| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1105/Э |
| Дугаар | 1150 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1150
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00769 0785 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Д.Даваанямын нүүр рүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгаанд Д.Даваанямын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-13, 99-100/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Л.Пүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр А.Батзоригийн өгсөн мэдүүлэг /хх-н 17-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1549 дугаартай дүгнэлт /хх-н 26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 39-51/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 75-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 86/, Л.Бын хувийн байдлын баримтууд /хх-н 90-95/, шинжээч Н.Туяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 97-98/, хохирлын баримтууд /хх-н 102-108/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Д.Даваанямын нүүр рүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Быг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Д.Даваанямын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Даваанямын хохирогчоор өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 4 цаг 19 минутын орчим Баянзүрх дүүргийн
цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирээд байж
байтал намайг авчирсан хоёр цагдаа миний эд зүйлийг бүртгэж байсан. Тэгээд
эрүүлжүүлэхэд хийнэ гэж хэлэхэд нь яасан гэж намайг эрүүлжүүлж байгаа юм бэ
гэж хэлсэн. Тэгтэл Батболд гээд цагдаа чи ер нь сахал үстэй гээд томроод байна уу? тийм зүйл байхгүй шүү гэж хэлээд зүүн хацар руу цохисон. Тэгэхээр нь би нүд,
хамрын хагалгаанд орсон байгаа шүү гэж хэлтэл тэр чинь надад ямар хамаатэй
юм бэ гэж хэлээд зүүн хацар руу хоёр дахь удаагаа цохисон. Тэгтэл миний малгай
унасан. Би малгайгаа тонгойж аваад та нар яасан гэж намайг зодож байгаа юм бэ
гэж хэлтэл нэг цагдаа гарч ирээд намайг камерт аваачиж хийсэн юм. Батболд гэх
цагдаа миний зүүн нүд шанаа дамнуулаад гараараа 2 удаа цохисон. Тэр даруйдаа
хамраа тэмтрээд үзэхэд хамар далийчихсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 10-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Пүрэвийн өгсөн: "... Тэр залуу ямар ч асуудал гаргалгүй үзлэг хийлгүүлсэн. Тухайн үед саатуулах байранд Батзориг ахлах ахлагч, Батболд дэд ахлагч бид 3 байсан. Тухайн үед хүний биед ил харагдах гэмтэл байгаагүй." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ууганбаярын өгсөн:"... Би Д.Даваанямаас биедээ байгаа эд зүйлсээ гарга гэхэд намайг явуулчих л даа, торгуулаад явчихъя гээд байхаар нь би тийм боломж байхгүй гээд явуулаагүй. Тэр үед дэд ахлагч Л.Б нь цагдаа чамд шаардлага тавьж байхад биелүүлээч гээд миний хойд талд нүдний буланд Л.Б нь тэр хүнийг алгадах шиг болсон. Чап гэх ч юм уу алгадаж байгаа чимээ гарч байсныг санаж байна." гэх мэдүүлэг /хх-н 18/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1549 дугаартай:
1. Д.Даваанямын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун гайморын хөндийн урд хана гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 26/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Быг иргэн Д.Даваанямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Д.Давааням нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.828.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нотлох баримтын шаардлага хангасан 240.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Давааням нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.