Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2026/00004

 

 

2026            03            03                                                204/МА2026/00006 

 

 

Н.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 146/ШШ2026/00007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Т-т холбогдох,

Гэм хорын хохирол нийт 10,028,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л.Т-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

            2. Н.Ж  нь Л.Т-т холбогдуулан миний өмчлөлийн ... УБЕ улсын дугаартай автомашины хажуу талаас ... ӨВХ улсын дугаартай автомашин мөргөж хохирол учруулсанд Л.Төгөлдөр буруутай болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр гэм хорын хохирол нийт 10,028,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Л.Т эс зөвшөөрч осол гарах үед Н.Ж-ийн автомашиныг жолоодож явсан Ч.С болон замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй байгууллага хохирлыг хамтран хариуцах ёстой, мөн хохирлын баримтууд үндэслэлгүй, үнэн бодит бус гэж маргажээ.

            3. Анхан шатны шүүхийн шүүгч 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 146/ШЗ2026/00055 дугаар захирамж гарган, Л.Т-т 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн материал танилцуулан гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

            Үүний дараа Л.Т өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сар 09-ний өдрийн 146/ШЗ2026/00071 дүгээр захирамжаар “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 752.1-д зааснаар ... тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлана шийдвэрлэнэ... гэж, 75дугаар зүйлийн 752.2-т зааснаар зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй... гэж тус тус хуульчилсан. Гэтэл хариуцагч Л.Т нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хуульд заасан хугацаанд тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй байна ... ” гэж дүгнэн тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ.

            4. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангасан нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлана шийдвэрлэнэ.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 753.3 дахь хэсэгт нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална гээд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолын 03 дугаар хавсралтаар шинэчлэн баталж, энэхүү тогтоолыг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөж байна.

Энэхүү тогтоолын хавсралтын 3.5 дахь хэсэгт зааснаар “хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй” гэдгийг зохигчид уншуулж танилцуулан бүрэн гүйцэд ойлгосон болохыг баталгаажуулан гарын үсэг зуруулан, огноог бичүүлэх ёстой.

            Гэтэл анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг зохигчид уншуулж танилцуулан бүрэн гүйцэд ойлгосон болохыг баталгаажуулан гарын үсэг зуруулан, огноог бичүүлээгүйгээс /хх-ийн 31, 32/ Л.Төгөлдөрийг эрхээр хангасан гэж дүгнэх үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна.

            Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах нь хүний баталгаатай эдлэх эрхийн нэг бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хориглох нь хуульд нийцэхгүй тул анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэх Л.Т-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146/ШШ2026/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Л.Т-өөс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,398 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146/ШШ2026/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Л.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,398 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                          ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

                                                                                                             Л.НЯМДОРЖ