| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 314/2025/00134/И |
| Дугаар | 204/МА2026/00012 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 204/МА2026/00012
2026 оны 5 сарын 06 204/МА2026/00012
“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Б.С/цахим/
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 314/ШШ2026/00315 дугаар шийдвэртэй “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.П-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,955,782 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-иас Х.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,955,782 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Х.П эс зөвшөөрч би зээл аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.П-ээс 1350000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 605782 /зургаан зуун таван мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг гэрээний зохих заалтуудтай уядуулан зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн байна.
Харин талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ...№140000667954 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ"-г талуудын хүү тооцож тохиролцсон зээлийн гэрээ гэж үзэхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 605782 /зургаан зуун таван мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 53 дугаар тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байна.
“М ББСБ” ХХК болон Х.П нарын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №140000667954 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ"-ний 2.5, 2.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж, 5.2 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар зээлдэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөхөөр тохиролцжээ.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Хэдийгээр хариуцагч...би энэ зээлийг аваагүй, хэн авсныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан...гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй, зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.8-д заасан нэвтрэх эрх, гүйлгээний пин код, нууцлалаа бусдад задруулахгүй, ашиглуулахгүй байх, зээлийн хүсэлт илгээх боломжийг бусдад олгохгүй байх үүргээ биелүүлээгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.П-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1350000 төгрөг, зээлийн хүү 514,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,568 төгрөг, нийт 1,955,782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 317/ШШ2026/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
а/. 1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.П-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1350000 төгрөг, зээлийн хүү 514,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,568 төгрөг, нийт 1,955,782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай” гэж,
б/. 2 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Х.П-ээс 46,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,243 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ