| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/01806/И |
| Дугаар | 210/МА2026/01007 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/01007
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02845 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 213,814,311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* ХХК байгуулж, барилгын материалын эслэг эд ангийг зохион бүтээж 3 төрлийн оюуны өмчийн патент авч, композит арматурын төсөл санаачлан Засгийн газрын 888 төсөл шалгаруулж санхүүжүүлэх хөтөлбөрт орохоор бэлтгэж байхдаа *******той танилцсан. Тэрээр миний төслийн санхүүжилтийг 4 тэрбумаар Засгийн газраас гаргуулах, авсан зээлийг 2-2 тэрбумаар хувааж авах, мөн миний эзэмшлийн ******* ХХК-ийн 50 хувийг эзэмших, хувьцаа худалдан авсан үнийг дараа төлөхөөр бэлэглэснээр тохиролцон улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Төслийн санхүүжилт авахад 90,000,000 төгрөг яаралтай олоод өг гэхээр өөрийн орон сууц, автомашины 2 ширхэг зогсоолыг ******* ХХК болон ******* ХХК-д тус тус барьцаалан 90,000,000 төгрөгийн зээл авч *******ид 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Зээлээ төлөөгүйгээс би шүүхэд дуудагдан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас автомашины 2 зогсоолоор барьцааны үүрэг гүйцэтгүүлсэн. Уг 2 автомашины зогсоолыг үнэлүүлэхэд 40,255,816 төгрөг болсон. Мөн орон сууц барьцаалсан зээл 125,692,225 төгрөгийн гүйцэтгэлтэйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн.
1.2. 2017 оны 01 дүгээр сард ******* нь нэг компаниас их том авлагаа авч байгаа яг одоо шүүхийн тэмдэгтийн хураамж төлөх хэрэгтэй байна, авлагаа аваад чиний мөнгийг хүү, хувь, шагналын хамт өгье гэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүний өмнөөс 1,829,650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн.
1.3. Үүний дараа ах нь шүүхэд ялна, тэгээд ч би алтны компанитай, шүүх хурал гэж явсаар байгаад алтны компанийнхаа лицензийн төлбөрөө төлөөгүй хураагдах гээд байна гэж хэлээд 10,000,000 төгрөгийг миний найз болох бид хоёроос гуйж бэлнээр зээлдэж авсан. Би та надад энэ 2 зээл авснаа бичгээр мэдүүлж баталгаа гаргаж өг гэснээр ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 125,692,225 төгрөг, лицензийн 10,000,000 төгрөгийг авсан нь үнэн гэж гарын үсэг зурж тамга дарсан.
1.4. ******* нь ХХК-аас ******* ХХК-ийн 50 хувийн эзэмшигчийн хувиар 1 тэрбум төгрөгийн зээл авсан. Надад өгөх 183,806,495 төгрөгийн төлбөрөөс 158,000,000 төгрөг байна, нэг хүнд 29,75,000 төгрөгийн өртэй, заавал өгөхгүй бол болохгүй, чи 158,000,000 төгрөгөөс шилжүүлчих, үлдэгдэл өр төлбөр дээрээ нэмж төлнө гэсэн. Мөн ******* хамтрагчдаа бизнесийн зээл олгосон гэрээ хэрэгтэй байна гээд нотариат орж зээлийн гэрээ хийж 158,000,000 төгрөг өгсөн. Түүний гуйснаар 29,752,000 төгрөгийг гэдэг хүнд шилжүүлсэн.
1.5. *******ийн надад төлөх өр төлбөр нийт 213,814,311 төгрөг болсноос 158,000,000 төгрөгийг хасвал 55,814,311 төгрөг үлдсэн. Уг төлбөрийг төлөөгүй нас барсан. Түүний хүү ******* нь бидний хооронд хийсэн бизнесийн зээлийн гэрээ гэгч нь *******ийн банканд зарцуулалтаа зохистой харагдуулахаар хийсэн хийсвэр гэрээ, дүр исгэж хийсэн үйлдэл гэдгийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гарган намайг дахин өр төлбөрт оруулсан.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *******оос д гаргаж өгсөн өр төлөх мэдэгдлийн дагуу 135,692,225 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүний өмнөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,829,650 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 29,752,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 6,284,620 төгрөг, автомашины зогсоолын үнэ 40,255,816 төгрөг, нийт 213,814,311 төгрөгийг талийгаач *******ийн өвлөгч нар болох эхнэр *******, хүү *******, ******* нараас гаргуулах шаардлагаа тодруулж, хариуцагч нараас хувь тэнцүүлж, *******эс 71,271,437 төгрөг, *******эс 71,271,437 төгрөг, *******гаас 71,271,437 төгрөг тус бүр гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Болор-Эрдэнийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэлд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн огноо бүхий ХХК-аас иргэн д хандсан албан бичиг байх бөгөөд тухайн албан бичигт компанийн тэмдэг дарагджээ. нь ХХК-тай өмнө ямар харилцаатай байсан талаар мэдэхгүй, компаниас бусдад гаргасан баталгаа, албан харилцаанд хариуцлага хүлээх үндэслэлгүй. ХХК-ийн бичиг баримт, талийгаач аавын гарын үсэгтэй компанийн тэмдэг дарагдсан хоосон бланк баримтууд д хадгалагддаг байсан. Нэхэмжлэлд дурдсанаар аав зээл авсан бол зээлийн гэрээ байгуулаагүй, тухайн баталгаа баримт бичгийг нотариатаар гэрчлүүлээгүй зэргээс үзэхэд тухайн баримт үнэн бодит эсэхэд эргэлзэж байна. Миний аав ******* нь тай хамтран түүний үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж, хамтран ажиллах болсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ.
нь 2014 онд өөртөө зээл авч байсан талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан ба түүний 2014 оны авч байсан зээлийн үүрэг нь надад ямар хамааралтай талаар баримт байхгүй, цаг хугацааны хувьд олон жилийн зөрүүтэй, логик зөрчилтэй байна. өөрийн өмчлөлийн орон сууц болон автомашины зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад алдах гээд байна гэх шалтгаанаар ааваас 158,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн бөгөөд тухайн үед би болон ах ******* хамт байсан. нь ааваас 158,000,000 төгрөгийг зээлж авахдаа нотариатаар гэрчлүүлж, тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөө хүлээн авсан. Зээлийн үүрэгтэй холбоотой бидний хоорондын шүүхийн маргааны явцад тухайн мөнгийг хүлээж аваагүй гэж мэлзэж энэ тухайгаа шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн. Гэтэл 158,000,000 төгрөгийг ааваас зээлж авч байсан гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрөх болсон. Нэхэмжлэгчийг нэхэмжилж буй 213,814,311 төгрөг ямар тооцооллоор гарсан, үүнийг төлөх үүрэгтэй болох нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар дүү ******* шүүхэд хандсан. Маргаан 2024 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. нь нэхэмжлэлдээ 158,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь банкинд үзүүлэх зорилгоор дүр үзүүлж байгуулсан хуурамч гэрээ, 158,000,000 төгрөгийг бодитоор аваагүй гэх агуулгаар тайлбарласан боловч 158,000,000 төгрөгөөс өөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж бодитоор авсан мөнгөө давхардуулж нэхсэн мэт ойлгогдохгүй зүйл бичжээ.
нь өөрөө бусдаас авсан зээл, өөртөө зарцуулсан бусад мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Аав маань С.Тулгыг залилан мэхлээд хохироосон бол тухайн үед хуулийн байгууллагад хандах байсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгөтэй холбоотой асуудал одоогоос 10 гаруй жилийн өмнө болсон аавыг минь байхад чимээгүй байснаа мэдэгдэл гэх бичиг гаргаж ирээд мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
нь одоогоос 10 гаруй жилийн өмнө *******-аас авсан зээлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн бусад нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд ямар учир холбогдолтой болохыг ч сайн ойлгосонгүй. Миний хувьд С.Тулгыг таних боловч нэхэмжлэлд дурдсан мөнгө санхүүгийн холбоотой асуудлыг сайн мэдэхгүй, олон жилийн дараа надад хамаагүй шаардлага, нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 135,692,225 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 78,122,086 төгрөгийн шаардлагыг, хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,227,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 836,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
******* нь Засгийн газрын 888 хөтөлбөрт орох төслийн 4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах барьцаа төлбөр гэж надаас 90,000,000 төгрөг зээлж аваад зориулалтын дагуу ашиглаагүй өөрийн өр төлбөрийг барагдуулж хувьдаа завшсан. Уг мөнгийг олохын тулд миний бие өөрийн орон сууцаа 70,000,000 төгрөг, автомашины хоёр гараашийг 20,000,000 төгрөгөөр зээлийн барьцаанд тавьсан. ******* зээлээ эргэж төлөөгүй, зээлээр амласан санхүүжилт гараагүй бөгөөд миний орон сууц барьцааны төлбөр, хүү, торгуулийн хамт 125,692,225 төгрөгийн барьцаа төлбөрийн үүрэг гүйцэтгэлтэйгээр шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн. Би орон сууцаа барьцаалснаас хойш 3 жилийн дараа их хэмжээний хүү торгууль бүхий дээрх 125,692,225 төгрөгийг төлж орон гэрээ эргүүлж авсан. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн энэхүү ажиллагааны зардалд 6,284,620 төгрөг төлсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэлд дурдсан 135,692,225 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал болох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлсөн 6,284,620 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй орхисон нь хуульд нийцээгүй.
Мөн 20,000,000 төгрөгийн барьцаанд өгсөн авто машины 2 гараашаа авч чадалгүй ББСБ-д хураалган эд хөрөнгийн алдагдал хүлээсэн. Авто машины 2 гараашийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр тогтоосон 40,255,816 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Гэтэл шүүх 40,255,816 төгрөгийг хангах үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Төсөл санхүүжүүлэхээр авсан зээлээ хувьдаа завшиж, эргэж төлөөгүй үүргээ зөрчсөн зээлдэгчийн буруугаас зээлдүүлэгч миний бие эд хөрөнгийн алдагдал хүлээж байхад хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хангахгүй орхих нь хууль бус юм.
*******ийн гуйлтаар түүний өмнөөс улсын тэмдэгтийн хураамж 1,829,650 төгрөг, иргэн т 29,752,000 төгрөг тус тус өөрөөс гарган төлбөрийг өөрийн биеэр банканд төлсөн бөгөөд энэ тухай банкны орлогын мэдүүлэг бүхий баримтыг гаргасан байхад эдгээр төлбөрийг талийгаач ******* төлөх байсан өр гэх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт эдгээр төлбөрийг талийгаач ******* төлөх байсан өр биш гэх баримт ч бас байхгүй. *******ийн өвийг хүлээн авагч үр хүүхдүүд нь талийгч эцгийн төлөх өр биш гэж маргаагүй. Хэрэв эдгээр төлбөр нь миний болон хэн нэгний төлөх ёстой өр төлбөр байсан бол Мижиддоржоос төлбөрт гэж гүйлгээ хийх шаардлагагүй байсан. Гэвч шүүх *******ийн өмнөөс түүний өр төлбөрийг барагдуулж хохирсныг батлах нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд оролцогч талууд хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран нотлох баримтад үзлэг хийлгэн, гэрчийн мэдүүлэг авах зэргээр шүүгчийн бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлэх ажиллагаа явуулаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн хүү болон торгууль нэмэгдэж нийт 125,692,225 төгрөг болсон гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх нь *******ид зээл олгосон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 135,692,225 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. ******* нь д өгсөн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн мэдэгдэл гэх баримтыг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд хүү, торгууль зэргийг тохиролцоогүй ба нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх ямар шалтгааны улмаас хүү, торгуулийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэжээ.
8. Хариуцагч ******* давж заалдах гомдлын агуулга:
8.1. Шүүхийн шийдвэрт ...******* нь амьд ахуйдаа тай хамтран ажиллаж байсан үйл баримтаа дурдаж, улмаар түүнд төлөх төлбөрийг дээрх мэдэгдэл бүхий баримтад нэг бүрчлэн бичсэн..., иймд нэхэмжлэгчийн шаардлагаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэлд дурдсан үнийн дүн 135,692,225 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй... гэжээ. нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн огноо бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус баримтад ******* хувьдаа авч зарцуулсан мөнгийг миний аав ******* авсан мэт агуулга дурдагдсан.
Уг баримтыг үйлдсэн гэх хугацаанаас ердөө 2 сарын дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нь миний аав *******оос 158,000,000 төгрөгийг зээлж авахдаа бичгээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөө 158,000,000 төгрөгийг миний ааваас хүлээн авсан. Хэрэв миний аав ******* нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр д мөнгө төлөх үүрэгтэй байсан бол нь өрөө нэхэж авахгүйгээр миний ааваас хүүтэй мөнгө зээлж авсан байдлаас үзвэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт илт худал гэдэг нь ойлгомжтой, мөн компанийн нэр дурдаж, тамга дарагдсан байхад иргэнээс гаргаж өгсөн баримт гэж буруу дүгнэсэн.
8.2. нь шүүхэд нийт 213,814,311 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, гурван хариуцагчаас хувь тэнцүүлж хувааж нэхэмжилж байгаа талаар тайлбарласан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр ******* надаас 135,692,225 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь *******оос 135,692,225 төгрөгийг яагаад авах ёстой гэдгээ ч тодорхой ойлгомжтой тайлбарлаж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч нь 125,692,225 төгрөгийн талаар тайлбарлаж байна. Тухайн үед ******* нь яаралтай мөнгөний шаардлага гарсан гэж тайлбарлан нэхэмжлэгчээс 90,000,000 төгрөгийг зээлж авсан. нь өөрийн орон сууц болон 2 авто зогсоолыг барьцаанд тавьж *******ид 90,000,000 төгрөгийг зээлсэн. ******* нь уг төлбөрийг төлж барагдуулна гэж бичиг үйлдэж, гарын үсгээ зурж тамга тэмдэг дарсан. Гэтэл тэрээр өр төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гарч 125,692,225 төгрөгийн асуудал үүссэн.
Хэрэгт *******ийн мэдэгдэл гэх гарчигтай төлбөр барагдуулах баримт авагдсан бөгөөд уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тухайн үйл баримтад маргахгүй бөгөөд хариуцагч нь ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй. ******* эзэмшлийн 2 авто зогсоолыг хурааж авсан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг үнэлүүлсэн. Энэ талаарх үйл баримтын тайлбар хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй, анхаарч үзээгүй. Уг хэрэгт 3 тэмдэгтийн хураамж болох 78,000,000 төгрөгийн асуудал байдаг бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан өр төлөх мэдэгдлийн дагуу төлөх 135,692,225 төгрөг, нас барагч *******ийн өмнөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,829,650 төгрөг, т төлсөн 29,752,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 6,284,620 төгрөг, автомашины зогсоолын үнэ 40,255,816 төгрөг, нийт 213,814,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нь 80,000,000 төгрөгийг сарын үндсэн хүү 5 хувь, хөнгөлөлттэй хүү 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч, зээлийн барьцаанд ****** тоот 165 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. /хх-ийн 50-57 тал/
3.2. Мөн ******* ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нь 12,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авч, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр /17041/ хд-66 дугаар байр, зоорийн давхрын 4 болон 5 тоот автомашины зогсоолыг барьцаалсан. /хх-ийн 37-49 тал/
3.3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 172 дугаартай захирамжаар *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 5,380,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 476,000 төгрөг, шүүхэд гаргаж өгөх материалыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 18,500 төрөг, нийт 17,874,500 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд 17,874,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 203-205 тал/
3.4. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 ширхэг автомашины зогсоолыг төлбөр авагчид шилжүүлснээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон. /хх-ийн 25-29 тал/
3.5. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэж, автомашины зогсоол нэг бүрийн үнийг 20,127,908 төгрөгөөр үнэлсэн баримтыг шүүхэд гаргасан байна./хх-ийн 30-33 тал/
3.6. Хэргийн 58 дугаар талд ын бичсэн мэдүүлэг гэх баримт авагдсан. Уг баримтад Марта миний бие өөрийн найз болон хамтрагч ******* хамтаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр талийгаач *******ид 10,000,000 төгрөг зээлүүлсэн нь үнэн болно. Тухайн үед ******* нь ХХК-ийн лицензийн төлбөрийг төлнө удахгүй тус компанийн үйл ажиллагааны орлогоос төлж барагдуулна гэж тус зээлийг авсан. бид хоёрын дунд өр авлага байхгүй. Цаашид тус зээлийн авлагыг нь нэхэмжилнэ. Шаардлагатай гэж үзвэл гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байна гэжээ.
3.7. Хэргийн 21-23 дугаар талд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,829,650 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд *******-с улсын тэмдэгтийн хураамж гэх утгатайгаар, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дахь ын эзэмшлийн тоот дансанд 29,752,000 төгрөгийг *******-с төлбөр 94040990 гэх утгатайгаар, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот дансанд 6,284,620 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн төлбөр с.тулга гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн баримт байна.
3.8. *******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн д мэдэгдэл гаргах нь гэх баримтад ... 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 888 төсөл дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байсны хүрээнд өөрийн эзэмшлийн ****** ХХК-ийн үйлдвэрийн барилгын объект болон тоног төхөөрөмжийг ******* ХХК-ийн төсөлд зориулж арилжааны банкны зээлийн барьцааг хангуулах нөхцөлтэй харилцан тохиролцож 90,000,000 төгрөг бэлнээр зээлж авсан нь үнэн болно. нь надад зээл өгөхийн тулд өөрийн орон сууц болон зоорийн давхрын авто зогсоолуудаа барьцаалж зээл авч өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус зээл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 125,692,225 төгрөгийн үүрэг гүйцэтгүүлэхээр шилжсэн байгааг мэдэж байгаа бөгөөд уг мөнгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус мөнгийг ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос нэн яаралтай төлж барагдуулан иргэн С.Тулгыг хохиролгүй болгохыг үүгээр мэдэгдэж байна. Мөн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ХХК-ийн лицензийн төлбөр төлөхийн тулд болон нараас 10,000,000 төгрөг зээлж байгаа бөгөөд мөн яаралтай төлж барагдуулна гэжээ.
4. Нас барагч *******, ******* нар нь 1978 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас *******, ****** нар төрсөн, түүний хүүхдүүд юм байна. ******* 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагч *******ийн эхнэр *******, түүний хүүхдүүд болох *******, М.Болд-Эрдэнэ нар хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
4.1. Хариуцагч *******, ******* нар өв хүлээн авахаас татгалзсан, харин хариуцагч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн Ланд ровер дефендер маркийн автомашины өмчлөх эрх, мөн өдрийн 13 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 33.34 хувь бусад 334 ширхэг хувьцааг эзэмших эрх, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр иргэн ****** байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргах шаардах эрх, мөн өдрийн 16 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр иргэн тай 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах, нэхэмжлэл гаргах шаардах эрхийг тус тус өвлөн авсан байна. /хх-ийн 6-10, 146-149, 152-154, 161-163/
4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч үндсэн зээл 158,000,000 төгрөг, зээлийн хүү 41,712,000 төрөг, алданги 39,500,000 төгрөг, нийт 239,212,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 120-123/
4.3. Дээрх шүүхийн шийдвэрт ...******* болон нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч зээлийн үүргийг шаардах эрхтэй, харин хариуцагч гаргасан сөрөг шаардлагын тухайд нэхэмжлэгч ******* дангаар хариуцвал зохих этгээд биш байх тул шүүх сөрөг шаардлагын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Хариуцагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгтэй холбоотой шаардлагаа холбогдох этгээдүүдэд гаргах, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
4.4. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. гэж, мөн хуулийн 535 дугаар зүйлд өвлөгчийн хариуцлагын талаар заахдаа хуулийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. гэж заасан.
4.5. Нас барагч *******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн баримтад ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг гүйцэтгүүлэхээр шилжсэн 125,692,225 төгрөг, болон нараас зээлсэн 10,000,000 төгрөг, нийт 135,692,225 төгрөг төлөхийг зөвшөөрч гарын үсгээ зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
4.6. Дээрх баримтад компанийн тамга дарсан байх боловч уг баримтын агуулгаас үзвэл нас барагч ******* нь нэхэмжлэгч д 135,692,225 төгрөгийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нас барагч *******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн баримтаар нэхэмжлэгч ******* зүгээс ******* ХХК-аас 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлж өгсөн мөнгөн хөрөнгийг, ******* ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлж өгсөн мөнгөн хөрөнгийг, ас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлж өгсөн мөнгөн хөрөнгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нас барагч *******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн баримтад хүлээсэн үүргийг өвлөгч буюу хариуцагч *******эс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ. Иймд хариуцагчийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, тухайн баталгаа гэх баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй, талийгаач аавын гарын үсэгтэй компанийн тэмдэг дарагдсан хоосон бланк нэхэмжлэгчид хадгалддаг байсан учраас баталгааны баримтад компанийн тамга дарагдсан байгаа нь эргэлзээтэй байна гэх тайлбар, татгалзал болон давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч *******эс 71,271,437 төрөг, хариуцагч *******эс 71,271,437 төрөг, хариуцагч *******гаас 71,271,437 төрөг тус тус гаргуулахаар шаардсан байхад шүүх хариуцагч *******эс 135,692,225 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийцүүлэн хариуцагч ****** 71,271,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагч М.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангав.
6. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
7. Нэхэмжлэгч нь нас барагч *******ийн өмнөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,829,650 төгрөг, т төлсөн 29,752,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 6,284,620 төгрөг, авто машины зогсоолын үнэ 40,255,816 төгрөг, нийт 78,122,086 төгрөгийн өвлүүлэгчийн үүргийг өвлөгч нараас гаргуулна гэж тодорхойлсон.
7.1. Нэхэмжлэгч нь нас барагч *******ийн өмнөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,829,650 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 29,752,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 6,284,620 төгрөг төлсөн, мөн автомашины зогсоолын үнэлгээ 40,255,816 төгрөг болсон гэх баримтууд гаргасан боловч энэ талаарх нас барагчийн хүсэл зориг тодорхой бус байгаа нөхцөлд эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 78,122,086 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт зааснаар болгож хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хуваарилалтыг өөрчлөн, хариуцагч М.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 71,271,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлээс үлдэх 142,542,874 төгрөг болон хариуцагч *******, ******* нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...836,411 гэснийг ...514,307 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 548,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болор-Эрдэнийн төлсөн 836,412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ