| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 314/2025/00258/И |
| Дугаар | 204/МА2026/00011 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 204/МА2026/00011
2026 оны 4 сарын 17 204/МА2026/00011
З.Э-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 314/ШШ2026/00303 дугаар шийдвэртэй З.Э-ы нэхэмжлэлтэй Ш-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч З.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч З.Э нь “...Ш-аас миний нэр дээрх орон сууцыг хурааж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн тайланг зөвшөөрөхгүй, “Х” ХХК-иас гаргасан үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагынхаа үндэслэлийг...шийдвэр гүйцэтгэгч зээлийн барьцаа хөрөнгөнд биш, гүйцэтгэх хуудсанд заагаагүй хөрөнгийг үнэлсэн, орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн бодит үнэ ханшаар тогтоогоогүй, хэт доогуур үгээр үнэлсэн... гэж тайлбарласан.
Хариуцагч Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Г нараас ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хууль журмын дагуу явагдсан учир хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзнэ ... гэжээ.
3. Шүүх...хөрөнгийн үнэлгээчин Б.Б нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэлж, ийнхүү үнэлэхдээ үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ижил төстэй 3 хөрөнгийг сонгож жишиг нэгжийн үнэд тохируулга хийн үнэлгээний олон улсын стандартыг баримтлан, зар зээлийн үнэ цэнийг 115,104,597 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн...гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээг зохих журмын дагуу хийгдсэн эсэхийг бүрэн тодорхойлох үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгчийн дундаа хэсгээр эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн түүний ногдох хэсгээс гаргуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.5, 86.6, 86.7 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, гэр бүлийн гишүүд болох нөхөр Н.Батхүү, хүүхдүүдэд энэ тухай мэдэгдэлгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй байна...” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар баг, 239 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах Ү-1018000219 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
4. Иймд нэхэмжлэгч З.Э-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч З.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШШ2026/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э-аас заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.