Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 909

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч И.Ариунсанаа, хохирогч Э.Т, шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт А Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02020 0928 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Н нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Петровис шатахуун түгээгүүрийн орчимд Э.Т зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “…Хохирогч Э.Т нь би жирэмсэн болсон гэж хэлэхээр нь би эмэгтэй хүнийг жирэмсэн болгосон гэж бодож байсан. Хохирогч Э.Т намайг зодсон. Хохирогч намайг хазсан дараагаар нь би гэрт нь хүргэж өгөхөөр явж байхалд орилоод, намайг цохьсон. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас би түүнийг гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй.” гэв.  

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “....2017 оны 10 дугаар сард А.Нтой танилцаад 2017 оны 11 дүгээр сараас хамтран амьдрах болсон. Би А.Нийг эхнэр рүүгээ яваарай гэж удаа дараа хэлж байсан. 2017 оны 08 дугаар сарын 21-нд зодож байсан. Намайг уулзая гээд шалгаагаад болохгүй байхаар нь уулзахад “би эхнэртэйгээ унтахад муухай байна гээд надтай унт” гэхээр нь дургүйцэхэд миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Би гомдолтой байна. Толгойгоо 5 удаа бариулсан 100.000 төгрөг, шүүх эмнэлэг рүү очиж үзүүлсэн баримт, толгойны эм авч уусан, сорви арилгах эмчилгээний мөнгө болох нийтдээ 808.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-7, 18-21/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8-9/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3820 дугаартай дүгнэлт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31, 39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Н нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Петровис шатахуун түгээгүүрийн орчимд Э.Тыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.        

            Шүүхээс шүүгдэгч А.Нийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Э.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Т өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22 цагаас хойш 23 цаг хүртэл над руу уулзъя гээд мессеж бичээд залгаад байсан. Тэгэхээр нь би зүүн хүрээ хотхоны хажуу талын петровис колонк дээр байна гэхээр нь би яваад очтол машинд нь суусан чинь “...хаагуур юу хийгээд байгаа юм бэ” гэснээ бид 2 маргалдаж эхэлсэн чинь миний зүүн талын эрхий хурууг дараад толгойны орой хэсэгт гараа зангидаж байгаад 3-4 удаа цохьсон. Тэгээд гараараа дух хэсэг болон хамарны зүүн талын хэсэгт самардсан. Тэгээд болиочээ гэж эсэргүүцэхэд машинаасаа чирч буулгасан. Намайг машиндаа миний хоолойг боож хүчээр суулгасан. Тэгээд явж байсан чинь тэр таксины жолооч бид хоёрыг буулгачихаад яваад өгсөн. Тэгтэл манай найз залуу намайг гудамжинд орхичихоод яваад өгсөн. Хамт амьдараад 1 жил 1 сар болсон. Тэр үед хэд хэдэн удаа намайг зодоод байхаар нь би салсан. Байнга толгой руу цохиж, өшиглөж, хутга барьж дайрч байсан.” гэх мэдүүлэг /хх-н  6-7, 20-21/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3820 дугаартай:

1. "...Э.Ты биед тархи доргилт, нүүр, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зулгарал хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн, тархи доргилт мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Н өгсөн: “...Би цохиогүй. Тэр өдөр намайг зодоод би хамгаалах явцад тэр гэмтлүүд учирсан байх. Би өөрийгөө хамгаалах явцад л Т биед гэмтэл учирсан байх тэрнээс түүнийг зодож цохих зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...бид 2 хамтран амьдарч байсан. Тэгээд энэ эмэгтэй жирэмсэн болсон гээд уулзахаар нь өөрийгөө хамгаалах гээд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь төлнө. Би лам хүн бусдын өгсөн сэтгэлийн мөнгийг авдаг. Гэхдээ бас багшилдаг. ” гэх мэдүүлэг, хохирогчийн “...Би энэ хүнийг эхнэртэй гэдгийг нь мэдээгүй. Намайг байнга хардаж зоддог байсан. Би гомдолтой байна” гэх  мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

            Иймд шүүгдэгч А.Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрч учирсан хохирол болох ШШҮХ-н 8000 төгрөг, эмнэлэгт хэвтэх ор хоногийн 70.000 төгрөг 10 хоногийн 700.000 төгрөг, толгой 5 удаа бариулсаны төлбөр 100.000 төгрөг нийт 808.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч А.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.