хуулгаар нотлогдсон.
8.2. Гэрч шүүхэд ...*******, ******* нар Сингапурт байхад нь орон сууцыг түрээсэлж түрээсийн төлбөрийг тэр хоёрт явуулдаг байсан... гэж мэдүүлснийг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй.
Иймд энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын гэр бүлийн хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсэлсний орлогын 50 хувийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
9. 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууц түрээсэлсний орлогын 50 хувь болон 2014 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын эзэмшилд шилжүүлснээр өмчлөгчийн эрхийг зөрчиж учруулсан хохирлын төлбөрт орон сууцны түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 86,400,000 төгрөгийг гаргуулах тухайд:
9.1. Нэхэмжлэгч ******* нь тэй 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, *******, *******, нарын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр ын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн. Улмаар нь маргаан бүхий орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.
Хэргийн баримтаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд маргаж буй орон сууцыг түрээсэлж орлого олсон гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нараас түрээсэлсний орлогын 50 хувь болох 128,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.
9.2. Түүнчлэн өмчлөх эрх зөрчигдсөнөөс учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх учиртай. Гэтэл хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нар орон сууцыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээсэлсэн, үүнээс улмаас өмчлөх эрх зөрчигдөж хариуцагч нарт хохирол учирсан буюу шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааны түрээсийн төлбөрөөр хариуцагч нарыг хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол хангагдахгүй.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох 215,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 108 дугаар зүйлийн 108.5, 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг нэмж, түүнчлэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг 1 заалтад хамт бичсэнийгтусгаарлан шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******, /17041/, шинэ дүр төрх хотхон хд-84 байр, 7 тоот хаягт байршилтай, 79.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох 215,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Уянгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Э.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нийт төлсөн 811,450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ