Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1378

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд, улсын яллагч Б.Алтанцэцэг, хохирогч Т.Ц, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03694 1779 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Хятад Улсын иргэн, Ж.М, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Жавхлангийн Мандулату нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни таун хотхоны 830 дугаар байрны 71 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Цэцэнгуаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.  

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Т.Цэцэнгуагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-11, хх-н 15-16/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 12/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7642 дугаартай дүгнэлт /хх-н 25/, Эд мөрийн баримтаар тооцсон 1 ш СД /ХХ-н 45/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 48-51/, монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, Гадаад паспортны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29, 30-31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Ж.М нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни таун хотхоны 830 дугаар байрны 71 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Цэцэнгуаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ж.Мг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Цэцэнгуатай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

     Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Цэцэнгуагын хохирогчоор өгсөн: “...гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал 04 цагийн үед нөхөр согтуу орж ирсэн. Тэгээд намайг болон манай хүүг сэргээгээд миний хүү болох Түшигзаяаг өрөөрүүгээ авч яваад унтчихсан. Ингээд өглөө 09 цагийн үед манай нөхөр дахин миний унтаж байгаа өрөөнд орж ирээд охиныгоо төгөлдөр хуурын дугуйланд хүргэж өгсөнгүй гээд уурласан. Ингээд тэр шалтгаанаас болоод хоорондоо маргалдсан бөгөөд намайг зодоод байхаар нь цагдаа дуудах гээд утсаа автал миний утсыг булаах гээд миний гар луу маш олон удаа цохисон. Ингээд би зугтаад ариун цэврийн өрөөнд орж цагдаа дуудсан. Миний гар 4 см гаруй хавдсан. Зүүн нүдний доор хэсэг улайж хавдсан. Зүүн даланд цус хурсан байсан. Мөн хоёр гарын шуу урагдаж хөхөрсөн. Миний нүүр рүү нэг удаа, чих рүү нэг удаа, нурууны араас маш олон удаа цохиж байсан. Би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Мгийн өгсөн: "...Би өмнөх өдөр нь нилээн ажилтай байж байгаад өглөө үүрээр 4 цагт гэртээ орж хоночихоод сэрээд цаг хартал 09 цаг өнгөрч байсан ба би хүүхдийн хичээл орох болчихсон байна хүргэж өгөхгүй юмуу гэдгээс бид хоёрын маргаан үүссэн. Тэгээд би хүүхэд хүргэж өгөхгүй юм уу гэтэл гэнэт над руу уурлаж аяга тавга хагалаад гал тогооны өрөө лүү орохоор нь би хутга авах гэж байна гэж бодоод гарыг нь бариад ор луу түлэхэд эхнэр цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд бариад авсан.” гэх мэдүүлэг /хх-н 50/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7642 дугаартай:

1. Т.Цэцэнгуагийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн мөр, зүүн дал, зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 25/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.Цэцэнгуагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.   

Шүүхээс шүүгдэгч Ж.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Т.Цэцэнгуа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 56/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.