Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 921

 

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч /хохирогч/ Г.Б, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Г Б, Х овогт Г Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05324 0803 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мянгат” хүнсний дэлгүүрт иргэн Я.Д маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” нэртэй караокед иргэн Г.Б маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” нэртэй караокед иргэн М.Ц маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 13-14, 85-86/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Я.Долгорын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Г.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 90-93/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд М.Цогбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 96-97/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Н.Төмөрчөдөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Аюурзанын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7630 дугаартай дүгнэлт /хх-н 28/, хохирогч Я.Долгорын хүсэлт /хх-н 61/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Бийн өгсөн мэдүүлэг /хх-н 65/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд С.Баасанжавын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 66/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Г.Нямхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 69/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-н 70/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Г.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 98/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Г.Эрдэнэбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 99/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Р.Урангуагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 100-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5187 дугаартай дүгнэлт /хх-н 108/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5437 дугаартай дүгнэлт /хх-н 111/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Бын өгсөн мэдүүлэг /хх-н 156/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 120, 140/ Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 119/, Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 138/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мянгат” хүнсний дэлгүүрт иргэн Я.Долгортой маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” нэртэй караокед иргэн Г.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” нэртэй караокед иргэн М.Цогбаяртай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Г.Бийг согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Я.Долгорын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл, 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө иргэн Г.Бын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан,

мөн шүүгдэгч Г.Быг 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө иргэн М.Цогбаяртай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Долгорын хохирогчоор өгсөн: “...Би арын хаалгаар гадаа гартал кассчин Аюурзана бараа буулгаж, хүлээн авч байсан. Гэтэл баарны хамгаалагч залуу очоод захирал ганц юм аваад ир гэнээ, зээлээд аваад өгчих гэж хэлсэн гэж Аюурзана надад хэлсэн. Тэгээд Аюурзана бид хоёр зөвшөөрөөгүй. Гэтэл би наад барааг чинь зөөгөөд өгье гээд гуйгаад зогсоод байсан. Тэгээд бид нар болохгүй гээд Аюурзана тэр хамгаалагчийг дагуулаад дотогш дэлгүүр рүү орсон. Тэгээд би араас нь ороход Батхуяг гэх залуу нь Аюурзанад хандаж муу янхан минь наад хүүхдээ явуул гэж хэлсэн. Би түүнийг нь сонсоод хүүе чи ажлаа хийж байгаа хүнийг ингэж болохгүй та нар одоо гар гэж хэлсэн. Гэтэл Батхуяг нь намайг хэл амаар доромжилж, хөгшин янхан гэж хэлсэн. Тэгж байснаа сандал барьж байгаад миний толгой руу сандлаараа нэг удаа цохисон" гэх мэдүүлэг /хх-н 19-20/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бын өгсөн: "...Би 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр найз Эрдэнэбаттай уулзаад билльярд тоглож байж байгаад би найз Урангуатай утсаар ярихад Урангуа би Сансарт караокед найзтайгаа байна гэж хэлэхээр нь бид 2 очихоор болсон. Бид 2-н очсон газар нь ОТО нэртэй караоке байсан. Эрдэнэбат бид хоёр Урангуагийн байсан өрөөнд ороод 4-үүлээ нийлээд хэсэгхэн дуулж байгаад цаг нь дууссан. Караокены зөөгч бааранд цагдаа нар ирээд шалгалт хийж байна байж бай гэж хэлэхээр нь бид нар хүлээгээд 30-40 минут болсон. Сүүлдээ бид нар гаръя гэж хэлсэн. Зөөгчтэй гарах талаараа маргалдсан. Бид нар маргалдаж байхад зөөгч нь намайг хоёулаа учраа олъё гэж хэлээд намайг дагуулаад доошоо шатаар буусан. Шатаар буугаад бид 2 хаалганы голд орсон. Хаалганы дунд ороод байж байхад зөөгч банди миний баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Эхний удаа би зүгээр байсан 2 дахь цохилтонд би газар унасан. Эхний цохилтын дараа би зөрүүлээд гараараа цохисон байсан. Тэр үед миний найз Эрдэнэбат араас орж ирээд намайг өмөөрөөд нөгөө зөөгчийг бариад автал зөөгч банди намайг энэ доор зодчихлоо гэж хэлээд дээшээ гүйсэн. Араас нь бид 4 нийлж аваад гарах гээд шатаар дээш өгсөж байтал зөөгч банди гартаа шалны мод бариад араас нь 5, 6 банди нар хүрээд ирсэн. Зөөгч банди миний нуруу руу шалны модоороо цохихоор нь Эрдэнэбат булааж аваад хойшоо гээд хэлээд байж байхад араас өөр хүмүүс ирээд бид нартай зууралдаж байгаад бид нар арай гэж гарсан. Гадаа гараад цагдаа дуудаад байж байх хооронд бид нартай маргалдсан хүмүүс алга болсон. Цагдаа ирээд байж байхад уг баарны дарга гэх өндөр, махлаг биетэй залуу цагдааг байхад миний зүүн талын нүд рүү цохисон. Баарнаас гарах гээд коридороор явж байхад дахиад миний нүүр рүү намайг газар унатал баарны эзэн гэх залуу цохьсон.” гэх мэдүүлэг /хх-н 90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ц өгсөн: "..Бид хоёр гарах хаалга дээр уулзаад байж байхад гаднаас дээд давхарт над руу дайраад байсан залуу ороод ирсэн. Тэр хүн орж ирээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгсэн нөгөө согтуу залуу шууд миний нүүр рүү цохьсон. Намайг цохисны дараа надруу дайрсан. Би шууд эрүүлийг нь тэврээд автал миний араас согтуу залуу нь цохиод байсан. Би шууд намайг цохиод байхаар нь толгойгоо хамгаалаад доошоо тонгойгоод суугаад би болъё гэж хэлээд орилоход гаднаас хамт явж байсан 2 эмэгтэй нь ороод ирсэн. Уг 2 эмэгтэйг ороод ирэхээр нь би дээшээ гараад зугтаасан" гэх мэдүүлэг /хх-н 96-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: "...Цагдаа нартай уулзаж байхад Моника нэртэй баарны эзэн гэх том биетэй залуу Бын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Б газар унасан. Цагдаа нар боль гэж хэлээд тэд нарыг хэлтэс рүү дагуулаад баарнаас гарах гээд текны хажууд байхад эзэн гэх хүн дахиад Быг цохиод унагаасан..." гэх мэдүүлэг /хх-н 99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Урангуагийн өгсөн: "...Цагдаа нарыг ирэхэд цагдаагийн хажууд манай найз Быг өндөр бүдүүн Батхуяг гэх залуу цохиж зодсон. Тэр Батхуяг гэх залуу мөн манай найз Сэргэлэнг хэл амаар доромжлоод байсан. Өндөр бүдүүн Батхуяг гэх залуу нь манай найз Г.Быг 2 удаа үсэртэл нь цохиж унагаасан..." гэх мэдүүлэг /хх-н 100-101/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Төмөрчөдөрийн өгсөн: "..Дэлгүүр дотор согтуу хүн орилж хашгираад архи нэхэж байгаа сонсогдсон учир би эхлээд дэлгүүр рүү ороход Долгор эгчтэй манай хажуугийн баарны захирал Хуягаа нь баарны нэг хамгаалагчийнхаа хамт орж ирчихсэн агсам тавиад зогсож байсан. Тухайн үед Хуягаагийн хамгаалагч нь Долгор эгч рүү хэл амаар доромжлоод дайраад байсан. Харин би болиулах гэж дундуур нь орж салгах гэсэн боловч болихгүй байсан. Намайг дэлгүүрт орж ирэхээс өмнө Долгор эгч толгойндоо цохиулсан байдалтай байсан ба Хуягаад сандлаар цохиулсан гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-н 21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Аюурзаны өгсөн: "…Хажуунаас ээж Долгор Хуягаад хандаж чи ажлаа хийж байгаа хүүхдийг юу гэж доромжлоод байгаа юм, одоо манай ажлаас гар гэж хэлэхэд чи намайг эндээс хөөдөг хэн юм гээд ээж рүү агсраад эхэлсэн. Хуягаа нь хамгаалагчтайгаа нийлж байгаад ээж рүү дайраад байсан. Хажуунаас нь Төмөрчөдөр бид хоёр салгах гээд дийлээгүй. Тухайн үед гадаа бараа ирж байсан учир би гадаа гарчихсан байж байтал түс гээд нэг юм дуугарахаар нь дэлгүүр рүү ортол Хуягаа нь ээжийн толгой руу нь сандлаар цохисон байсан" гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бын өгсөн: "…Би маргааныг салгах гээд боль гэж хэлээд байж байхад цаанаас нэг эгч гарч ирээд дүү Нямдаваатай зууралдаад эхэлсэн. Би салгах гэтэл тэр 3 дэлгүүрийн лангууны араар орсон. Би салаач гэж хэлсэн боловч салахгүй болохоор хажууд байсан сандал аваад айлгах гээд далайгаад авахад гарнаас алдуураад хажууд
байсан эмэгтэйгийн толгой дээр унаад гэмтэл учруулсан
." гэх мэдүүлэг /хх-н 65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бын өгсөн: "...Зөөгч нь хаалга хаагаад бид хоёр ярилцаж байгаад сүүлдээ дахин хоорондоо маргалдаад маргаан ширүүсээд бид хоёр нэг нэгнийгээ цохиж эхэлсэн. Зөөгч намайг 2 удаа цохьсон. 2 дахь удаагаа цохиход би газар унасан. Би буцаагаад зөөгчийг нэг удаа нүүрэнд нь цохьсон." гэх мэдүүлэг /хх-н 156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 7630 дугаартай:

1. Я.Долгорын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5437 дугаартай:

1. Г.Бын биед хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамар, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-н 111/,

          Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 5187 дугаартай:

          1. М.Цогбаярын биед баруун чихний дэлбээ, зүүн шанаа, чамархайн хуйх, хүзүү, баруун бугалганд цус хуралт, зүүн даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          6. М.Цогбаярын биед учирсан баруун чихний дэлбээ, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь дангаараа тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй" гэх дүгнэлт /хх-н 108/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Бийг иргэн Я.Долгорын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн иргэн Г.Бын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Я.Долгор, Г.Б, М.Цогбаяр нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.