| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0789/Э |
| Дугаар | 795 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 795
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00135 1014 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Т,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байр 24 тоот иргэн Ж.Сугармаагийн гэрээс түүний түрийвч, монетон бөгжтэй цүнх, ноолууран өмд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сугармаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-7, 21-23, 70-72/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Идэрмөрөнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 26-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 40-41/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Тгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Н.Гэрэлмаагаас Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байр 24 тоот иргэн Ж.Сугармаагийн гэрээс түүний түрийвч, монетон бөгжтэй цүнх, ноолууран өмд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Тг 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Ж.Сугармаагийн гэрээс эд зүйлс хулгайлан авч бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Сугармаагийн өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуудлагын жолооч гэх залуу миний машиныг байрлуулчихаад бид 4 манай гэр рүү орцгоосон. Бид 4 манайд ороод 1 шил пиво хувааж уусан юм. Тэр 3 явлаа гээд явцгаасан. 5-аад минутын дараа Улаанбаатар паласын хамгаалагч гэх залуу манай хаалга тогшоод надад хонох газар байхгүй байна гэсэн юм. Өглөө босоод харахад миний гар цүнх бас шинээр худалдаж авсан ноолууран өмд байхгүй алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 21-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Булгантамирын өгсөн: "... барилгын засал хийдэг залуу барилгаас юм гаргаад хашаа давуулаад шидчихлээ гээд 1 давхарт няравт хэлснийг би мэдээгүй байж байгаад орой мэдээд нярав залуутай Түмэннаст хотхоны хяналтын камерыг маргааш өглөө нь шүүж үзсэн юм. Камер шүүж үзхэхэд манайд сангийн ажил хийдэг Өөдөс гэх залуугийн явж байгаа нь яг бичигдсэн байсан. Урьд өдөр нь уг залуу надаас 200 метрийг зарлагадуулаад авсан. Уг зүйлээ хулгайлсан байх гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх-н 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Тгийн өгсөн: “...3 цаг өнгөрч баар хаагаад хүмүүсээ гаргаад байж байхад нөгөө эмэгтэй намайг дуудаад дуудлагын жолооч байна уу олоод өг гэхээр нь би таксинд явдаг ахыг дуудлагын жолоочоор явах уу гээд тэр ах явахаар болсон. Тэгээд жолооч олж өгөөд байж байтал нөгөө эмэгтэй намайг хамт явъя гээд байхаар нь цуг явахаар болсон. Тэгээд 3 эмэгтэй 2 залуу бид нар модны 2-н тэнд байдаг Ром гэх караоке орсон. Тэгээд тэрнээсээ гараад Сугармаа эгчийн гэр рүү явсан. Би гэрээс нь гарахдаа цүнхийг нь аваад гарсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 74-75/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй /хх-н 78, 81/ гэсэн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.