| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1141/Э |
| Дугаар | 1172 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 1172
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Ч.Батбаяр, шүүгдэгч Ц.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 02348 1425 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Д,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Днь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 18-494-4 тоотод оршин суух иргэн А.Нэргүйг гэрт байхдаа ханын шүүгээнд байсан монетон бөгж, гинж, ээмэг, бэлэн 50.000 төгрөгийг хулгайлж, 446.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дмэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Нэргүйн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 23, 25-26/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Баярмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Алтансанаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 37-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 56-65/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Дарханбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 92/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Ц.Днь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 18-494-4 тоотод оршин суух иргэн А.Нэргүйгийн гэрт байхдаа ханын шүүгээнд байсан монетон бөгж, гинж, ээмэг, бэлэн 50.000 төгрөгийг хулгайлж, 446.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Нэргүйгийн гэрт байхдаа монетон бөгж, гинж, ээмэг болон бэлэн 50.000 төгрөгийг хулгайлж, нийт 446.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Нэргүйгийн өгсөн: "... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Да хүрээ" техникийн зах дээр ажлаа хийж байхад 09 цагийн үед миний танил дүү Ц.Дирээд гэрийнхээ түлхүүрийг өгөөч би хоол хийж идчихээд жоохон амраадахъя гэсэн. Тэгэхээр нь би “за тэг” гээд гэрийнхээ 1 ширхэг цагаан түлхүүрийг Дарханбаярт өгсөн. Орой ажлаа тараад гэрт очиход манай гэрт хүн байхгүй гэр цоожтой байсан. Тэгээд би өөрт байсан илүү түлхүүрээр гэртээ ороод гадагшаа гарах гээд цагаан өнгийн хоёр тийшээ дэлгэгдэж онгойдог модон шкафны голын давцан дээр байдаг улаан өнгийн гялгар уутанд хүүхдийн медалны доор байдаг ээмэг бөгж хийдэг бор өнгийн жижиг хайрцгийг нээж үзсэн чинь миний зүүдэг монетон гинж, ээмэг, бөгж байхгүй хулгай аваад явчихсан байсан. Мөн манай охины хувцас хийдэг бор өнгийн чемодан дотор байсан 50.000 төгрөг хулгайд алдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би Дарханбаярыг хэдэн оноос таньдаг болсноо сайн санахгүй байна. Монгол шилтгээнд хамгаалагч хийж байхад нь танилцаж байсан. Миний монетон бөгж, ээмэг, гинжийг Дарханбаяр хулгай хийж авсан талаар цагдаа дээр очоод хэлсэн. Би өөрийн зүүдэг байсан монетон ээмэг, бөгж, гинж зэрэг 3 хослол байсан. Би “Нарантуул” ОУХТ-өөс гинжийг нь 600.000 төгрөг, ээмэг 450.000 төгрөг, бөгжийг нь 250.000 төгрөгөөр нийт 1.300.000 төгрөгөөр авч байсан. Манай гэрээс Дарханбаяр өөр эд зүйл хулгай хийгээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Д өгсөн: "... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Да Хүрээ техникийн зах дээр Нэргүйн ажил дээр очоод гэрийн түлхүүрийг нь аваад танайд жоохон амраадхая гэсэн. Тэгсэн чинь Нэргүй тэг гээд 1 ширхэг цагаан түлхүүр өгсөн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудал дээр буугаад Нэргүйн гэрт очоод зурагт үзээд амарч байгаад шаргал өнгийн хувцасны шкафыг онгойлгож үзсэн чинь эмэгтэй хүний монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, 50.000 төгрөг байхаар нь би аваад гэрээс нь гарч явсан. Байшингийн түлхүүрийг нь үүдний гишгүүр доор хийгээд явсан. Би Шар хадны 2-ын автобусны хойд талын буудал дээр танихгүй явуулын эмэгтэй хүнд гуйж байгаад 450.000 төгрөгөөр зарчихсан. Тэндээсээ Хан-Уул дүүргийн 120 мянгатад байдаг гэр рүүгээ явсан. Миний баруун хөл өвддөг ясны сүрьеэтэй эм авах мөнгөгүй болчихоод хулгай хийсэн. Тэр мөнгөөрөө эм ойр зуурын юм авсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би монетон ээмэг, гинж, бөгж, 50.000 төгрөг зэрэг эд зүйл авсан нийт 446.900 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Би ажил хийж байгаад мөнгийг нь Нэргүйд буцааж өгнө..." гэх мэдүүлэг /хх-н 92/,
"Дамно" ХХК нь 396.900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-н 37-38/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Догдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч А.Нэргүй “Миний бие Ц.Д гомдол саналгүй, 450.000 хүлээн авсан.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн /хх-н 110/ байх тул шүүгдэгч Ц.Дарханбаярыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.