| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01246/И |
| Дугаар | 01199 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 01199
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2016/01199 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Сөх 1-68 тоотод оршин суух Шарайд овогт Пүрэвийн Нарантуяа /ФА:62110808/
Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Шарайд овгийн Пүрэвийн Нарантуяа нь 1961 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмнэлэгт төрсөн. Улсын бүртгэлийн 60 дугаартай бүртгэгдсэн гэрчилгээ нь үнэн гэсэн лавлагаа авсан. Анх иргэний үнэмлэх авахад тухайн орон нутгийн бүртгэлийн ажилтны буруутайгаас болж 1962 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн гэдгээр өдийг хүрсэн. Одоо миний төрсөн он сар өдрийг үнэн зөвөөр шүүж, улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн тодорхойлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шарайд овогт Пүрэвийн Нарантуяа нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
П.Нарантуяа нь 1961 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмнэлэгт төрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 103/013054 дугаартай Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий, Улсын бүртгэлийн төв архивын газрын төрсөний бүртгэлийн лавлагаагаар Д.Пүрэв Долгормаа нарын гэр бүлд 1961 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн гэж тодорхойлсон байна.
Мөн П.Нарантуяагийн 006992 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч П.Наранцэцэгийн тодорхойлолт, Б.Долгормаагийн 054180 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.
Иймд Шарайд овогт Пүрэвийн Нарантуяаг 1961 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмнэлэгт төрсөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Шарайд овогт Пүрэвийн Нарантуяа нь 1961 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ