| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1362/Э |
| Дугаар | 1379 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 1379
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Бямбажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1844 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Бнь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Бмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-н 13-14/, тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ү.Бат-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Алтангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Мөнхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Отгонлхамаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр С.Бат-Амгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.Бат-Амгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51, 141-142/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Бнь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Б Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Б өгсөн “…Бат-Эрдэнэ намайг цохичихоод машиндаа ороод суучихаар нь би уурандаа л машиных нь толийг цохиод хагалчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Б өгсөн: ”…Бат-Амгалан түрүүлээд миний машины толийг хагалсан. Тэгээд над руу дайраад ирэхээр нь би гартаа байсан архины аягаараа түүний толгой руу нэг удаа цохьсон юм. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ал өгсөн “...Б нь ямар ч байсан Бат-Эрдэний машины толийг нь гараараа цохиод л хагалчихсан. Гэхдээ толийг яг хэзээ нь цохиж хагалсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-26-27/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхдалайн өгсөн: “ …Эхлээд Б нь түрүүлээд Бат-Эрдэний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ зөрүүлээд шууд нүүр рүү нь цохьсон юм. Бат-Амгалан түрүүлээд Бат-Эрдэний машины толийг цохиод хагалчихсан юм. Тэгээд юм ярьж зогсож байгаад Бат-Амгалан нь уурлаад Бат-Эрдэнэ рүү очих үед Бат-Эрдэнэ нь шилэн аягаар Бтолгой руу цохиж хаячихаад машинаа асаагаад зугатаагаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-19/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас 15 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.