| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1215/Э |
| Дугаар | 1363 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1363
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд, улсын яллагч Н.Гэрэлмаа, өсвөр насны шүүгдэгч д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Дариймаа, тэдгээрийн өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02045 0924 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Г.Днь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн автобусны буудлын орчим найз Долгионыг өмнө зодсон гэх шалтгаанаар Э.Батмандахын нүүрэнд цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Дмэдүүлэхдээ: ”..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-4/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Э.Батмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-8, 32/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Долгионоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 3874 дугаартай дүгнэлт /хх-н 12/, Г.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 16/, Г.Доржжодовын сургуулийн тодорхойлолт /хх 17/, Г.Д оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 18/ мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар Г.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас өсвөр насны шүүгдэгч Г.Днь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн автобусны буудлын орчим найз Долгионыг өмнө зодсон гэх шалтгаанаар Э.Батмандахын нүүрэнд цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Днь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн автобусны буудлын орчим найз Долгионыг өмнө зодсон гэх шалтгаанаар Э.Батмандахын нүүрэнд цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Б өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө би найз Долгионд өөрийн 40 000 төгрөгөө өгөөд хамт найз Билгүүний гэрт хоносон юм. Өглөө босоход Долгион нь явахдаа миний хадгалуулсан байсан 40 000 төгрөгийг буцааж өгөөгүй дээрээс нь манай найз Билгүүний Самсунг Галакси Айс маркийн утсыг аваад явсан. Өдөр нь Долгион нь өөрийн ээжийн утаснаас манай найз Билгүүн рүү залгаад ярихаар нь би Долгионоос мөнгөө аваад хзрээд ирээч гэж хэлсэн. Орой 22 цагийн орчим Билгүүний гэрт Долгион нь өөрийн найз гэх бандитай орж ирсэн бөгөөд зогсож байснаа гарч явснаа Билгүүнийг гаднаас дуудаад байсан. Намайг гараад очтол тэр үл таних эрэгтэй цохих гэхээр нь би доошоо суутал нүүр лүү өшиглөөд дээрээс дэвссэн. Тэгээд би найз Билгүүнийг дуудтал Билгүүн хутга барин гарч ирээд улмаар Долгион тэр залуу 2 зугтаагаад явсан. Долгтон бол намайг өшиглөсөн. Тэр 2 хамт намайг зодсон. Намайг зодсон шалтгааныг нь мэдэхгүй. Нөгөө хүүхдийх нь ярьж байгаагаар бол намайг Долгионыг зодсон гэж ойлгосон гэсэн. Нүүр хавдаж, хамрын яс хугарсан, чих өвчинтэй, нүдний ухархайн яс хугарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Нөгөө хүүхдийг огт танихгүй утас нь 94625750 гэж байна билээ. Байгалмаагийн Долгион 17 настай. Гэр нь Баянгол дүүргийн 17-р хороо 41-р байр 90 тоотод байдаг бөгөөд энэ хаяган дээрээ байхгүй одоогоор 1-р хороололд 32-р байрны 12 дугаар орц, 3 давхарт байдаг. Ээж, 3 дүү, хойд аавын хамт амьдардаг юм. Би өөрийн мөнгийг хадгалуулсан байсан. Ямар нэгэн шалтгаангүй ирээд зодсон. Хэрэг болох үед Билгүүн л байсан. Ээжийх нь утас 88509944 гэж байгаа. Долгионтой 99620305 Байгалмаа гэсэн хүний утсаар холбогдох боломжтой. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг / хх-н 5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Батмандахын дахин өгсөн: “ ...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 21.00-22.00 цагийн үед найз Д.Өлзийбаярын гэрт байж байхад гаднаас Байгалмаагийн Долгион үл таних хүүхдийн хамт орж ирсэн. Тэр 2 орж ирээд зогсож байснаа гараад явсан. Удалгүй цонх тогшоод Долгион Өлзийбуяныг дуудсан. Би Өлзийбуяныг дуудахаар нь Өлзийбуяныг гэрээс нь гаргалгүй би гараад очсон. Би хашааны хаалганы гадаа гараад иртэл Долгионы дагуулж ирсэн хүүхэд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиход би газар унасан. Газар унасны дараа миний нүүр лүү нөгөө танихгүй хүүхэд 3-4 удаа өшиглөсөн. Намайг зодсоныхоо дараа яваад өгсөн. Намайг үл таних эрэгтэй хүүхэд зодож байхад нь би Өлзийбуяныг орилж дуудсан. Тэгсэн Өлзийбуян хутга барьж гарч ирээд тэр 2-г айлгаад намайг салгаж авсан. Долгионы дагуулж ирсэн танихгүй хүүхэд миний биед гэмтэл учруулсан. Долгион миний нүүр лүү өшиглөсөн зүйл байхгүй. Харин хөл рүү нэг удаа өшиглөсөн. Харин үл таних хүүхэд миний нүүр лүү өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, санал нийлж байна. Миний биед үл таних хүүхэд халдахыг Долгион харсан. Өөр хүн хараагүй. Өлзийбуян сүүлд гарч ирсэн болохоор хараагүй байх гэж бодож байна. Өөр ямар нэгэн хүн хараагүй. Би энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулмаар байна. Би гомдолтой. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. " гэх мэдүүлэг /хх-н 7/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Батмандахын өгсөн: “...Найзууд болон гэрийнхэн нь Билгүүн гэж дууддаг. Гэвч иргэний үнэмлэх дээр Өлзийбуян гэдэг нэртэй. Иймд Өлзийбуян, Билгүүн гэсэн нь нэг хүний нэр юм. Миний биед Доржзодов гэмтэл учруулсан. Би өмнө нь Долгионыг зодоогүй. Долгион миний багын найз. 2019 оны 3 сарын 17-ны орой Долгион миний мөнгийг Өлзийбуяны утастай унтаж байхад аваад явсан. Би маргааш Долгион луу утасдаж мөнгө авмаар байна гэж хэлэхэд удахгүй очлоо гэж хэлээд ирэхдээ Ддагуулан ирсэн. Түүнээс биш бид хоёрт ямар нэгэн муудалцах асуудал байхгүй. Сүүлд Доржзодовын ээж надад Долгион албаар Д дагуулан ирж зодуулсан гэсэн яагаад гэвэл намайг дээрэлхээд байдаг Д хэлээд намайг зодуулсан байсан. Эмчилгээнд гаргасан зардлын баримт байгаа. Прокурорын шатанд өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” Гэх мэдүүлэг /хх 32/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Д өгсөн: "...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад миний найз Долгион нүүр номын чатаар 3 дугаар эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид 3-р эмнэлгийн хажууд буюу миний сурдаг сургууль дээр уулзсан. Бид 2 уулзахад Долгион надад өчигдөр намайг 2 хүүхэд нийлж зодсон. 2-лаа одоо очиж намайг зодсон хүүхдүүдийг зодоё гэж хэлсэн. Би хариу хэлээгүй байж байхад Долгионтой уулзах гээд автобусны буудал дээр явж байхад би ангийнхаа хүүхэд Билгүүнтэй тааралдаад бид хоёр хамтдаа Долгионтой уулзсан. Билгүүн Долгион бид хоёрын яриан дундуур орж ирээд чи тийшээ яваад хэрэггүй гэж хэлсэн. Намайг шордсоор байгаад аваад явсан. Билгүүн сургуулийн хажууд үлдсэн. Долгион бид хоёр Дарь-Эхэд ирсэн. Долгион намайг дагуулаад намайг зодсон хүүхдүүдийн гэр нь энэ гэж зааж өгөөд бид хоёр нэг нийтийн байр луу орсон. Бид хоёр нийтийн байрны нэг өрөө лүү ороход уг өрөөнд 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэд баж байсан. Долгион 5 хүний нэгэнтэй буюу Батмандахтай юм яриад байхаар нь дуудаж өрөөнөөс гаргаад энэ 2 эрэгтэй мөн юмуу гэж асуухад Долгион надад мөн гэж хариу хэлсэн. Долгион буцаж ороод гаргаад ирье гээд ганцаараа өрөө лүү нь ороод удалгүй Батмандахыг дагуулаад гараад ирсэн. Би тухайн үед Долгионыг хүлээгээд хашааны хаалган дээр зогсож байсан ба Батмандахыг дагуулаад гараад ирэхээр нь Батмандахыг би шууд үгийн зөрүүгүй гараараа нүүр лүү нь 1 удаа цохьсон. Тэр үед Батмандах газар унасан. Газар унасных нь дараа Долгион нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Батмандахыг өшиглөснийхөө дараа энэ биш гэж хэлсэн. Яг тэгэж хэлсний дараа Батмандахын гэрт байсан үлдсэн нэг банди нь гарч ирээд бид 2-луу шууд хутга барьж дайрсан. Бид 2 хутга барьж дайрсан хүнтэй ямар нэгэн зодоон цохион хийлгүй яваад өгсөн. Хутга барьж дайрсан залуутай юм яриад зогсож байхад дотроос нэг охин гарч ирээд хутга барьж дайрсан бандийг аваад орсон. Тэр бандийг орсны дараа Батмандах хажууд хүрч ирээд би Долгионыг зодоогүй, бид хоёр багын найзууд гэж хэлсэн. Би Батмандахаас уучлал гуйгаад гар бариад салаад явсан. Батмандах надтай яриад зогсож байхад Батмандахын хамарнаас цус гарсан, хамраа дараад зогсож байсан. Надад хэлэхдээ миний хамар урьд нь гэмтэлтэй байсан гэж хэлсэн. Батмандахын хамарнаас намайг цохисны дараа цус гарсан уу эсвэл Долгионыг цохисны дараа цус гарсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Би хохирлыг нь барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-н 8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Долгионы өгсөн: " ...Би Батмандахтай бол маргалдаагүй. Харин Билгүүнтэй маргалдсан. Тэр өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз Доржжодовтой уулзаад бид хоёр Батманданхтай уулзахаар болоод Батмандахын гэрт ирсэн. Батмандахын гэрт ирсэн чинь Билгүүнээ байж байсан. Доржзодов Билгүүнийг дуудчих гэж хэлсэн чинь Батмандах гэрээсээ гараал иртэл Доржзодов хашааны үүдэнд Батмандахын нүүр лүү цохиод авсан. Батмандах доошоогоо суусан. Тэр үед Доржзодов үсдэж аваад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Би хажуунаас нь ороод хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед Билгүүнээ цаанаас хутга барьж гарч ирээд бид 2 луу дайрахаар нь би Билгүүнээг зогсоогоод байж байхад Маргад гэдэг охин гарч ирээд Билгүүнээг аваад орсон. Харин Батмандахын хамарнаас цус гарсан байсан. Үүний дараа бид нар эвлэрээд салсан..." гэх мэдүүлэг /хх-н 9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3874 дугаартай:
1.Э.Батмандахад хамарын нурууны хугарал, баруун хэнгэргэнд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн өгсөн: “...Э.Батмандахын баруун нүдний ухархайн дотор хана 1,8 см, өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.3 см гүн зузаан цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх33/
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Д хохирогч Э.Батмандахын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Өсвөр насны хохирогч Э.Батмандахын хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Отгонд 1.275.000 төгрөг төлж, хохирогч гомдол саналгүй гэх баримт хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэв.