| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00560/и |
| Дугаар | 00628 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 00628
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОЗ56081018 регистрийн дугаартай, Таргад овогтой Олдморын Буянжаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Наранбулаг суманд 1972 онд 8-р ангиа төгсөөд 1972 оноос 1976 оны хооронд Дархан аймгийн Шарын голын Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөөд, 1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худаг усны мастераар, 1977 оноос 1980 оны хооронд цэргийн алба хааж, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хужирт бригадын даргаар, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багшаар, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргаар тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар бичиг баримтаа бүрдүүлэхэд 1987 оны тушаал, 1991 оны багийн Засаг даргаар томилогдсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд буюу 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын хөдөө эхнэрийн хамт хоёулахнаа мал маллан амьдардаг бөгөөд хүн бүл муутай, салхи шуурга ихтэй байгаа. Мөн нүүдэл суудал хийж байгаа тул дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Буянжаргал нь 1976-1994 оны хооронд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан Олдморын Буянжаргалд 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худаг усны мастераар, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багшаар, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын биеийн тамирын арга зүйчээр, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар тус тус ажилласан тухай” бичилтүүд хийгдсэн байна.
Тухайн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн “1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худаг усны мастераар ажиллаж байсан” гэх бичилт нь хэрэгт авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын “.... 2. Худаг усны мастераар усны аж ахуйн техникум төгсөж ирсэн О.Буянжаргалыг 1976 оны 8 дугаар сарын 14-нөөс эхлэн авч ажиллуулсугай ... Нэгдлийн дарга Т.Цэвээн” гэсэн бичилт, мөн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 6307 тоот лавлагаанд “О.Буянжаргал нь ... 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 22-ны хооронд цэргийн алба хаасан” гэсэн бичилтүүдтэй тус тус тохирч байна.
Мөн “1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр ажилласан” гэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь хэргийн 9 дүгээр талд авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүрийн товчооны 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 251 тоот “Олдмор овогтой Буянжаргалыг ажилд батлах тухай” тогтоолын “... 1. Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр О.Буянжаргалыг 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн баталж ажиллуулсугай. ... Намын үүрийн нарийн бичгийн дарга Лхагвасүрэн” гэх бичилт, түүнчлэн хэргийн 10 дугаар хуудаст авагдсан тус Намын үүрийн товчооны 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 7 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тогтоолын “... Нэгдлийн Хянан байцаах комиссийн дарга О.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлсөн” гэх бичилт, хэргийн 11 дүгээр талд авагдсан тус Намын үүрийн товчооны 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Зарим боловсон хүчнийг ажлаас чөлөөлөх ба батлах тухай” тогтоолын: “... Биеийн тамирын арга зүйч О.Буянжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Наранбулаг сумын Хужирт бригадын даргаар томилсон” бичилтүүдтэй тус тус тохирч байна.
“1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар ажилласан” гэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь хэргийн хэргийн 11 дүгээр талд авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүрийн товчооны 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот “Зарим боловсон хүчнийг ажлаас чөлөөлөх ба батлах тухай” тогтоолын: “... Биеийн тамирын арга зүйч О.Буянжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Наранбулаг сумын Хужирт бригадын даргаар томилсон” тухай, мөн хэргийн хэргийн 16 дугаар талд авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 56 тоот “Ажил өөрчлөх тухай” тушаалын “... 1. Хужирт бригадын дарга Олдмор овогтой Буянжаргалыг 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн бичилттэй тохирч байгаа бөгөөд тухайн тушаалуудаас үзэхэд О.Буянжаргалыг 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Хужирт бригадын даргаар ажилласан гэж үзэх нь зүйтэй байна.
“1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багшаар, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын биеийн тамирын арга зүйчээр ажилласан” гэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь хэргийн 6 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт /1985 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Сургууль, Пионер нэгдлийн Биеийн тамирын багш, байрны багш, биеийн тамирын арга зүйч, Бригадын даргаар ажиллаж авч байсан цалин/-оор, хэргийн 42-43 дугаар хуудаст авагдсан гэрч Ш.Сидийн “... О.Буянжаргал 1985 оны 10 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Пионер нэгдлийн биеийн тамирын арга зүйчээр ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аюушийн “... О.Буянжаргал нь 1976-1977 оны хооронд Наранбулаг сумын худаг усны мастераар, 1981 оны 11 дүгээр сараас эхлэн Наранбулаг сумын Хужирт бригадын даргаар ажиллаж байгаад Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар, Пионер нэгдэлд биеийн тамирын арга зүйчээр, Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар тус тус ажиллаж байсан. 1991 оны 8 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн даргаар ажилласан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
“1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар ажилласан” гэх бичилт нь хэргийн 12 дугаар талд авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 тоот тушаалын “... 2. Олдмор овогтой Буянжаргалыг Хужирт бригадын даргаар 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилон ажилуулсугай” гэсэн бичилт, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Гэвч хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн” Хужирт бригадын даргаар томилогдсон хэмээсэн байх боловч нэгдлийн даргын 1989 оны 47 тоот тушаалаар түүнийг “1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс” эхлэн ажиллуулахаар томилсон байх тул шүүх тушаалд бичигдсэн огноог Хужирт бригадын даргаар ажиллаж эхэлсэн огноод тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргаар ажилласан ба 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн байх ба хэргийн 20 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот захирамжид “... 2.4. Улаан-Үзүүр багийн Засаг даргаар Олдморын Буянжаргалыг томилсугай. ... Багийн Засаг дарга нарын цалинг 1 дүгээр хавсралтад баталснаар 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олгосугай. Засаг дарга Ж.Сайнжаргал” гэж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот мөн сумын Засаг даргын захирамжид “ ... О.Буянжаргалыг Улаан-Үзүүр багийн Засаг даргын үүрэгт ажлаас 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлсүгэй. ... Засаг дарга Ю.Баттулга” гэжээ. Өөрөөр хэлбэл, О.Буянжаргалын 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс бус 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргаар ажилласан нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх нотлох баримтын хэмжээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Буянжаргалын 1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худаг усны мастераар, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багшаар, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын биеийн тамирын арга зүйчээр, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.Буянжаргалыг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Таргад овогтой Олдморын Буянжаргалын 1976 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худаг усны мастераар, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хянан байцаах комиссын дарга, сумын биеийн тамирын арга зүйчээр, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багшаар, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын биеийн тамирын арга зүйчээр, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадын даргаар, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА