| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/03559/И |
| Дугаар | 207/ма2026/00061 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 207/ма2026/00061
| 2026 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 207/МА2026/00061 |
2026 05 14 207/МА2026/00061
О.”““““, Б.”““““ нарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Н.”““““т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2026/00949 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : О.”““““, Б.”““““ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.”““““т холбогдох,
“Цалин хөлс 1,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оргилын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.”““““, Б.”““““, хариуцагч Н.”““““, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оргил нар цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Д.Оргилын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч О.”““““, Б.”““““ нар хариуцагч Н.”““““т холбогдуулан цалин, хөлс 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Н.”““““тэй 11 дүгээр хороололд хаусын арматур боох ажлыг өдрийн нэг хүний 150,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцоод ажлыг хийж дуусгаад хүлээлгэж өгсөн боловч 250,000 төгрөг өгөөд үлдэх 1,250,0000 төгрөгийн цалин хөлсийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-5х/
Хариуцагч “...нэхэмжлэгч нар ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй дутуу хийж гүйцэтгэсний улмаас захиалагч талаас мөнгөө бүрэн авч чадаагүй...мөн өөр ажил олж өгч үлдэгдэл цалин хөлсийг суутгахаар тохиролцсон” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх27, 34-43х/
3. Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.
4.Нэхэмжлэгчийн “...тохиролцсон ажлыг хийж дуусгаад хүлээлгэж өгсөн” гэсэн, хариуцагчийн “...нэхэмжлэгч нар ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй дутуу хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбаруудыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
5.Хариуцагч шүүхэд гаргасан “...нэхэмжлэгч нар ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй дутуу хийж гүйцэтгэсний улмаас захиалагч талаас мөнгөө бүрэн авч чадаагүй” гэсэн тайлбар, татгалзлаа нотлох үүднээс барилгын ажлын захиалагч н.Төгсбаяр, н.Насанбат нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргасан талаар тэмдэглэлд тусгажээ./хх35х/
6.Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл даргалагчаас “...гэрчийн овог, нэр, гэрийн хаяг, регистрийн болон утасны дугаар тодорхой байж шүүх хүнийг гэрчээр дуудаж оролцуулна, тодорхойгүй хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй” гээд шүүх хуралдаан завсарлаж, зөвлөлдөөд шүүх хуралдаан үргэлжилж гэрч оролцуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч Д.Оргилын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгчийн захирамж гарсан байна.
6.1 Гэвч гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн системээс дугаар авагдаагүй байх бөгөөд гэрч асуулгах хүсэлтийг чухам ямар үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг үндэслэл нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2026/00949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Оргилын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА