Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1171

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А, улсын яллагч Т.М, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ухолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05519 1971 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.У, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Унь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Умэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-13/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.Өлзий-Оршихоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Хүнбишээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8008 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх29/, IT med эмнэлгийн дүрс оношлогооны төвийн компьютер томографийн шинжилгээ /хх-33/, эмчилгээний төлбөр тооцооны тасалбар /хх-35-37, 41-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-65-66, 164-165/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Г.Унь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.       

Шүүхээс шүүгдэгч Г.У 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Өлзий-Оршихын өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 75-73 дугаартай албаны автобустай “Е март” худалдааны төвийн хойд талын зам дээр уулзвар орчим 15 цаг 45 минутын үед цагаан өнгийн Приус-30 загварын машин урдуур шахаж осол гаргах дөхсөн. Тэгээд тунелийн уулзвар өнгөрөөд тунелээр өгсөөд зүүн тийш явж байхад нөгөө машин урдуур шахаад явуулахгүй хааж яваад байсан. Тэгэхээр нь тунел дээр замын хажууд уулзахаар зогсоод байж байсан чинь нөгөө машинаас хаанаас нь буусаныг хараагүй үл таних залуу бууж ирээд “гараад ир” гэсэн бууж очоод маргаан болсон. Бид хоёрын хажууд надтай хамт явж байсан Н.Хүнбиш нэг залуутай маргалдаж байгаад бие биенийгээ түлхсэн. Тэгтэл надтай маргалдаж байсан залуу миний хамран тус газар цохиж цус гаргасан.” гэх мэдүүлэг /хх-14-18/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хүнбишийн өгсөн: “...М.Өлзий-Орших махлаг залуутай нь зодолдож байсан. /Уламбаяр/ би цонх нүддэг залуутай нь зодолдож байгаад болиод зодооныг зогсоох арга хэмжээ авсан. М.Өлзий-Оршихын хамарнаас их хэмжээний цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8008 дугаартай шинжээчийн:

1. М.Өлзий-Оршихын биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгарсан шарх, баруун бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-29/ гэх дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/, -“IT med” эмнэлгийн дүрс оношлогооны төвийн компьютер томографийн шинжилгээ /хх-33, 40/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Г.У бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэрэг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Унь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.