| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1174/Э |
| Дугаар | 1163 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1163
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч С.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07337 1089 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.М,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч З.М нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” гэх нэртэй зочид буудлын хойно иргэн Х.Онолтын газар унасан байсан гар утас, түрүүвчийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 597.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Онолтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16, 55-56/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Бадраагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүлдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төгөлдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-69/, иргэний нэхэмжлэгчид хохирол барагдуулсан тухай баримт /хх-н 81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 33-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас З.М нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” гэх нэртэй зочид буудлын хойно иргэн Х.Онолтын газар унасан байсан гар утас, түрүүвчийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 597.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч З.Мыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн үед иргэн Х.Онолтын гар утас, түрүүвчийг авч бусдад 597.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Онолтын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 4 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудлын хойд талд зүс таних доод курсын залуу болон үл таних 2 хүнтэй таарсан. Доод курсын зүс таних залуу бид 2 их сургуульд байхын таарамжгүй харилцаатай байсан. Энэ удаа таараад бид 2 маргалдахад хамт явж байсан 2 залуу нь намайг зодсон. Харин зүс таних доод курсын залуу надад гар хүрээгүй. Намайг үл таних 2 залууд зодуулж байх үед доод курсын залуу та 2 болилдоо энэ хүн чинь намайг танина гэж хэлж байсан. Тэр 2 залуугийн хэн нь намайг хэрхэн зодсон талаар мэдэхгүй байна. Намайг зодож байгаад “ай-фон 7” маркийн гар утас, арьсан бор өнгийн түрүүвч дотроо 10000 төгрөгтэй байсан. Тухайн үед зодоон болсон газарт миний утас унасан байсан. Тэр үед зугтахдаа миний утсыг аваад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүлдбаатарын өгсөн: “...Төгөлдөр, Мөнхбат 2 Онолтыг зодоод байхаар нь би боль гээд салгасан. Тэгээд салгангуут Мөнхбат, Төгөлдөр 2 намайг шууд явъя гээд л аваад явсан. Онолт тэндээ үлдсэн. Өглөө нь Онолт над руу яриад миний утас хэтэвч байхгүй байна гэж байсан. Тэгэхээр нь явж очоод Онолттой уулзсан юм. Би Төгөлдөр, Мөнхбат хоёрыг Онолтын гар утас хэтэвчийг хулгайлсныг мэдээгүй байсан. Зодоон хийж байх үедээ л авчихсан юм шиг байна лээ." гэх мэдүүлэг, /хх-н 23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч З.Мын өгсөн: “... “Анар” зочид буудлын үүдэнд Сүлдбаатар нэг үл таних залуутай хэрэлдэж эхэлсэн ба нөгөө залуу нь Сүлдбаатарын нүүр рүү нь заамдаж байгаад нэг удаа алгадаад авахаар нь би тэр залуугийн Сүлдбаатарыг заамдаж байсан гарыг нь тавиулаад “чи яасан онгироо пизда вэ” гээд хохирогч Х.Онолттой зодолдож эхэлсэн. Тэгтэл Сүлдбаатар, Төгөлдөр 2 намайг хойш татаж аваад “Мөнхбатаа чи арай дэндүүлээд байгаам бишүү, явъя” гэж хэлээд намайг салгаж аваад цаашаа явах гэж байхад надтай зодолдсон залуугийн доор нь улаан өнгийн “ай-фон 7” маркийн гар утас болон өмсөж явсан пиджак нь газар уначихсан байсан. Тэгэхээр нь би Сүлдбаатар, Төгөлдөр хоёрт хэлэхгүйгээр хохирогчийн гар утсыг нь авч халаасандаа хийгээд, газар уначихсан пиджакийг нь аваад өөдөөс нь шидэхэд халааснаас нь бор өнгийн хэтэвч уначихаар нь түүнийг нь аваад халаасандаа хийгээд байж байхад буудлаас хэдэн залуучууд гарч ирж байхыг нь хараад Сүлдбаатар, Төгөлдөр хоёрыг дагуулаад замын доошоо уруудаж гүйсэн.” гэх мэдүүлэг /хх-н 68-69/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй /хх-н 11, 81/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч З.Мад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч З.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шийдвэрлэв.