Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00601

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улааныбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Барунтуруун сумын 1 дүгээр багийн 5-31 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, регистрийн дугаар ОР92052117, Акимаа овогтой Цэндээгийн Цэдэндамбаад холбогдох,

               Ярианы төлбөр 131.086,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Цэдэндамбаа нь “Жи-Мобайл” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 93096564 дугаарын хэрэглэгч болсон. Ц.Цэдэндамбаа нь одоогийн байдлаар манай компанид 2013 оны 9 дүгээр сарын ярианы төлбөр 23.489 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 49.901 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 22.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 22.000 төгрөг, нийт 117.390,72 төгрөгийн хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд Ц.Цэдэндамбаагийн ярианы төлбөр 117.390,72 төгрөгөөс барьцаанд байршуулсан 30.000 төгрөгийг хасч тооцон, 87.390,72 төгрөг, алданги 43.695,36 төгрөг, нийт 131.086,08 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Ц.Цэдэндамбаагаас ярианы төлбөр 131.086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

              Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хариуцагч Ц.Цэдэндамбаа нь нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 131.086 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Цэдэндамбаа нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.582 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.291 төгрөг, хариуцагч Ц.Цэдэндамбаагаас 2.291 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 131.086 /нэг зуун гучин нэгэн мянга наян зургаа/ төгрөгийг хариуцагч Ц.Цэдэндамбаа төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.582 /дөрвөн мянга найман зуун наян хоёр/ төгрөгөөс 2.291 /хоёр мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/, хариуцагч Ц.Цэдэндамбаагаас 2.291 /хоёр мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгрийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

             3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА