Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

   2019        06         05                                        2019/ШЦТ/907

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ж овогт М Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01911 0795 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн,

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч М.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай “Дизайн Текстур” ХХК-ийн оффисын байранд нэвтэрч тус компаний захирал Б.О өрөөний шүүгээнээс 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “...3 сарын эхээр найз О уулзсан. О бол миний дотны найз. О гэр бүл, эцэг эх намайг сайн мэднэ. Би ийм муухай хэрэг хийж найзыгаа гомдоосондоо маш их гэмшиж байна.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15/, хохирол төлсөн талаарх төлбөрийн баримт /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Ж гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 13/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 12/, хохирогчийн хүсэлт /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс М.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай “Дизайн Текстур” ХХК-ийн оффисын байранд нэвтэрч тус компаний захирал Б.О өрөөний шүүгээнээс 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч М.Ж 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Дизайн Текстур” ХХК-ийн оффисын байранд нэвтэрч тус компаний захирал Б.О өрөөний шүүгээнээс 250.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал миний танил болох Ж нь над руу ярьсан бөгөөд чамтай ярих зүйл байна, хаана байгаа юм гэж асуухаар нь би өрөөндөө байна ороод ир гэж хэлсэн. Төд удалгүй Ж өрөөнд орж ирсэн бөгөөд надтай барилгын ажлын талаар бага бус зүйлүүд ярьсан ба өөрийгөө нэг барилгын компанид ажиллаж байгаа гэж надад хэлсэн. Тухайн үед М.Ж уулзаад сууж байхад дуудлагаар бараа авчирч өгдөг хүргэлтийн үйлчилгээгээр 60.000 төгрөгнийн барилгын материал авсан юм. Тухайн үед ширээний хажууд байрлах шүүгээнд бэлнээр 740.000 төгрөг байсан ба үүнээс би 60.000 төгрөгийг хүргэлтээр бараа авчирч өгсөн хүмүүст тоолж өгсөн юм. Тэрийг Ж нь харж байсан. Тэгээд би Ж 2-лаа гарч байгаад хоол идэнгээ тухтай ярилцъя гэж хэлээд манай ажлын хажууд байрлах Челси нэртэй баар ороод 0.75 граммын Соёрхол нэртэй архи хувааж уусан бөгөөд хэсэг хугацааны дараа намайг 00 өрөө орох хойгуур Ж нь явчихсан байсан ба би Ж гийн 80172449 гэх дугаар руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би хэсэг хугацаанд Ж хүлээгээд сууж байгаад ирэхгүй болохоор нь тооцоогоо төлөөд гарах гэтэл ажлын өрөөний болон машины түлхүүр алга болсон байсан. Тухайн үед үйлчлэгч нарын хамт түлхүүрээ хайтал олдохгүй байсан. Тэгтэл нэг үйлчлэгч нь таныг 00 өрөө рүү ороход таны түлхүүр чинь ширээн дээр чинь байсан гэж хэлэхээр нь би сэжиг аваад ажил руугаа буцаж ороод үүдний хамгаалагчаас манай өрөө рүү ямар нэгэн хүн орсон талаар асуухад ороогүй байх анзаарсангүй гэж хэлэхээр нь Ж орж ирж магадгүй гэж бодоод хүн орж ирж магадгүй хараа хяналтаа сайжруул гэж хэлчихээд тэр өдрөө гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд өрөөгөө цойж онгойлгодог хүнээр онгойлгуулаад ортол манай өрөөний үүдэнд байсан будаг асгарчихсан уг будаг нь дээр гутлын мөр байсан бөгөөд уг гутлын мөр нь явсаар байгаад ширээний хажууд байрлах мөнгө хийчихсэн байсан шкаф руу явсан байсан. Тэгэхээр нь би мөнгө байсан шкафаа эвдлээд онгойлготол дотор нь байсан бэлэн 580.000 төгрөг байснаас 250.000 төгрөг дутуу байсан. Тэгээд би хяналтын камерын бичлэг шүүж үзтэл Ж нь манай өрөө рүү орж гарч байгаа бичлэг нь байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Ж гийн өгсөн: “...Би дээрхи үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 сарын эхээр найз Б.О уулзаж Баянзүрх дүүргийн жуковын ойролцоо байх пабад суусан. Тэгээд тэндээ бид хоёр нилээд муудсан бөгөөд Б.О 00 орчихоор нь би ширээн дээр байсан түлхүүрийг нь авсан. Тэгээд би шууд Б.О Бридж группын байранд байх оффис руу нь ганцаараа ороод Б.О өрөө рүү түлхүүрээр нь онгойлгож ороод шүүгээнд нь байсан мөнгөнөөс сугалаад авсан. Би тухайн үед тоолоогүй бөгөөд 10.000-тын дэвсгэртүүд байсан. Тэгээд би тэндээс гараад хороолол орсон. Би хохирлоо барагдуулсан. Б.О авсан мөнгөө буцаан төлсөн.” гэх мэдүүлэг /хх-н 33/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.   

Шүүгдэгч М.Ж нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн /хх-н 64/ байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааснаар шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч М.Жд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.