Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 204/МА2026/00013

 

 

 

  

 2026 оны   5 сарын 06                                                   204/МА2026/00013                      

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд

                                           

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Базаргүр 

                                                   Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 314/ШШ2026/00373 дугаар шийдвэртэй Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

         2. Нэхэмжлэгч Х ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “Тус аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан явуулж байгаа бөгөөд тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор 2 ширхэг хөрөнгийг хурааж хөрөнгийн үнэлгээ хийсэн тайланг 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдөр танилцуулсан. Зээлийн үндсэн барьцаа болох Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ...р баг, ... байрны урд ... тоот хаягт байрлалтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, барилгын суурийг бусад адил чанарын хөрөнгүүдтэй жишиж үнэлээгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ... баг, .. ... тоот хаягт байрлах газар эзэмших газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, мөн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагаагүй хөрөнгийг дур мэдэн үнэлүүлсэн гэж тодорхойлсон.

          Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хууль журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

        3. Шүүх...хөрөнгийн үнэлгээчин Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэлж, ийнхүү үнэлэхдээ үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн...гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг илүү үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагаагүй буюу иргэн Н.Б-гийн биш Х ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь холбогдох хуулиудыг зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч хариуцагч талын гаргаж өгсөн "Х” ХХК-ийн нэр дээр явагдаж буй нэхэмжлэлтэй огт холбоогүй, хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Компанийн нэр дээр байгаа хөрөнгийг хувь хүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хурааж битүүмжилж, үнэлгээ хийж дуудлага худалдаа явуулж байгаа нь Иргэний хуулийн болон Компанийн тухай хуулийг зөрчиж байгаа талаарх гомдолд дүгнэлт хийгээгүй” гэжээ.

       Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн хэд хэдэн захирамжтай нэг гишүүнтэй Х ХХК болон тус компанийн гишүүн иргэн Н.Б-д холбогдох хэд хэдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэж, эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчөөгүй байна.

       Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

         4. Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Н.Б-гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         5. Гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Н.Батхүүгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 314/ШШ2026/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ний захирал Н.Б-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.